Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
6 сар 27, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

13-р тойрог

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйт төрөө сонгон бэхжүүлэх, засаглалаа төгөлдөржүүлэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтээ гурван дүүрэгт хийлээ.

Налайх, Багануур дүүрэг хот, Багахангай дүүрэг дагуул хот болно

2024.06.13. Монгол Улс.Тэд өнгөрсөн дөрвөн жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа. Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Энэхүү гурван дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.    

Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авч эхэллээ

2024.06.13. Монгол Улс.Налайх дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл болох төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын албан хаагчидтай уулзалт хийж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 2023 оноос 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дунджаар 26-60 хувиар нэмэгдүүлээд байна. Энэ хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний албан хаагчид 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авч эхэлсэн. Мөн төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж авч байгаа юм.

Налайх дүүрэгт шинэ Дулааны станц барих ажлыг 2025 онд эхлүүлнэ

2024.06.13. Монгол Улс.УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн Дулааны станц, УБЦТС ТӨХК-ийн ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 7 дугаар хороонд архитектур төлөвлөлтийн даалгавраар нийт 114 барилга байгууламж, долоодугаар хороонд төлөвлөгдсөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хоёрдугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 33 барилгыг буулган дахин барилгажуулах төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын дэд бүтэц, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа учраас 270 МВт-ын хүчин чадалтай, шинэ дулааны станц барихаар төлөвлөн ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа юм. Ийнхүү Налайх дүүрэгт шинэ Дулааны станц барих ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Налайхчууд гуравдахь шатлалын эмнэлгээс авдаг эрүүл мэндийн үйлчилгээг дүүрэгтээ авдаг боллоо

2024.06.13. Монгол Улс.Налайх дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчид, зэвсэгт хүчнийхэнтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газар 2023 онд эрт илрүүлэгт 1.4 сая иргэнээ хамруулаад байна. Энэхүү үр дүнтэй ажлын үргэлжлэл болгож, МАН-ын мөрийн хөтөлбөрт Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ хэмээн тусгаж өгсөн. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн 100  жилийн түүхтэй, хүн амынхаа эрүүл мэнд, амь насны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн хамт олон юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд томоохон хөрөнгө оруулалт хийсэн. 

2020-2024 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын мэдээлэл

2024.06.13. Монгол Улс.Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 7,8 тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийгдсэн.

  • 26,2 тэрбум төгрөгийн нийт 30 төрлийн эрүүл мэндийн үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Үүний үр дүнд компьютер томограф болон дурангийн хагалгааны аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдтэй болсон. Ингэснээр налайхчууд гуравдахь шатлалын эмнэлгээс авдаг байсан үйлчилгээг дүүрэгтээ авдаг боллоо.
  • Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг энэ жилдээ хүлээн авна
  • Өрхийн эрүүл мэндийн 4 төвийг автомашинаар хангав
  • Яаралтай түргэн тусламжийн 5 ширхэг автомашинтай болов
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 58-60 хувиар нэмэгдлээ. Мөн төрийн тусгай албан хаагчдын цалинг 2020 оноос хойш дөрвөн удаа буюу 58 хувиар нэмэгдүүлсэн.

Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформыг хийхээр тусгасан. Үүнийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам боловсрол мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүмүүсийг намын жагсаалтын эхэнд оруулж ирсэн нь түүхэн жишиг болсныг иргэд онцлов. Мөн МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт дахин итгэл хүлээлгэхээ илэрхийлэв.

