Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
6 сар 30, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Д.Амарбаясгалан: Төрлөх нутагтаа дэвшив

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигчид

Монгол Ардын Нам улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн байна. Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигчдээ хүн тус бүрээр танилцуулав. Ингэхдээ парламентад жагсаалтаар Дүгэрийн Рэгдэл, Аюушийн Ариунзаяа, Чоймаагийн Лодойравсал, Баасанжавын Гүнжинлхам, Дагва-Очирын Бум-Дарь, Пүрэвсүрэнгийн Цолмон, Пүрэвдагвын Бодьсайхан нарыг МАН-аас дэвшүүлсэн байна. Харин УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт Дашзэгвийн Амарбаясгалан, Сандагийн Бямбацогт, Чимэдийн Хүрэлбаатар, Баттогтохын Чойжилсүрэн, Балжиннямын Баярсайхан, Цэдэндамбын Цэрэнпунцаг, Загджавын Мэндсайхан, Сэрээжавын Энхболд зэрэг хүмүүсийг дэвшүүлжээ. Тэднийг дэвшүүлсэн шалтгаанаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ийн тайлбарлав.

  • Манай улсын оюун санааны охь болсон Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн эрдэмтэн, доктор, судлаачдын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Сансрын тогооч хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн Дүгэрийн РЭГДЭЛ-ийг жагсаалтад нэр дэвшүүллээ.
  • Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, тэгш оролцоог хангах нь чухал. Энэ асуудлаар парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн АРИУНЗАЯА. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн ач охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна.
  • Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их, дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолдог. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаа багшийг мэдэхгүй хүн байхгүй, Ш.Чоймаа багшийн эрдэм залгах хүү, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ жагсаалтад нэр дэвшиж байна.
  • Намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, эм эмнэлгийн хэрэгслийн стандартыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Баасанжавын ГҮНЖИНЛХАМ-ын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил зүтгэсэн туршлага хэрэгтэй гэж үзэж дэвшүүлэв
  • Баруун бүсэд МАН-аас Шинэ хоршоо хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН зэрэг Говь-Алтай аймгийн сэхээтнүүд дэвшүүллээ.

Д.Рэгдэл: Шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудас нээлээ

2010.06.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шинжлэх ухааны академитай ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламентын түүхэнд амжилтаа бататгаж, алдаагаа дэнсэлж, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг тусгасан цоо шинэ парламентын эрин үеийг бид эхлүүлж байна. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны эрдэмтдээ сонсолгүйгээр бодлогын тогтворгүй байдалтай явж ирсэн. Олон жил бид шинжлэх ухааны салбарыг бодлогын гадна үлдээж ирсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг. Тиймээс шинэ 30 жилийг эхлүүлж буй нээлтийн өдөр би шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ уулзаж, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт оруулсан. Бид Монгол Улсын парламент шинжлэх ухаанч байгаасай гэж бодлогын шийдвэрийг гаргасан юм. Төлөөллийн нийгмийн парламент бүрдүүлэх гэж энэ шийдвэрийг гаргасан. Шинжлэх ухааны академи парламентад өөрийн төлөөлөлтэй болсноороо эрхзүйн орчноо өөрчилж, оролцоогоо хангах боломж бүрдэнэ хэмээн онцоллоо. Тэгвэл МАН-ын жагсаалтын тавдагуурт нэр дэвшигч Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл: Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. УИХ-ын сонгуулийн нээлтийн өдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж, ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт дэвшүүллээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны хөгжилд хэрхэн анхаарахаа нийгэмд үзүүлж байгаа илрэл гэж ойлгож байгаа. Бид цаашид санамж бичгийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монголын нийгмийн шинэ 30 жилд шинжлэх ухааны салбар бодитой хувь нэмэр оруулж чаддаг гэдийг харуулах ёстой. Ирэх жилүүд шинжлэх ухаан технологийн сэргэлтийн жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн судлаачдыг төлөөлөн үг хэлсэн юм. Шинжлэх Ухааны Академийн харьяа 16 хүрээлэнд 1200 орчим ажилтан 400 орчим докторын зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачид ажиллаж байна. МАН-ын хамгийн ахмад нэр дэвшигч 72 настай Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Рэгдэл юм. Тэрбээр 1970-1976 онд Харьковын их сургуульд, 1981-1986 онд Гумболдтын их сургуульд, 1998-2001 онд Гумболдтын их сургуулиудад Биохимич мэргэжлээр суралцжээ. Шинжлэх ухааны академи ХХТХ, ФТХ-д 1976 – 1986 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1986-1997 онд Лабраторийн эрхлэгч, 1997 – 2009 онд Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001 – 2009 онд Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 – 2016 тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр, 2016 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажиллажээ.

А.Ариунзаяа: Алтай нутагтаа итгэл дүүрэн ирлээ

2024.06.11. Монгол Улс. Говь-Алтай аймаг. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга А.Ариунзаяа 1996-1999 онд ХБНГУ-ын Халле коллежид суралцсан. 1999-2005 онд ХБНГУ-ын Ханноверийн Их Сургуульд суралцаж улстөр, нийгэм судлал, түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2014-2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр суралцсан. 2016-2017 онд Эдийн засгийн үндэсний дээд сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ. 2005-2010 онд Монгол даатгал ХХК-д хүний нөөцийн сургалтын менежер, 2010-2013 онд Монгол даатгал ХХК-д ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2014 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газарт газрын дарга, 2014-2015 онд МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газарт газрын дарга, 2015-2016 онд МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний статистикийн хорооны дарга, 2020-2022 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2022 оноос МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны даргаар тус тус ажиллажээ. МАН-ын даргатай Ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулж жагсаалтын 12-т бичигдэн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Тэрбээр мөрийн хөтөлбөр таниулан тайлбарлах илгээлтийн итгэл өвөртлөн Баруун бүсэд ажиллахаар Алтай нутагт ирлээ. Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсье. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Чадраабалын Лодойдамба төрийн хошой шагналт, Монголын суут зохиолчийн мэндэлсэн Тайшир суманд, алслагдсан айлуудад нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Түмэннасангийн Дүгэрсүрэн өвөө маань эрдмийн зэрэг, докторын ажлаа Ломоносовын их сургуульд Ч.Лодойдамба гуайн амьдрал, түүхээр хамгаалсан байдаг. Ч.Лодойдамба гуайн зээ охин бид хоёр нэг айлын бэр буюу төрсөн ах дүүтэй ханилсан, ийм сонин түүхтэй юм гэж өөрийнхөө намтараас товч танилцуулжээ.

