Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
7 сар 1, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сонгуулийн зардлын явцын тайлангаа ҮАГ-т өгөв

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024.06.25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ. Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нь 2024.06.25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ гэж Сонгуулийн Ерөнхий газраас албан ёсоор мэдээллэсэн. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Ардын намын сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлэв. Нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн заалтыг МАН ийнхүү баримталж ажиллажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.