Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 4, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

БНСУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэв. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлэв. Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.