Амьдралаа банктай холбосон эмэгтэй

2010.06.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна. УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 42-р нэр дэвшигч Д.Энхжаргал намын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ёсзүй хариуцлагын гэрээ байгуулж, намын сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна. Түүнийг дэмжигчид банк санхүүгийн салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж, боловсрол мэдлэгээр манлайлагч байж чадсан дүүгээ бидний төлөөлөл болж чадна гэж бүрэн итгэж байна гэжээ. Д.Энхжаргал 1982 – 1986 ОХУ-ын Эрхүүгийн Улс Ардын Аж ахуйн дээд сургуульд Санхүү, банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр, 1997-1999 онд Вандербилтийн Их сургуульд Хөгжлийн эдийн засагч мэргэжлээр магистр, 1999-2000 онд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бол, 2005-2007 онд Английн Сити их сургуульд судлаач докторант, 2010-2012 онд Лондонгийн бизнесийн их сургуульд судлаач докторантын чиглэлээр суралцжээ. 1986 – 1991 онд Монголбанкны Улаанбаатар хотын банкны нягтлан бодогч, хөрөнгө оруулалт санхүүжилт, зээлийн эдийн засагч, 1991-1995 онд Монголбанкны мөнгө зээлийн бодлого, үнэт цаасны гүйлгээний эдийн засагч, захирлын үүрэг гүйцэтгэгч, 1995-1997 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, 1999 – 2001 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, 2001-2002 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Ерөнхий эдийн засагч, 2002-2007 онд Лондон дахь Монголбанкны төлөөлөгчийн газрын захирал, 2004-2007 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын Яаманд Санхүүгийн зөвлөх, 2007-2010 онд Монголбанкны дэд Ерөнхийлөгч, 2010-2012 онд Монголбанкны Европ дахь төлөөлөгчийн газрын захирал, 2012-2022 онд Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд Ерөнхийлөгч, 2013 – 2022 онд Олон улсын банк санхүүгийн байгууллагын зөвлөх, ахлах зөвлөх, 2015 онд Fidelity Asian Values Plc (London), Оюутолгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Төрийн банк, МТЗ, Эрчис ойл ХХК-д хараат бус гишүүн, нэр дэвшүүлэх хороо, аудитын хорооны дарга, 2021 – 2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвлөх, 2021-2022 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны захирлуудын зөвлөлд Монголыг хариуцсан захирал, 2022-2023 онд Мянганы сорилтын санд интерим гүйцэтгэх захирлыг албыг тус тус хашсан Монгол Улсын урдаа барьдаг тэргүүний эдийн засагчдын нэг учраас 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтын 42-рт эрэмбэлжээ. Тэрбээр ажил амьдралаа Монголбанктай, тэр дундаа Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Тиймдээ ч тэрүү Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзын урилгаар 2023.02.01-ний өдөр Лондон хотноо Бакенхэм ордонд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбооны үүсгэн байгуулагч, Хүндэт Eрөнхийлөгчийн хувьд уригдан уулзсан нь үнэхээрийн бахархууштай нэр төрийн хэрэг байв. Энэхүү аз завшаантай явдал Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцсан нь Монгол улс, Монгол эмэгтэйчүүдийн гавьяа мөнөөс мөн хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан нь саяхан. Д.Энхжаргал монгол улсын банк санхүүгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, монгол бүсгүйчүүдийн төлөө багагүй ажил хийж яваа энгийн нэгэн эмэгтэй болох нь эндээс харагдана. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж иргэд, сонгогчидтой хийх уулзалтын үеэрээ хүндээ, нийгэмдээ, байгальдаа ээлтэй, айл гэр бүрт хүртээмжтэй тогтвортой ногоон өсөлт дэвшил, хөгжлийн төлөө ажиллах мөрийн хөтөлбөр дэвшүүлснээ танилцуулжээ. 

