Дэлхийн хөрөнгийн биржүүд ба монголын компаниуд

Токиогийн хөрөнгийн бирж
Токиогийн хөрөнгийн бирж одоогоос 10 гаруй жилийн өмнө ажлын шинэ хувиарт шилжсэн тухай мэдээ гаргаж байлаа. Ази тивд байр сууриа хэдийнэ эзэлсэн Токиогийн хөрөнгийн биржийн ажилчид өмнө нь үдийн цайны цагтаа 90 минут зарцуулдаг байжээ. Тэгвэл 10 гаруй жилийн өмнөөс тус бирж цайны цаггүйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон нь энэ. Токиогийн хөрөнгийн бирж өрсөлдөх чадавхиа дээшлүүлж, үйлчлүүлэгчдээ татах үүднээс тус байгууллагын удирдлагууд ийм шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна, токиогийн хөрөнгийн бирж өглөөний арилжаагаа эрт эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаж байв. Энэ үед Токиогийн хөрөнгийн бирж 1 их наяд 95 тэрбум ам.долларын арилжаа хийсэн байдаг. Энэ нь өмнөхөөсөө 0.5 хувиар өссөн үзүүлэлт байсан юм.

Солонгосын хөрөнгийн бирж
Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулах удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг Төрийн өмчийн хороо 2010.05.21-нд зарлахад тухайн үeд Солонгосын хөрөнгийн бирж оролцож байсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Солонгосын хөрөнгийн бирж 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Сөүл, Пусан хотуудад салбартай. Тус биржэд 1700 гаруй компани үнэт цаасаа арилжаалж байснаас дийлэнх нь солонгосын компаниуд гэж хүмүүс ярьдаг ч, миний мэдэхээр тус биржийн үйл ажиллагаа үүнээс эрт. Б.Аюуш аав маань Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдохоос өмнө, Говь-Алтай аймгийн орлогч дарга байхдаа 1991 онд БНСУ-д удирдах ажилтны сургалтад суугаад ирсэн билээ. Манай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон тэр үе хавьцаа юм уу даа. Аав томилолтоос ирэхдээ хэдэн болор дурсгалтай ирсэн нь одоо ч бий. Эдгээр дурсгалыг харахад нэг нь Welcome to Inchon, нөгөө нь Samsung electronics co, удаах нь Visit commemoration korea stock exchange гэсэн бичигтэй. Эндээс Солонгосын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа миний мэдэхийн 1991 оноос өмнө гэдэг нь батлагдаж байгаа юм. Тус бирж Монголын хөрөнгийн биржийн удирдлагын багийн тендерт тунаж, тус биржэд олон улсын аутид оруулахаар болсон тухай 2010.09.08-нд яригдаж байсан ч, хожим тендерийг шалгаруулалтаас хасагдсан байдаг юм. Эндээс харахад аавын минь үйл хэрэг үргэлжилж 20 гаруй жилийн дараа тендер шалгаруулалтад оролцож байсан байна хэмээн бодогддог юм.