Багануур дүүргийн боловсролын салбарт 2020-2024 онд 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллаа

2024.06.18. Монгол Улс.Багануур дүүргийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид, сургуулийн өмнөх боловсролын салбарынхантай уулзаж, намын мөрийн хөтөлбөр, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн дөрвөн жилийн эхний тухайд эхний хоёр жилд нь ковидтой тэмцэж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажилласан. Хэдийгээр тухайн үед эдийн засаг хүндхэн байсан ч ковидын дараах хоёр жилд Шинэ сэргэлтийн бодлого, Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 7.8 хувьд хүргэлээ. Багануур дүүрэгт төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний нийт 1499 албан хаагч ажилладаг. Тэдний ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 20 хувиар орон нутгийн нэмэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Багануур дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 368 багш, ажилтан ажиллаж байна. Багануур дүүргийн боловсролын салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнээс товчхон дурдвал хоёр болон дөрөвдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Мөн 40 жилийн түүхтэй 132 дугаар цэцэрлэг шинэ байртай болсноор дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж өргөжлөө. Үүнээс гадна Замчин хэсэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын 6.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгууллаа.

Багахангай дүүрэгт 2020-2024 онд нийт 26.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ

2024.06.18. Монгол Улс.Багахангай дүүрэгт Улаанбаатар төмөр замын харьяа байгууллагын албан хаагчид болон төрийн үйлчилгээний байгууллагын төлөөлөлтэй УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Багахангай дүүрэгт 2020-2024 онд улсын төсвөөс нийт 26.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй онцлох ажлуудаас дурдвал:

  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн барилга-2.7 тэрбум төгрөг
  • Соёлын ордны барилга-5.1 тэрбум төгрөг
  • Орон сууцын байруудын их засвар-3.8 тэрбум төгрөг
  • Замчин нуурын гэр хорооллын Дэд бүтцийн төвийн гадна инженерийн хангамжийн шугам-14.3 тэрбум төгрөг
  • 150 хүний суудалтай спорт цогцолборын барилга-2.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсанаар ирээдүйн Багахангай, Зүүн бүсийн тээвэр ложистикийн түшиц газар, худалдаа үйлчилгээ, Үйлдвэрлэл технологийн парк, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих бүх салбартаа инновац нэвтрүүлж, мэдлэг шингээсэн шинэлэг хот болон хөгжинө. 

Налайхчууд орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамруулж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ

2024.06.18. Монгол Улс. Налайх дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажил, МАН-ын мөрийн хөтөлбөрийн тухай иргэд, сонгогчидтойгоо ярилцлаа. Мөн уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирж, иргэдийн асуултад хариулт өглөө. 2020-2024 онд Налайх дүүргийн цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувьд хүргэж, шинэ сургууль, өргөтгөл, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Спорт цогцолбор, гэрэлтүүлэг, камержуулалт, зам, дэд бүтэц гээд бүхий л салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил өрнөсөн. Төр засгийн бодлогын түвшинд Налайх, Багануур, Багахангай дүүргийг алслагдсан гэх ойлголт, тодорхойлолтоос салгаж, хот, дагуул хот болгон тэлж хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Иймдээ ч шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 хувийн орон нутгийн нэмэгдэл, ипотекийн 3 хувийн хүүтэй орон сууцын зээл зэргийг шийдвэрлэж, улмаар үр шимийг нь хүртэж байгаад налайхчууд талархалтай байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна иргэдийн зүгээс түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, уурхайчдад нөхөн олговор олгох, тэтгэврийг нэмэгдүүлэх, багшийн урамшууллыг олгох гэхчлэн асуудлыг хөндөж байлаа. 

Тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлого баримтална

2024.06.18. Монгол Улс.Багануур дүүргийн 1, 3, 5 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хороонд 2609 өрх, гуравдугаар хороонд 2336 өрх, тавдугаар хороонд 1946 өрх амьдардаг. Эдгээр иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, зам, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анхаарч ажиллалаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрсөн хугацаанд авлигатай хийх тэмцэл идэвхэжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 онд 1.5 их наяд төгрөгөөр давж биелэсэн. Улмаар далд эдийн засаг ил болсноор ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмад настны дундаж тэтгэврийг 787 мянган төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байгаа юм. Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрт тусгасанчлан цаашид тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг баримтална гэдгийг энэ үеэр танилцуулсан юм.  