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэд, сонгогчидтой уулзав

2024.06.12-16. Монгол Улс. Баруун бүс. Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Монголчууд далайд гарцгүй ч оюун санааны хувьд эрх чөлөөтэй үндэстэн. Хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй. Ардын намын ялалт Ард түмний ялалт болоход Алтай нутгийн иргэд, сонгогчид онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МАН-ын дарга, Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд нэмж хэлэв. УИХ-ын 2024 оны сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Морьтой аравт багийн сурталчилгаа Баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт үргэлжилж байна. Бүсийн хөгжлийг бид түүчээлнэ уриатайгаар бүс нутгийнхаа хөгжлийн төлөө зорилго, итгэл нэгдсэн морьтой аравт баг сонгуулийн сурталчилгаагаа 2024.06.11-15-ны өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн 16 сумын иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулан, бүс нутгийн онцлог, судалгаанд тулгуурлан боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн бодлогоо хүргэн ажиллалаа. Түүнчлэн Морьтой аравт багт Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүн, хоёр УИХ-ын Байнгын хорооны дарга нэр дэвшиж байгаагийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, иргэдтэй нээлттэй санал солилцсон юм. Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан Шинэ хоршоо хөдөлгөөн, түүхий эдийн нөөцөд тулгуурлан Говь-Алтай аймагт байгуулах шохойны үйлдвэр, баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр, Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын бүс байгуулах, сэргээгдэх эрчим хүч дулааны цахилгааны станц, Ховд, Увс аймгийн нисэх буудлыг өргөтгөх, автозамын бүтээн байгуулалт зэрэг орон нутгийн хөгжлийг хурдасгаж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого зорилтыг бодитой үйл хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд Морьтой Аравтыг багаар нь дэмжихээ илэрхийлж байв. Завхан аймгийн Их-Уул сумын иргэд  арьс, ширээр угалзтай Монгол гутал, гөлөм хийж, хонины ноосоо боловсруулан хивс нэхэж, жижиг, дунд үйлдвэрлэлийг аймаг, орон нутагтаа хөгжүүлж байна. Тэд орон нутгийн хөгжлийг дэмжих хамгийн чухал ажил бол зам, дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэржилт, ажлын байр, малчин өрхийн орлогыг тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцлоод МАН-ын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэж бүсийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж, хэрэгжүүлж чадах давуу тал Морьтой аравт багт байна гэдгийг иргэд онцолж,  талархаж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Баруун бүс нь Улаанбаатар хотоос 2000 орчим км алслагдсан учраас зарим төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахын тулд ихээхэн зардал, цаг хугацаа үрэгддэг. Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Ховд аймагт эмнэлэг, эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, Эмийн нөөцийн агуулах байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан нь оновчтой бодлого болж буйг иргэд онцолсон. Харин Увс аймгийн Давст сумын иргэд сонгогчид малын буянаа аривжуулж аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч, үргэлжлүүлэх хэрэгтэйг дурдсан бол Увс аймгийн Наранбулаг сумынхан аж үйлдвэрийн парк олноор байгуулж, малын гаралтай түүхий эдийг боловсруулан дэлхийн зах зээлд гаргах Цагаан алт хөтөлбөрийг дэмжин хүлээн авч байна. Түүнчлэн малчдын залгамж халаа, орон нутгийн цахимжуулалт, дэд бүтэц, боловсролын салбарт баримтлах бодлогууд цаг үеэ олсон нэн шаардлагатай ажлууд болохыг тодотгон, энэ хүрээнд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан нь дэмжих шалтгаан болж байгааг хэлсэн юм. Малчид орлоготой, иргэд ажлын байртай, үйлдвэрүүд үр ашигтай байх баруун бүсийн хөгжлийн төлөө Морьтой аравтаа дэмжих Ард түмний сонголт ялалт авчирна гэдэгт иргэд, сонгогчид итгэл дүүрэн байна.  

1.Увс аймагт 2016-2024 он улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 472.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ.

2024.06.12. Монгол Улс. Увс аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигч Д.Амарбаясгалан сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ. Тэрбээр, Монголын төрийг 44 жил удирдсан, төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын төрсөн нутаг Увс аймгийн Давст сумын иргэдтэй уулзаж байна. Үүний өмнө Тариалан сумын иргэдтэй уулзлаа. Тариалан суманд шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 25 хоршоо байгуулагджээ. Үүнээс 6 хоршоо 447 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад байна. Гурил тэжээлийн импортыг тэглэж, Увс аймагт 1 шуудай гурил 120000 төгрөгөөс 65000 төгрөг болж буурсанд Тариалан сумын иргэд талархалтай байна. Засгийн газраас Увс аймагт 2016-2024 он улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 472 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнд:

  • Увс нуур-Улаангом чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, эхний үе шатны 26.3 км замын тендерийг зарлаад байна.
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замыг хэрэгжүүлэхээр  тендер зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдэж байна.
  • Боршоо боомтыг өргөтгөн шинэчилж, нийт 4,680 м2 талбайг шинээр барилгажуулан, нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин нэмэгдлээ.
  • Өнгөрсөн дөрвөн жилд Увс аймагт 7 сургууль, 10 цэцэрлэг, 5 соёлын төв, 7 дотуур байр, 7 спортын заалны барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулсан.
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлэг, 4 сумын Эрүүл мэндийн төвийн байр шинээр барьж, эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг шинээр барьж байна.
  • Олон жилийн хугацаанд гацаад байсан Увс аймгийн хөгжимт драмын Ойрад театрын барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэсэн юм гэжээ. 

2.Говь-Алтай аймагт 2016-2024 онуудад улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 428.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

2024.06.19. Монгол Улс. Говь-Алтай аймаг. УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Говь-Алтайчууд баруун бүсдээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөгжих бүрэн боломжтой нутаг. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсийн Говь-Алтай аймагт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр нарны цахилгаан станц, дулааны станц зэргийг барихаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм. Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгасан. Тэр дундаа таван тойрог төслийн хүрээнд Ховдын Мянгад, Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 426 км, Алтай-Бургастай чиглэлийн 272 км авто замаас гадна Алтайн нарны, Тосонцэнгэлийн дулааны, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний шинэ эх  үүсвэрүүдийг бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасныг Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлов. Мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт баруун бүсэд Боомтын шинэчлэлийн хүрээнд Ухаалаг гарцыг бүрэн ашиглалтад оруулах бол төмөр замын өргөтгөлийн хүрээнд Шивээхүрэн-Арц суурь боомтын босоо тэнхлэгийн 725 км, Булган-Хөшөөт-Завхан-борхын голын бэлчирт нийлэх 509 км төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, баруун бүсийн хөгжилд шинэ сэргэлтийг авчрах төдийгүй орон нутгийн иргэдийн амьдралын чанар сайжирч, Говь-Алтай аймаг бүс нутгийн хэмжээнд дэд бүтцээр тэргүүлэх бүрэн боломжтойг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа.Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл суманд ажиллах үеэрээ бүсийн хөгжлийг онцлоод  эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болсноор Говь-Алтай аймаг сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөр баруун бүсээс гадна улсдаа тэргүүлдэг болно  гэдгийг онцоллоо. Түүнчлэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс ирүүлсэн Шинэ хоршоо хөдөлгөөний  талаарх асуултад хариулахдаа Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхгүйгээр алс хязгаар нутгаа сахин хамгаалах эзэнгүй болж, малчин хэмээх 1000 мэргэжлийн эзэн байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс Шинэ хоршоо хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж байна хэмээн тодотголоо. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөг давжээ. 

