Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
7 сар 3, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сонгуулийн дүнг өргөн мэдүүлжээ

2024.07.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024.06.28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав. Ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо 2024.06.30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигчийн, мөн нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээ сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авч, УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн Ерөнхий хороо, сонгуулийг зохион байгуулахад оролцсон нийт төрийн албан хаагчдад талархал илэрхийлж амжилт хүсэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.