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРТ НАЛАЙХЫН 600 ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2022.06.22. Монгол Улс. УИХ-ын сонгуулийн 13-р тойрог Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгааны уулзалтууд гурван дүүрэгт үргэлжилж байна. Нэр дэвшигчид Налайх дүүрэгт ажиллахдаа боловсрол, спортын салбарынхан болон Тавантолгой түлш зүүн бүсийн үйлдвэрийн хамт олонтой уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад иргэд, сонгогчдын зүгээс цалин, тэтгэврийн нэмэгдэл, орон сууцын хөнгөлөлттэй зээл, урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг ихэвчлэн хөндөж байлаа. Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд 15 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Эхнээсээ ипотекийн 3 хувьд хамрагдсан иргэд бий. Алслагдсан дүүргүүд мөн 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авдаг болсон. МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгаад байгаа зэрэг хариултыг иргэд, сонгогчдодоо өглөө. Дараагийн уулзалт Тавантолгой түлш зүүн бүсийн үйлдвэрийн хамт олон байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу үйл ажиллагаагаа явуулж өдгөө нийт 1100 гаруй ажилтантай, үүний 600 ажилтан нь Налайх дүүргийн иргэд байна. Тавантолгой түлш компани нь өндөр хүчин чадалтай автоматжсан үйлдвэрүүдтэй болох зорилго тавин ажиллаж байгаа. Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр шугамыг өргөтгөж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгох ажлыг хийж дуусгажээ. Мөн бүрэн автомат дулааны станц барих ажлыг эхлүүлсэн байна. 

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ЖИЛД 2.5 САЯ ТОНН НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Багахангай дүүргийн төрийн албан хаагчид болон орон нутгийн өмчит үйлдвэрийнхэн, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарынхны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Багахангай дүүрэгт экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч угсралт, хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготойгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан. Энэхүү паркт Монгол Улсад жилд 2.5 сая тонн нүүрс боловсруулах, 1.9 сая тонн кокс үйлдвэрлэх, хаягдал дулаанаар жилд 1 сая квт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж байна. Ян Сарьдаг Оргил ХХК-ийн хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь 60 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс 40 МВт эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ хангаж, үлдсэн 20 МВт эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Нийт 2.9 тэрбум юанийн төсөвт өртөгтэйгээр хэрэгжүүлж байгаа төслийн хоёрдугаар үе шат нь ган бөмбөлөгийн үйлдвэр байгуулах байх юм. Төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд 250 хүний ажлын байрыг бий болгож, багахангайчуудыг ажлын байраар хангах таатай нөхцөл бүрдэж байгаа нь энэ. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд 2025-2030 онд 1500 хүртэл ажлын байр бий болгох кластеруудын бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар ийнхүү эхэлж байна. Багахангай дүүргийн томоохон бүтээн байгуулалт болох эдгээр үйлдвэрүүд улам өргөжиж, ажлын байрыг нэмэгдүүлснээр нийслэлийн дагуул хот болон хөгжих үндэс суурийг тавьж байгаа юм. 

МАЛЧИД ХОРШООЛЖ АЖИЛЛАСНААР ЖИЛД 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 50 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ

Монгол үндэстэн гэдэг ялгарлыг тээж, эх орныхоо алс хязгаарт, өнцөг булан бүрд эзэн нь байж чаддаг малчид, үндэсний спортоо хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй бөхчүүд, сур харваачид, уяачидтайгаа уулзлаа. Монгол орны нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч, мал аж ахуйн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн өвлийн тухайд 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсний улмаас нийт 4957 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 513 өрх 100 хувь малгүй болсон. Иймд Засгийн газар, УОК-оос нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, цаашид байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг өвөлжилт, хаваржилтад тэсвэртэй байж, тогтмол ашиг орлоготой болгох зорилгоор Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийг боловсруулж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар эхлүүллээ. Малчид хоршоолж ажилласнаар жилд 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаатай авч, хөдөө аж ахуйн салбарын үйлдэрвэрлэгч болох боломж бүрдэж буй юм. Түүнчлэн Налайх, Багануур, Багахангай дүүрэг Үндэсний их баяр наадмаа тусдаа тэмдэглэж, баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шагналт байрт шалгарсан бөх, сур, шагайн харваачид болон айрагдсан морьдын уяачдад олгодог цол, чимэг, зэргийг аймгийн баяр наадмын цол, чимэг, зэрэгтэй адилтган олгож байхаар хуульчиллаа. Энэ нь эдгээр дүүргүүдийн уяач, бөхчүүд, харваачдад томоохон дэмжлэг болсон.