3. Ховд аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 856.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. 

  • Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, Тендэр шалгаруулалт зарласан.
  • Жаргалант суманд гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугам сүлжээ холбох ажил хийгдэж, одоогоор 500 гаруй өрх хамрагдсан.
  • Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилгын Зураг төсвийг бүрэн хийлгэж дууссан.
  • Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлсэн.
  • Ховд-Дөргөн сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны 40.7 км зам барилгын төслийг эхлүүлсэн.
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто зам, Мөнххайрхан сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарласан.
  • Шинэ Ховд үйлдвэр технологийн парк байгуулах төсөл болон Ховд дулааны станцын өргөтгөл шинэчлэлийн төслүүд амжилттай хэрэгжиж байна гэжээ. 

4. Завхан аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. 

  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулснаар Мянганы зам төсөл хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр урт хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дууссан. 
  • Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
  • Улиастай сумын 29 МВт-ын дулааны станцын төсөл хэрэгжиж байна.
  • Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөв хийх тендэр, сонгон шалгаруулалт зарлагдаад байна.
  • Улиастай сумын 3,000 шоо куб метр бүрэн автомат цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна.
  • 2011 онд эхэлсэн ч удаан хугацаанд гацсан байсан 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг дуусгаж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

5.Улсын хэмжээнд цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаж чадлаа.

  • Экспортын гурван шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.
  • Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан системийн авлигыг таслан зогсоолоо.
  • Оюу Толгойн Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, гүний уурхайг ашиглалтад оруулав.
  • Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг илчилж, экспорт түүхэн амжилтыг тогтоолоо
  • Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрийг цэгцэлж, хаадын нэрээр гаргасан бондыг төлж, гадаад өрийн барьцаанаас чөлөөлөгдөв.
  • Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалыг Засгийн газар хүчингүй болгов.
  • E-Mongolia цахим засаглалыг нэвтрүүлж, тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангав.
  • Монгол Улсын ДНБ 37 их наядаас 68.9 их наяд төгрөг болж, гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч түүхэн амжилт тогтоов. Иргэдийн 1072 хувьцаа амилж, хуулийн дагуу ногдол ашгаа тогтмол хүртэж эхэлсэн юм гэжээ.  
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн 300 гаруй иргэн, сонгогчтой уулзлаа

2024. 06.20. Монгол Улс. Баруун бүс. Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшиж  буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангийн иргэд сонгогчидтой хийх  уулзалт  өнөөдөр Ховд аймагт үргэлжилж байна. Тэрбээр энэ удаад Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Ховд аймгийн Булган суманд 10000 гаруй иргэн амьдардаг бөгөөд урд хөрштэй хиллэдэг, баруун бүсдээ эдийн засгийн коридорыг бий болгож буй онцлогтой сум. Тиймээс хилийн боомт түшиглэсэн, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжсөн сум юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд баруун бүсэд 984, үүнээс Ховд аймагт 277 хоршоо шинээр байгуулагдаад байгаа ажээ. Булган суманд болсон иргэд сонгогчдын уулзалтад Ховд аймгийн 14 сумын 300 гаруй  малчин, хоршоологч хүрэлцэн ирж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бодлого зорилтыг сонсоод зогсохгүй, Шинэ хоршоо хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалангаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 850 хоршооны 2649 малчин 105 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ховд аймгийн хэмжээнд гэхэд 10 хувь буюу 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гарсан байна. Малчдын хувьд Шинэ хоршоо хөдөлгөөнийг амьжиргаагаа дээшлүүлэх маш том боломж гэж харж буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Тэдний хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байна. Цаашид ч МАН Шинэ хоршоо хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэн, хоршоолж ажиллахыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасанд Ховдчууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарбаясгалан хоршоологчидтой уулзах үеэр Шинэ хоршоо бол улстөржих сэдэв биш. Энэ бол малчдын, ард иргэдийн чанартай амьдрах боломж учраас улстөржилтөөс үүдэж гацаах ёсгүй гэдгийг тодотгоод Шинэ хоршоо сонгуулийн дараа улам бүр эрчимжиж, хоршоо хариуцсан тусгайлсан байгууллага байгуулна гэдгийг онцлон мэдээлсэн юм. 2023-2024 оны зуднаар 7.4 сая мал хорогдож, мөнгөн дүнгээр 1.5 их наяд төгрөгийн хохирол амссан. Жил бүрийн зуднаар ийм хэмжээний хохирол амсвал цаашид мал аж ахуйн салбар үгүй болж, алс хязгаар нутгаа сахин хамгаалж буй малчид гэж байхгүй болно. Тиймээс яг энэ цаг үед шинэчлэл хийхээр зорьсон нь шинэ хоршоо хөдөлгөөн юм. Нийт 193 мянган малчнаас 41 мянга нь хоршооны гишүүн болоод байгаа нь малчид хоршиж ажиллах цаг болсныг ойлгож эхэлснийг харуулсан бодит үзүүлэлт болж байна. Баруун бүсэд 111 300 тонн мах, 4 сая ширхэг арьс шир, 148 700 литр сүү боловсруулах, 8800 тонн ноос ноолуур бэлтгэх нөөц тус бүр бий. Шинэ хоршоо хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, эдгээр нөөц боломжоо хангалттай ашигласнаар баруун бүс нутаг мал аж ахуйн салбараараа эдийн засгийн өсөлтөө бий болгох бүрэн боломжтой.

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн гурван сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

2024.06.20.Монгол Улс. Увс аймаг. УИХ-ын  сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын иргэд сонгогчидтой уулзан,  УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Увс аймгийн гурван ч сумын иргэд сонгогчдоос бүрдсэн тус уулзалтад 400 гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасныг танилцуулахад Увсынхан талархан хүлээн авч  буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгаад байгаа билээ. Тэр дундаа Таван тойрог төслийн хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг тус бүр барьж ашиглалтад оруулахаар  мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ханхөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуураараа алдартай байгалийн үзэсгэлэн бүрдсэн  олон ястан амьдран суудаг Увс аймаг чацарганаараа алдартай. Тийм ч учраас ирэх дөрвөн жилд МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Увс аймгийн Улаангом суманд олон улсын стандартад нийцсэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгайлан тусгасан явдалд Увсынхан сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Д.Амарбаясгалан даргын санаачлан хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний талаар маш олон малчин асууж тодруулан мэдээлэл авч байв. Наранбулаг суманд өнөөдрийн байдлаар нийт 16 хоршоо шинээр байгуулагдаж, хоёр хоршооны 16 малчинд 460 сая төгрөгийн зээл олгогдсон байна. Малчин, хоршоологчдын хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийлсэн. Увс аймгийн хэмжээнд нийт найман хоршооны 29 малчны нэг тэрбум төгрөгийн зээл судалгааны шатанд явж байгаа талаар Д.Амарбаясгалан дарга танилцуулсан. Тэрбээр энэ үеэр Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Тиймээс Шинэ хоршоо хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ хэмээн тодотголоо. Шинэ хоршоо хөдөлгөөнийг цаашид хэрэгжүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй Морьтой аравтыг багаар нь дэмжихээ Увс аймгийнхан  илэрхийллээ. 

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Тэс сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

2024.06.21.Монгол Улс. Увс аймаг. УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын Намын Ерөнхий  Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллалаа. Тэрбээр үдээс өмнө тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын 400 гаруй иргэн сонгогчтой уулзсан бол үдээс хойш Тэс сумынхантай уулзаж, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Тэс сумын хувьд газар тариалан, тэжээлийн ургамал тариалах боломжтой бүс нутаг. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тус суманд хөв цөөрөм, услалтын систем байгуулахаар тусгаад байгаа юм. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар тусгасан бөгөөд баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгаад байгаа билээ. Тэр дундаа Таван тойрог төслийн хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг тус бүр барьж ашиглалтад оруулахаар  мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэс сумынхны хувьд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн манлайлан оролцож буй Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл авч, цаашид тууштай үргэлжлүүлэхийг хүслээ. Шинэ хоршоо хөдөлгөөнд Тэсийн малчид идэвхтэй хамрагдаж, 19 хоршоо шинээр  байгуулжээ. Улмаар 202 малчин хоршоонд нэгдэж, 309 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад байна. Цаашид тэжээлийн ургамлаа өөрсдөө тарих чиглэлээр хоршоод төсөл загвараа ч бэлэн болгожээ. Ийнхүү Тэс сумынхан малчдыг дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэхийг хүсэж, Морьтой Аравтыг багаар нь дэмжихээ илэрхийллээ гэжээ.

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

2024.06.21. Монгол Улс. Завхан аймаг. УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд аймгийн сумдаар орж, Монгол Ардын намаас ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчдод танилцуулсан билээ. Улмаар Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчид, хоршоологчдод мэдээлэл өгч, тэдний  сонирхсон асуултад хариулсан юм. Энэ үеэр тэрбээр малчдын амьдралаас урган гарсан Шинэ хоршоо хөдөлгөөнийг цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тусгайлсан байгууллага байгуулахаар төлөвлөснийг ч дуулгаж байсан билээ. Энэ удаад тэрбээр Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Тус аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаатай айл өрх олонтой учраас Д.Амарбаясгалангийн зохион байгуулж, манлайлан оролцож буй Шинэ хоршоо хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр энэ талаар цөөнгүй асуулт, хариултыг өрнүүлсэн юм. Завхан аймагт өнөөдрийн байдлаар 274 хоршоо шинээр байгуулагдсан бол 2658  малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Үүний үр дүнд нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад очжээ. Завхан аймгийн иргэдийн хувьд авлига, хулгайтай тэмцэхэд манлайлан оролцож буй МАН-ын залуу дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг  шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж,  мал аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон бодлогоо цаашид улам эрчимтэй хэрэгжүүлэхийг захиад баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй Морьтой аравтыг багаар нь дэмжихээ илэрхийллээ гэжээ. Завхан аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй км урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дууссан билээ. Өнөөдрийн байдлаар Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэхээр тусган, ажил үргэлжилж байгаа бол Улиастай сумын 29 МВт-ын дулааны станцын төсөл хэрэгжиж байна. Мөн  Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөв хийх тендер, сонгон шалгаруулалт зарлагдсан, Улиастай сумын 3000 шоо куб метр бүрэн автомат Цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна. 2011 онд эхэлсэн ч удаан хугацаанд гацсан байсан 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг дуусгаж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Монгол Ардын намаас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрт Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 298, Арцсуурь боомт-Сонгино чиглэлийн босоо тэнхлэгийн 156 км авто замыг тус бүр тавих бол, Баруун босоо төмөр зам Завханы Шилүүстэй, Цагаанчулуут сумын нутгаар дамжин Мянганы төмөр замтай Завхан-Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 129 км  төмөр замыг барихаар тусгаад байна. Түүнчлэн Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгаан станц барихын зэрэгцээ Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Их нуруу, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахаар тусгаад байна.     

Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

2024.06.22. Монгол Улс. Говь-Алтай аймаг. Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувиар өөрийн төрж, өссөн сумын иргэд, сонгогчидтой уулзлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумынхандаа Монгол Ардын намын хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн  хөтөлбөрөө танилцуулсан юм.  түүний хувьд Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн II тойрог, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу баруун бүсэд нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд аймгууд дан дангаараа хөгжих гэж хичээсэн ч Улаанбаатар хотоос хэт алслагдмал, дэд бүтэц, авто зам бүрэн хөгжөөгүй зэргээс болж хязгаар нутгийнхны өрсөлдөх чадвар хангалттай түвшинд хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн реформыг үндэсний хэмжээнд боловсруулсан билээ. Ингэснээр аймгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан бүс нутгаараа хөгжих, бүсийн аймгууд хоорондоо авто зам, дэд бүтэцтэй болох зэрэг томоохон бүтээн байгуулалт хийх  юм. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэр бий болж, хүн бүр өөрийн өсөж, торнисон нутагтаа сайхан амьдрах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Говь-Алтайн иргэн боломж хайж Улаанбаатар, эсвэл уул уурхай дагасан аймаг руу нүүх шаардлагагүй болно. Алтайчуудын хувьд нутгийн хүүгийнхээ манлайлан хэрэгжүүлж буй, мал аж ахуйн салбарыг шинэ түвшинд гаргах Шинэ хоршоо хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд Амьжиргаагаа дээшлүүлэх боломж хэмээн хүлээн авч буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар 222 хоршоо шинээр байгуулагджээ. Улмаар 2192 малчин хоршооны гишүүнээр элсэж, 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад хүрчээ. Гагцхүү уг хөдөлгөөнийг цаашид үндэсний хэмжээнд тууштай үргэлжлүүлэхээр Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгайлан тусгасан учраас  баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй Морьтой Аравтыг багаар нь дэмжихээ Алтай нутгийнхан илэрхийлж байлаа. Хамтаараа, бүсээрээ хөгжих бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй Монгол Ардын намд Алтайчууд ийнхүү итгэл үзүүлж байна. 

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

2024.06.23. Монгол Улс. Ховд аймаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хоёрдугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Морьтой Аравт багийн Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд суманд ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд аймаг тус бүр бие даан хөгжих гэж хичээсэн ч хөдөө орон нутгийн хөгжил хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа учраас бүсчилж хөгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаагийн нэг илрэл нь  УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулж буй явдал. Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1000-1600 км туулдаг. Улаанбаатар хотоос алслагдмал зайтай амьдарч буй иргэдийн худалдан авах чадвар, аймгийн жилийн төсөв нь уул уурхай дагасан аймгуудаас бага байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн жилийн төсөв нэг их наяд төгрөг байхад баруун бүс нутгийн жилийн төсөв 200-300 тэрбум. Тиймээс аймгууд дан дангаараа бус, хамтдаа хөгжих боломж бүрдүүлж байгааг УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан онцоллоо. Өөрөөр хэлбэл, илүү сайхан амьдралын төлөө зах зээлтэй, эдийн засгийн өсөлттэй хот суурин газар руу иргэд шилжиж байна. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт Баруун бүсийн аймгийн төвүүдийг авто замаар холбох, аймаг бүр боомттойгоо авто замаар холбогдох, аймгийн төв нь сумдтайгаа холбогдох зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр тусгалаа. Баруун бүсийн аймаг бүр боомттой. Тиймээс боомтоороо дамжуулан хөгжих боломж энэ бүсэд бий. Энэ боломжийг  бүрдүүлэхийн тулд Монгол Ардын нам Боомтын сэргэлтийг бий болгохоор ажиллаж байгаа билээ. Иймд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Морьтой Аравт багийг багаар нь дэмжихийг уриалсан юм. Монгол Ардын намын Ерөнхий  Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зохион байгуулан, манлайлан оролцож буй Шинэ  хоршоо хөдөлгөөнд Ховд сумынхан улсаа манлайлан  ажиллаж байгааг уулзалтын үеэр онцолсон. Тодруулбал,  Ховд аймгийн Ховд суманд шинээр байгуулагдсан Хөх сэрхийн шилмэл сүрэг хоршоо улсын хэмээнд хамгийн өндөр буюу 1 тэрбум 295 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Тус хоршоонд 43 малчин нэгдэж, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үхрийн аж ахуй, ногоон тэжээл тариалах, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээлээ авч чадсан байна. Өмнө нь хөдөө орон нутгийн хөгжлийг ярьдаг ч, мал аж ахуйн салбарт шинэчлэл огт хийж байгаагүй. Харин Шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэнд нэр дэвшигч Д.Амарбаясгаланд талархалтай байгаагаа Ховд сумынхан илэрхийллээ.

Алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулна

Мөн Улсын Их Хурлын сонгуулийн ll тойрогт нэр дэвшигчид Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Мөст, Манхан, Ховд, Увс аймгийн Өмнөговь сумын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тонхил сум аймгийн төвөөсөө 210 км зайтай учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүндрэлтэй байдаг талаар уулзалтын үеэр иргэд хэлж байсан юм. Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулах, 3000 эмч, 10,000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх, эрүүл мэндийн яаралтай тусламжид шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогыг тусгасанд иргэд талархан хүлээж авсан юм. Нэр дэвшигчид уулзалтаа үргэлжлүүлж, Ховд аймгийн Мөст сумын иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрт тусгагдсан оюутан залуусыг дэмжих заалтуудыг танилцуулсан. Тодруулбал, зуны амралтаараа цагийн ажил хийх, хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр гадаад улсад сурах зохицуулалтыг залуус дэмжиж, Морьтой Аравтаа багаар нь дэмжихээ илэрхийлсэн. Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон Таван тойрог автозамын төсөл хэрэгжүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүний нэг нь босоо тэнхлэгийн Алтай-Бургастайн чиглэлийг 272 км автозамыг барина гэдгээ иргэд, сонгогчдод танилцуулсан. Уулзалтын үеэр МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд, автозам, хөдөө аж ахуйн чиглэлээр бодит төлөвлөгөөг тусгаж, түүнийг хэрэгжүүлэх шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлж байгаад иргэд талархаж, багаар нь дэмжихээ илэрхийлсэн юм. 