Сингапурын хөрөнгийн бирж
2012.02.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Бонд гэдэг нэг төрлийн үнэт цаас. Энэ үнэт цаас бусад үнэт цааснаас ялгарах онцлогтой. Хувьцааг зөвхөн хувьцаат компани гаргах ёстой бол, бондыг засгийн газар, аймаг болон нийслэлийн засаг захиргаа, хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгж гээд хэн ч гаргаж болно. Бондын бусад үнэт цааснаас ялгарах онцлог энэ юм. Бондын өөр нэг онцлог нь банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах зэрэгт байдаг. Эрх бүхий хуулийн этгээдүүд бонд гаргах замаар хөрөнгө босгосон ч, үүнийгээ тогтоосон хугацааны дараа, заасан хүүтэйгээр худалдан авагч талд буцаан төлөх ёстой. Түүнчлэн бондын хүүг төлөх хугацаа уян хатан байдаг. Тодруулбал, бонд гаргах эрхтэй хуулийн этгээдүүдэд богино хугацааны санхүүжилт шаардлагатай бол, нэг хүртэлх жилийн хугацаатай бонд. Дунд хугацааны санхүүжилт хэрэгтэй бол 2-10 жилийн хугацаатай бонд. Урт хугацааны санхүүжилт шаардагдвал 10-30 жилийн хугацаатай бонд гаргаж болдог. Бонд ийм давуу талтай учир манай улсын эрх бүхий хуулийн этгээдүүд энэ төрлийн үнэт цаас гаргаж хөрөнгө босгох нь ихэсч байна. Ер нь 2001 оноос хойш засгийн газар болон хувийн хэвшлийнхэн 10 орчим бонд Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан байна. 2011 онд засгийн газар 372 тэрбум төгрөгийн бондыг, 1-5 жилийн хугацаатай, 8-12 хувийн хүүтэй арилжаалсан бол, Жаст агро компани нэг жилийн хугацаатай 15 орчим хувийн хүүтэй бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан байх жишээтэй. Ийнхүү дотоодын зах зээлд бонд гаргах замаар хөрөнгө босгож байгаагаас гадна, гадаадын хөрөнгийн биржээр ч мөн энэ төрлийн үнэт цаас гаргах нь элбэгшиж байна. Худалдаа хөгжлийн банк одоогоос хэдэн жилийн өмнө Сингапурын хөрөнгийн биржээр бондоо арилжаалсан бол, Хөгжлийн банк мөн энэ бирж дээр 600 сая долларын өртөг бүхий бонд арилжаалах эрх авч, түүнийхээ 20 сая долларын бондыг арилжаалаад байна. Хас банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир: Манай банк Сингапурын хөрөнгийн биржээр 300 сая ам.долларын өртөг бүхий бонд гаргаж арилжаалах эрх аваад байгаа. Олон улсын хөрөнгө оруулалтын Ай Эн Жи болон Юу Би Эс банктай хамтран дунд хугацааны 300 сая ам.доллартай тэнцэх евро бонд гаргахаар төлөвлөж байгаа талаар хэлж байсан юм.

Будапeштийн хөрөнгийн бирж
2022.07.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Унгарын төв банк (Magyar Nemzeti Bank)-ны Дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Будапештийн хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн дарга, Доктор Михали Патайг Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл танилцуулснаас гадна хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Унгар улс дахь хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг 1860-аад оноос эхлэлтэй гэж үздэг бөгөөд тус улс 1990 онд Үнэт цаасны тухай хуулиа батлан мөрдөж эхэлснээр орчин цагийн хөрөнгийн зах зээлийн үндэс суурь тавигдаж, Будапештийн хөрөнгийн бирж өөрчлөн байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, Унгар болон Монголын хөрөнгийн зах зээлийн орчин үеийн түүхэн замналд ижил төстэй зүйл цөөнгүй бий учраас цаашид хамтран ажиллаж, туршлага солилцоход бүхий л талаар нээлттэй байх болно гэдгээ ноён Михали Патай уулзалтын үеэр онцолж байлаа. Харин Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудын зүгээс дотоодын хөрөнгийн зах зээлээ танилцуулж, цаашид туршлага солилцох хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийллээ.