НҮҮРСНИЙ ҮНИЙГ НЭМСНЭЭР БАГАНУУР ХК-ИЙН АЛДАГДАЛ БУУРАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Багануур ХК-ийн уурхайчид, Багануурын дулааны станц ТӨХК болон Монгол Улсын хэмжээнд цахилгаан машин /цахилгаан хөдөлгүүрийг засварлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг Мон цахим ХХК-ийн ажилчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Багануур ХК олон жилийн турш тонн нүүрс тутамдаа 5000-13,900 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн тул 2022 онд нэг тонн нүүрсний үнийг 9810 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 588 дугаар тогтоол, Багануур ТУЗ-ийн 18 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний суурь үнийг 43,310 төгрөг байхаар тогтоосон. Ингэснээр Багануур ХК эхний ээлжинд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, алдангиа төлөх боломж бүрдлээ. Мөн Багануур дулааны станц ТӨХК-ийн алдагдлыг бууруулах үүднээс Эрчим хүчний зохицуулах газрын шийдвэрээр 2024 оноос Эрчим хүч түгээх компаниас худалдан авдаг тарифыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр тогтсон юм. Ингэснээр тус компанийн алдагдал жилд 823 сая төгрөгөөр буурах боломж бүрдлээ. Багануурын дулааны станц ТӨХК-ийн тулгамдаад байсан асуудал болох тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд өнгөрсөн хугацаанд нийт 900 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 9 төрлийн засвар үйлчилгээ хийжээ. Цаашид нэн тулгамдаад байгаа зуухнуудын шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2024.04.24. Үзбeкистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан Куксарой ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Узбекистаны Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо гэж Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв. Ийнхүү нэр дэвшигчид тойрогт ажиллахын хажуугаар томилолтоор засгийн газрын ажлаа хийж явна.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа

2024.06.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Таны оролцоо бол эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын салшгүй нэг хэсэг юм. Тиймээс Монгол Ардын намаас Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нэр  дэвшиж байгаа С.Амарсайхан,Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлээрэй гэлээ. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар Налайх, Багануур дүүрэг 2025 оноос Улсын зэрэглэлтэй хот, Багахангай дүүргийг нийслэлийн Дагуул хот болгох эрх зүйн орчин бүрдэж, төсөв санхүүгээ өөрсдөө захиран зарцуулж, бие даан хөгжих боломж бүрдсэнд Багануурчууд талархалтай байна. Дүүргүүдийг хот болгох бэлтгэлийг хангаж, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтууд өнгөрсөн хугацаанд хийгдсэний дотор Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Байдлаг хэсэгт улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бол автозамын бүтээн байгуулалт, гэр хорооллын гэрэлтүүлэг, үерийн далан суваг шуудуу татах зэрэгт 1.9 тэрбум төгрөг, Өрхийн эрүүл мэндийн төвд 500 сая төгрөг тус тус шийдүүлсэн. Энэ ч үүднээс Багануурчуудын хувьд төрийн эрх барих дээд байгууллагад  өөрсдийн төлөөллөө сонгох түүхэн хариуцлагатай сонгуульд тулхтай, туршлагатай, зарчимтай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хийснээсээ ахиулж хийж бүтээх ирээдүйтэй нэр дэвшигчдээ дахин сонгож, төрд илгээнэ гэдгээ илэрхийлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Налайх, Багануур, Багахангай дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар хүч нэмж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах учиртайг дүүргийн сонгогчид нэр дэвшигчдэд захиж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.