Морьтой Аравтаа багаар нь сонгох нь ард түмний ялалт

Мөн УИХ-ын сонгуулийн баруун бүсийн ll тойрогт МАН-аас нэр дэвшигчид Говь-Алтай, Ховд аймгийн сумдын иргэд, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байна. Ялангуяа шинээр баригдах дулааны станц, авто замын бүтээн байгуулалтууд, малчдыг дэмжих, ХАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэд хүргэх Шинэ хоршоо, Цагаан алт хөтөлбөр, нүүдлийн соёлын чадавхийг ерөнхий боловсролын сургалтаар өгөх, бага дунд боловсролын чанарыг дээшлүүлэх, Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг заалтууд нь хөдөө орон нутгийг хөгжилд томоохон дэмжлэг болно гэдгийг онцолж байсан юм. Говь-Алтай аймаг нь байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой. Төрөл бүрийн ан амьтан элбэгтэй учраас гадаад жуулчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн. Харин Ховд аймгийн хувьд Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг уул нуруудтай. Захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх үндэстэн, ястан амьдарч, өөр өөрийн уламжлалт суурин түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгааг бий болгосон олон ястны өлгий нутаг билээ. Тиймдээ ч байгалийн үзэсгэлэнт, нүүдэлчин соёлтой хослуулан аялал жуулчлалыг хөгжүүлж, ард иргэдийн эдийн засгийг дэмжин, дэлхийд өв соёлоо сурталчлан таниулах, идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, экспортыг өсгөх зэргээр баруун таван аймгийг зам, дэд бүтцээр холбон бүсчлэн хөгжүүлэх зорилтыг иргэд уухайлан хүлээн авч, багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Түүнчлэн, иргэд, сонгогчид МАН-ын баруун бүсийн нэр дэвшигчдийг эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай, хийсэн ажил, хэлэх үгтэй Морьтой Аравтаа багаар нь сонгох нь ард түмний ялалт хэмээсэн юм.

Тосонцэнгэл дулааны цахилгаан станц 10 дугаар сард ашиглалтад орно

Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн ll тойрогт МАН-аас нэр дэвшигч Морьтой Аравт багийн С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг, Б.Заяабал нар Увс, Завхан аймгийн сумдад ажиллаж, иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулав. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай автозам тавих, нисэх буудлыг өртөгтгөх, баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр барих, дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлж Увс аймгийн хөгжлийг хурдасгаж, иргэдийн амьжиргааг дэмжих заалт боловсруулж тусгасан Морьтой Аравтаа багаар нь дэмжиж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангуулахын төлөө хамтдаа хичээнэ гэж нутгийн иргэд хэлсэн юм. Завхан аймгийн Улиастай хот нь 16 мянга гаруй хүн амтай бөгөөд тэдний багагүй хэсгийг хөдөлмөрийн насны иргэд эзэлж байна. Тиймээс аймгийн хэмжээнд  ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлууд илүү эрчимжих шаардлагатай байгаа юм. Харин энэ ажилд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдаж байгаа Дулааны цахилгаан станц томоохон түлхэц өгнө гэдгийг иргэд санал нэгтэйгээр хэлж байна. УИХ-ын сонгуулийн ll тойрогт МАН-аас нэр дэвшигчид уулзалтынхаа үеэр Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг талаар сонирхсон иргэдэд мэдээлэл өгч, энэ оны аравдугаар сард эхний ээлж ашиглалтад орох болсныг хэлж байсан юм. Баруун бүсийн аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих ажил зөвхөн энэ ажлаар зогсохгүй бөгөөд зам харилцаа болон татвар, хууль эрх зүйн таатай орчныг энэ бүс нутагт бий болгох санал, төлөвлөгөөг нэр дэвшигчид хэллээ. Завхан аймгийн ард иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд төрийн бодлогоор аймаг орон нутагтаа хийгдсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн бөгөөд Тэлмэн Их-Уул зэрэг сумдад баригдсан залуу эмч, багш нарыг орон сууцжуулах төсөл, дулааны цахилгаан станц, баруун бүсийн эдийн засгийн коридорыг шинээр байгуулахад бэлэн болоод байгаа зэрэг ажлуудыг онцолж, мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн Морьтой Аравтдаа саналаа өгөхөө илэрхийлсэн юм гэжээ.

Баруун бүсэд нэр дэвшиж буй Морьтой Аравт багийнхан Ховдын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2024.06.25. Монгол Улс. Баруун бүс. УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Ховд аймгийн баялаг бүтээгчидтэй уулзлаа. Баруун бүсийн II тойрог 10 мандаттай бөгөөд  Монгол Ардын намаас  Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн Морьтой Аравт багт бүсчилсэн хөгжлийн реформоор Баруун бүс нутаг өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, бүсдээ үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох юм. Улаанбаатар хотоос 1000-1600 км-ийн цаана амьдарч буй иргэд заавал хот суурин газар руу шилжих амьдарч буй бүсдээ үйлдвэрлэл эрхлэх боломж олгох нь Монгол Ардын намаас дэвшүүлж буй Бүсчилсэн хөгжлийн реформын гол зорилго юм. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт бүс бүрд тохирсон татварын бодлого хэрэгжүүлж, аймаг бүр өөрсдийн онцлогтоо тулгуурлан бүсээрээ хөгжихөөр тусгасан. Бизнес эрхлэгчдийн зүгээс  энэхүү бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан  уулзалтын үеэр онцолж байлаа. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй хугацаандаа хувийн хэвшлийн гүйцэтгэж буй ажлуудыг төр хийхгүй байх, төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлуудыг гардан хийсэн. Цаашид ч энэ бодлого үргэлжилж, хувийн хэвшилд боломж олгох ажлууд тогтвортой хийгдэнэ гэдгийг онцолсон. Ховд аймагт Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 2025 оны улсын төсөвт уг паркийн дэд бүтцийн ажлыг хийх хөрөнгө оруулалтыг тусгаж чадсан. Тус парк ашиглалтад орсноор Баруун бүсдээ хөнгөн үйлдвэрлэл хөгжиж, эцсийн бүтээгдэхүүн гарах боломж бүрдэнэ. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдаж буй малчдын хоршооноос анхан шатандаа боловсруулсан бүтээгдэхүүнүүд уг паркад нийлүүлэгдэж, байнгын тогтвортой ажиллана гэдгийг нэр дэвшигчид онцолж байна. Улсын Их Хурлын сонгуулийн II тойрог буюу Баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймаг 10 мандаттай бөгөөд Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн Морьтой Аравт багийн баруун бүсэд хийж буй уулзалт үргэлжилсээр байна гэжээ.

