Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2010
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   6 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Оюутолгойн ТЭЗҮ…

Айвенхоу майнз компани Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн анхны хувилбарыг 2009 оны сүүлчээр Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан байдаг. Анхны техник эдийн засгийн үндэслэлд хууль зөрчсөн цөөнгүй зүйл байсан тул үүнийг Эрдэс баялгийн зөвлөл буцаасан юм. Тодруулбал, Айвенхоу майнз компани Оюутолгойн ордын нийт нөөц болох 45 сая тонн зэсийг бүгдийг нь ашиглахгүй. Ердөө тал хувийг нь ашиглана гэж техник эдийн засгийн үндэсэлдээ тусгасан байсан юм. Ашигт малтмалын ордуудын нөөцийг сорчилж ашиглаж болохгүй гэж хуульчилсан байдаг аж. Тиймээс Айвенхоу майнз компанийн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл хууль зөрчиж байна гэж Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөл үзсэн юм. Тиймээс энэ алдаа дутагдлаа засахыг холбогдох албаныхан Айвенхоу майнз компанийнханд сануулсан. Гэтэл тэд өмнө гаргасан алдаа дутагдлаа огт засаагүй байх нь тэр. Айвенхоу майнз компанийнхан 2010 оны хоёрдугаар сард холбогдох албаныханд дахин боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлээ танилцуулсан байдаг. Тэр үеийн УИХ-ын гишүүн Ганбямба: Оюутолгойн ордын 45 сая тонн зэсийн нөөцийн 19 сая тонныг нь хасч, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан талаар тухайн үед хэлж байсан юм. Айвенхоу майнз компанийнхан оюутолгойн ордын 19 сая тонн зэсийн нөөцийг ашиглах боломжгүй. Энэ нөөц оюутолгойдоо үлдэнэ гэсэн тайлбар өгсөн юм. Харин Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөл оюутолгойн нийт нөөц болох 45 сая тоннд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах ёстой гэсэн шаардлагыг тус компанид тавьсан байна. Тиймээс Айвенхоу майнзын боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл дахин буцжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate