Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
7 сар 1, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Санал тоолох төхөөрөмжийг туршиж баталгаажуулав

2024.06.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах бөгөөд саналыг хуудсыг сонгогчдын тоонд үндэслэсэн нөөцтэйгөөр хэвлүүлснийг хэсгийн хороодод тагнуул, цагдаагийн байгууллагын хяналттайгаар хүргүүлж байна. Нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл дээрх үйл ажиллагааг ажиглахаас гадна санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг туршсан юм. Тухайлбал, санал тоолох төхөөрөмжүүдээс сонгон бүрдэл бүрийг шалган саналын хуудас уншуулж, үйл ажиллагааг нь нэг бүрчлэн туршиж үзсэн юм. Сонгогчийн санал авах, тоолох, дүнг гаргах үйл ажиллагаанд New Image Cast санал тоолох төхөөрөмжийг хэрэглэдэг. Санал тоолох төхөөрөмж нь санах ойн төхөөрөмж (CF карт), саналын хайрцаг, нөөц тэжээл, хамгаалалтын соронзон түлхүүр, тэжээлийн залгуур, модем, зөөврийн хуванцар цүнхнээс бүрддэг бөгөөд бүрдэл бүрийг ажиглагчид хянаж, туршлаа. Саналын хуудас усан хээтэй үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж, шалгасан юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт 100 хувь хяналтын тооллого (гар тооллого) хийнэ. Хяналтын тооллого хийх ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөлөлд нээлттэй. Шалган туршиж, баталгаажуулах үйл явдлыг 31 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч олон нийтэд шууд дамжуулж, мэдээллээ гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.