Прагийн хөрөнгийн бирж
2025.03.11. БНЧУ. Прага хот. Прагийн Хөрөнгийн бирж нь 1871 онд байгуулагдсан 154 жилийн түүхтэй бирж юм. Дэлхийн 1,2-р дайныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаад дайны үеэр завсарласан. Харин 1991 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоо Европын томоохон биржүүдийн нэг бөгөөд 90 гаруй хувийг нь Австрийн Венагийн Хөрөнгийн бирж эзэмшдэг. Арилжааны хувьд тогтвортой ажилладаг бөгөөд сүүлийн үед арилжааны нэр төрөл нь олширч, шинэчлэгдэн иржээ. Хөрөнгө оруулалтын сангийн арилжаа нь нэлээд идэвхжиж байгаа. 2018 онд нэвтрүүлсэн жижиг, дунд компаниудад зориулсан Star market үйлчилгээг хөгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн талаар Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Петр Коблик танилцууллаа. Прагийн биржийн хөрөнгийн захад гаргасан Бондын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч байгаа. Европт хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаар тавдугаар байрт жагсдаг. Хувьцаа эзэмшигчдийн тоо байнга өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь хүмүүс хөрөнгийн захыг сонирхсоор байгааг харуулна гэдгийг Петр Коблик онцолж байлаа. Чехчүүд хөрөнгийн биржид IPO гаргах замаар хөрөнгө босгож байна. Прагийн хөрөнгийн биржийн 90 гаруй хувийг эзэмшдэг Венагийн Хөрөнгийн бирж нь бондын хөрөнгө оруулалт татдаг томоохон бирж. 40 орчим улсаас нэг их наядын еврогийн хөрөнгө босгожээ. Манай улсын Улаанбаатар хот, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкууд Венагийн биржээс бонд босгосон байна. Чех улсад хөрөнгийн бирж эрчимтэй хөгжиж байна. Цаашдаа эрчим хүчний зах зээл рүү идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Компаниуд төрийн өмчит байх бол хамгийн муу хувилбар, харин компаниуд олон нийтэд нээлттэй, хувьцаа эзэмшигчидтэй байх нь хамгийн сайн хувилбар” гэж Прагийн биржийн гүйцэтгэх захирал ярьжээ. Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Монголын Хөрөнгийн биржийн талаар товч танилцуулга хийсэн бол, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг 2025 оны долдугаар сард болох Монголын эдийн засгийн форумд урьж, Баяр наадмыг үзэж сонирхож, Монголд аялахыг урьжээ.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж
2018.09.26. AНУ. Нью-Йоркийн бирж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэрээ 2018.09.26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэв. Хөрөнгийн биржид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердутай уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг онцолсон бөгөөд сайд Сонни Перду АНУ-аас бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг нотлов.

Лондонгийн хөрөнгийн бирж
Лондонгийн хөрөнгийн бирж /LSE/ 1801 онд албан ёсоор байгуулагдсан. Хааны санхүүгийн зөвлөх Томас Грешем 1571 онд хувийнхаа мөнгөөр Эзэн хааны бирж байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн гэх нь бий. Лондонгийн хөрөнгийн биржийн хөгжил кофены дэлгүүрээс эхлэлтэй гэж ярих нь ч бий. Английн иргэн Жонатан 1698 онд кофены дэлгүүр анх нээжээ. Дэлгүүртээ кофе зарахаас гадна, бусад хүмүүсийн барааг зарж өгдөг байжээ. Хамгийн сонирхолтой нь зарж буй барааныхаа үнийг дэлгүүрийнхээ гадна самбарт бичиж үнэ хаялцуулдаг байсан явдал. Бараа нийлүүлж байгаа тал, худалдан авагч хоёр үнэ тохиролцвол тухайн бүтээгдэхүүнийг худалддаг байжээ. Ийнхүү Жонатан кофены дэлгүүрээрээ дамжуулан худалдан авагч, үйлдвэрлэгч хоёрыг холбож дундаас нь ашиг олдог байсан аж. Энэ нь түүнд ашиг орлогын үүдийг нээж өгсөн тул үйл ажиллагаагаа өргөжүүлж кофены дэлгүүрийнхээ тоог өсгөжээ. Хожим кофены дэлгүүрээ нэгтгэж Лондон сток эксченж гэж нэрлэсэн байна. Ингэж л Лондонгийн хөрөнгийн бирж үүссэн түүхтэй аж. Лондонгийн хөрөнгийн бирж урьдын кофены дэлгүүртэй адилхан үйл ажиллагаагаа өнөөдөр явуулдаг. Гагцхүү электрон хэлбэрт шилжсэн нь өмнөхөөсөө ялгарах онцлог нь гэж судлаачид үздэг. Өмнө нь кофены дэлгүүрийн гадна самбарт үнэ хаялцуулдаг байсан бол, одоо дэлхийн өнцөг буланд хүрч, худалдан авагч үйлдвэрлэгч хоёрыг холбож өөрийн биржэд цахимаар үнэ хаялцуулж байгаа нь өмнөхөөсөө ялгарах онцлог гэж судлаачид ярьдаг юм. Лондонгийн хөрөнгийн биржэд 70 орчим орны 2600 гаруй компани хувьцаагаа арилжаалдаг. Лондон хотноо төвтэй тус бирж хэдэн жилийн өмнө манай хөрөнгийн зах зээлд хөл тавьж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах удирдлагын багаар ажилласан юм. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсан Лондонгийн хөрөнгийн бирж өнөөдөр хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагааг явуулдаг. Хэдэн жилийн өмнө гол хөрөнгө оруулагчид нь Саудын арабт суудаг гэх мэдээлэл гарч байлаа. Ер нь арабчууд Лондонгийн хөрөнгийн биржийн 35 хүртэлх хувийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Лондонгийн хөрөнгийн биржээс хэдэн жилийн өмнө зохиосон Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурлын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн хувьцааны хэлтсийн дарга Треси Перс: Дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход монголын аж ахуйн нэгжүүдэд туслахаас гадна, Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ирсэн гэдгээ мэдэгдэж байлаа. Тэр үед Лондонгийн хөрөнгийн биржийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Антон: Ирээдүйд ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт гарах тул Монголын хөрөнгийн биржийг сонгож, хамтарч ажиллах болсон тухайгаа мөн мэдэгдэж байсан юм. Ингээд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн жишигт хүрэх зорилгоор Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг 2010.12.24-ны өдөр байгуулсан юм. Энэ хүрээнд хийгдэх ажлыг нарийвчлан тусгасан эцсийн шатны мастер сервис агриймент буюу хамтын ажиллагааны гэрээг 2011.01.20-ны дотор Лондонгийн хөрөнгийн биржийнхэн монголд ирж байгуулахаар төлөвлөсөн ч, 2011.02.15-ны өдөр болж хойшлогдсон тал бий. Тэр үеийн Төрийн өмчийн хороон дахь Монголын хөрөнгийн биржийн бүрэн эрхт төлөөлөгч Ч.Чинзориг: Хугацаа ингэж хойшлогдож явсаар эцсийн шатны мастер сервисийн гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011.04.07-ны өдөр үзэглэж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсныг хэлж байлаа. Эдгээр гэрээ хийгдсэнээр Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн албан ёсны түншлэгч болж, тэд эргэлт буцалтгүй гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон юм. Энэ хугацаанд туршлагатай удирдах боловсон хүчнээр хангах, Монголын хөрөнгийн биржийн бүтэц, зохион байгуулалт, засаглал, менежментийг сайжруулж, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, техник технологи, арилжааны платформыг шинэчилж, өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог стандартуудыг нэвтрүүлж дэлхийн түвшинд хүргэх үүрэг хүлээсэн байдаг. Тухайлбал, дэлхийн стандартад нийцүүлж 2-3 жилийн дотор азидаа томоохонд тооцогдох хөрөнгийн бирж болгох ёстой болов. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, техник технологийг нь хөгжүүлснээр азийн болон дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад, дотоодын компаниудын хувьцааг арилжаалж өгөх ёстой болсон юм. Энэ хүрээнд Лондонгийн металлын бирж, Америкийн хөрөнгийн бирж, Энэтхэгийн түүхий эдийн бирж төдийгүй дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болон өөрсдийнхөө хэрэглэгддэг миллениум айти арилжааны платформыг нэвтрүүлсэн юм. Тэр үеийн Төрийн өмчийн хороон дахь Монголын хөрөнгийн биржийн бүрэн эрхт төлөөлөгч Ч.Чинзориг: Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, менежмент, тоног төхөөрөмжийг 14,2 сая ам.доллараар сайжруулахаар болсон талаар хэлж байлаа. Ингэснээр дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн компаниудын хувьцаа арилжаалдаг хөрөнгийн биржтэй болох үүд хаалга нээгдсэн билээ. Дэлхийн хөрөнгө оруулагчид монголоос ирж уул уурхайн компаниудын хувьцааг худалдан авах бололцоо энэ үед тавигдсан гэж ойлгож болох юм.