Морьтой Аравтыг багаар нь дэмжиж, бүс нутагтаа шинэ сэргэлт авчрахыг уриаллаа

2024.06.26. Монгол Улс. Баруун бүс. УИХ-ын сонгуулийн  II  тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид  олон ястны өлгий Ховд аймагт сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ. Баруун бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Морьтой Аравт баг сурталчилгааны энэ өдрүүдэд нийт 36000 км зам туулж, дөрвөн аймгийн 122000 иргэнтэй уулзан Бүсчилсэн хөгжлийн реформыг танилцууллаа. Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг арван мандаттай бөгөөд Монгол Ардын намаас нэр дэвшигчид баруун бүсийн Морьтой Аравтын сонгуулийн сурталчилгааны хаалтын үеэр Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан: Баруун бүсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бусад аймгийн хэмжээнд хүргэх зорилго дэвшүүлэн энэ удаагийн сонгуульд оролцлоо. Баруун бүсийн хөгжлийн үндсэн тулгуурыг Үйлдвэр, технологийн парк, түүгээр дамжуулан мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлөөр бодитой болгохыг бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр энэ бүс нутагт ажлын байр нэмэгдэж, зах зээлийн эргэлт  сайжрах, ард иргэдийн амьдралын чанар дээшлэх юм. Манай улсын нэг иргэнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн  6000 ам.доллар байгаа бол Баруун бүс нутагт 3500 ам.доллар байна. Тиймээс баруун бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, аймгуудын хөгжлийг жинхэнэ утгаар нь бий болгохоор ажиллах болно. Тухайлбал, Баруун бүсийн аймгийн төвүүдийг авто замаар холбох, аймгийн төвөөс боомтууд хүртэл авто замаар холбох, аймгийн төвөөс сумд руу авто замаар холбох ажлыг эхлүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Та бүхний мэргэн сонголт дан ганц Ховд аймагт хамааралтай биш, Увс, Завхан, Говь-Алтайчуудын төлөөх сонголт байх болно. Бүсчилсэн хөгжлөөр эдгээр аймгийн хөгжлийг бодож сонголтоо хийх цаг боллоо. Хуучин 30 жилд эцсийн цэгийг хатгаад, шинэ 30 жилийн эх үндсийг цутгах нь ард түмний сонголт хэмээв. Шударга нийгмийг бүтээх шинэ цагийг эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийг багаар нь дэмжиж, иргэн бүрийн эрх тэгш боломжийг хүлсэн авлигын гинжийг тасалж, шинэ түүхээ бүтээх хүсэл, мөрөөдөл бүхнээ нэгтгэх нь ард түмний сонголт байх болно гэдгийг онцлоод Морьтой Аравтыг багаар нь дэмжиж, бүс нутагтаа Шинэ сэргэлт авчран, баруун бүсийнхээ ирэх жилүүдийн хөгжлийг тодорхойлохыг хүслээ. 

Бүс нутгийн хөгжлийг хурдасгах Морьтой Аравтыг увсчууд багаар нь сонгохоо илэрхийлж байна

2024.06.26. Монгол Улс. Баруун бүс. Монгол Ардын намаас баруун бүсэд нэр дэвшигчид Увс аймагт сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ. УИХ-ын сонгуулийн II тойрогт Монгол Ардын намаас баруун бүсэд нэр дэвшиж буй Морьтой Аравт сурталчилгааны өдрүүдэд нийт 36 мянган км зам туулж, дөрвөн аймгийн 22 мянга гаруй иргэнтэй уулзан, Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрөө  танилцууллаа. Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг арван мандаттай бөгөөд Увс аймагт болсон сонгуулийн сурталчилгааны хаалтын үеэр Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ард иргэд илүү прагматик сонголт хийдэг болсон байна. Хэнийг, хэрхэн сонгох вэ, багаар нь дэмжиж саналаа өгөхийн ач холбогдол нь юу вэ гэдгийг маш сайн  мэддэг болсон байна. Баруун бүс нутгийн хөгжлийг богино хугацаанд яаж илүү бодитой болгох вэ, үүнийг хэн, хэрхэн хийж чадах вэ, Улаанбаатар хот орон нутаг гэсэн ялгаа заагийг богино хугацаанд хэрхэн арилгах вэ гэдэгт төвлөрч сонголтоо хийнэ гэдгээ хэлж байна. Бидний мөрийн хөтөлбөрийг сонсож, маш өргөн хүрээнд дэмжлэг үзүүлж байгаа баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн иргэд сонгогчдодоо талархсанаа илэрхийлье гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Ардын Намаас баруун бүсэд нэр дэвшиж буй Морьтой Аравтыг маш олон иргэн багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Бидэнд урам зориг, итгэл өгч байгаа энэ том дэмжлэгийг МАН-аас нэр дэвшигчид алдахгүй, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдгийг энэ ташрамд хэлье гээд Биднийг багаар нь сонгосон энэ сонголт ард иргэдийн хүсэн хүлээж буй хөгжлийг богино хугацаанд авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Д.Амарбаясгалан дарга Хуучин 30 жилд эцсийн цэгийг хатгаад, шинэ 30 жилийн эх үндсийг цутгах нь ард түмний сонголт хэмээн тодотгоод  шударга нийгмийг бүтээх шинэ цагийг эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийг багаар нь дэмжиж,  иргэн бүрийн эрх тэгш боломжийг хүлсэн авлигын гинжийг тасалж, шинэ түүхээ бүтээх хүсэл, мөрөөдөл бүхнээ нэгтгэх нь ард түмний сонголт байх болно. Морьтой Аравтыг багаар нь дэмжиж, бүс нутагтаа Шинэ сэргэлт авчран, баруун бүсийнхээ ирэх жилүүдийн хөгжлийг тодорхойлохыг хүслээ.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.