Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
7 сар 1, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Энэтхэгийн сонгуулийн төв комиссын төлөөлөгчидтэй уулзав

2024.06.28. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2024 оны 6 дугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2024.06.28 Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцож, хамтран ажилладгийг онцлов. Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар: Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг үйл явцыг санал авах байранд очиж ажиглалаа. Үйл явц нь маш дэг журамтай, тодорхой, ойлгомжтой болдог юм байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиглалт хийж, хяналт тавьж байгаа нь чухал байна. Түүнчлэн сонгуулийн бүхий л үйл явц, ирцийг ил тод, шуурхай мэдээлж байгаа нь жишиг болохуйц санагдлаа гэв. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.