Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
7 сар 1, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах үйл ажиллагаа дууслаа

2024.06.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024.06.20-ны өдрийн 07.00 цаг /тухайн улсын орон нутгийн цаг/-аас  саналаа өгч эхэллээ. Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн. Цагийн бүсийн зөрүүгээр хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн бөгөөд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна гэжээ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэдсэн сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /тухайн улсын орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв. 

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна

2024.06.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024.06.20-ны өдрийн 07.00 (тухайн улсын орон нутгийн цаг)-аас эхлэн саналаа өгч байгаа. Санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 13095 сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цаг /тухайн улсын орон нутгийн цагаар/-т Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгч байгаа юм. Сонгогчид 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст саналаа өгч байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цаг (Улаанбаатарын цаг)-ийн байдлаар Кувейт улс дахь иргэд 100 хувь, Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаус Ард улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Бүгд Найрамдах Сингапур улсад байгаа иргэдийн ирц өндөр байна. Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг. Улмаар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. 

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах үйл ажиллагаа дууслаа

2024.06.24. Монгол Улс. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Амарсайхан гадаад улсад байгаа сонгогчдын ирцийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Санал авах үйл ажиллагааг Монгол Улсаас хилийн чанадад байгаа бүх Дипломат төлөөлөгчийн газар зохион байгуулсан. Иргэн саналаа өгсөн хуудсаа өөрөө битүүмжлээд комисст өгсөн. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад 6 дугаар сарын 28-ны өдөр тоолно. Өөрөөр хэлбэл, саналыг хуудсыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Тэгэхээр хилийн чанадад байгаа иргэд тэр намд, энэ намд саналаа өгсөн гэх яриа үндэслэлгүй. Сонгогчдын идэвх, оролцоо сайн байлаа. Сонгуульд оролцох бүртгэлийг цахим болгосон, санал авах өдрийн ажлын 2 өдөр, амралтын 2 өдөр болгосон нь сонгогчийн идэвх, ирцэд сайнаар нөлөөллөө гэж дүгнэж байна. Иргэд маань 500-1000 км явж сонгох эрхээ эдэлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ орууллаа гэж бахархаж байсанд нь талархал илэрхийлье гэжээ. Төв комиссын дарга Д.Амарсайхан 2024.06.24-ны өдрийн 14.00 цагт мэдээлэл хийхэд ирц урьдчилсан байдлаар сүлжээгээр ирсэн байсан юм. Сүлжээний технологийн нөхцөл байдлаас шалтгаалж ирцээ ирүүлж амжаагүй улсуудын ирцийг нэгтгэхэд 13095 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээр 9760 сонгогч буюу 74.53 хувь нь саналаа өгчээ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэв. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.