Хонг-Конгийн хөрөнгийн бирж
2025.03.23. Монгол Улс. Улаанбаатар хот. /А.Энхтуул/. Хонг-Конгийн хөрөнгийн биржийнхэн 2011.02.28-ний өдөр ирж үйл ажиллагаагаа танилцуулж байхад нь тэдэхтэй уулзаж яр лцаж байсан зүйлээс дараах танилцуулга хоцорсон байна. Энэ өдрийн байдлаар Хонг-Конгийн хөрөнгийн бирж буюу HKEХ-ийн зах зээлийн капитал 2,669 тэрбум ам.доллар байсан нь дэлхийд 7-р байр, азид 3-р байранд орж байсан үзүүлэлт байв. Харин тус биржэд бүртгэгдсэн компаниудын тоо 1421 байжээ. Тус биржийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг дараах байдлаар дүгнэж танилцуулсныг ямар ч засваргүйгээр, нэмэлт, хасалт, тайлбаргүйгээр, эх хувиар нь оруулав.











Rodman & Renshaw хөрөнгө оруулалтын банк
Родман энд Рэншоу хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран 2010 онд Улаанбаатар хотод Уул уурхайг санхүүжүүлэх үндсэн зарчим семинарыг зохион байгуулж байсан билээ. Родман энд Рэншоу ХХК (Родман) нь Родман энд Рэншоу Капитал Групп Инк (Наздак: RODM)-ийн бүрэн эзэмшилд байдаг салбар компани бөгөөд тус компани нь хөрөнгө өсгөх, стратегийн зөвлөгөө өгөх, дэлгэрэнгүй судалгаа хийх, байгууллагын дэмжлэгийг хөгжүүлэх замаар өсөж хөгжиж буй компанийг урт хугацаанд амжилтанд хүргэхэд дэмжлэг үзүүлдэг цогц үйлчилгээ бүхий хөрөнгө оруулалтын банк юм. Тус компанийн оффис Нью-Йорк хотод байдаг бөгөөд Бостон, Хьюстон хотуудад оффисуудтай. Родман бол ган, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд зэрэг томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай салбаруудын дундаж хэмжээний компаниудад хөрөнгийн их үүсвэрүүдээс хөрөнгө татах ажилд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч юм. Тус компани зөвхөн 2009 онд гэхэд Хойд Америк, Ази, Австрали ба Европын жижиг, дунд хэмжээний компаниудад 10-100 сая ам.долларын хэмжээний 80 гаруй санхүүжилтийг дангаараа бие даан гүйцэтгэжээ. Түүнээс гадна, 2009 онд америкийн АХСБ-нуудын дунд хамгийн их хувьцааны өсөлттэй болсон Вьетнамын Лихуа Интернэшнл гэдэг зэс боловсруулалтын компанийн АХСБ-д хамтарсан удирдах менежер болсон. Тус компанийн судалгааны шинжээчид одоогоор 140 гаруй компаниудын судалгааны ажил хийж ажиллаж байгаа бөгөөд манай борлуулалт, арилжааны баг 350 гаруй хувьцаан дахь зах зээлийг хийж байна. Тус компаниас зохиодог хөрөнгө оруулалтын бага хуралд 50 гаруй танилцуулга хийх компани, 3500 орчим аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгчид оролцдог байна. Родманы ашигт малтмалын салбар нь дэлхийн аль ч орнуудын өсөж хөгжиж буй жижиг болоод дунд хэмжээний уул уурхайн компаниудад хөрөнгө өсгөх, стратегийн зөвлөгөө өгөх, дэлгэрэнгүй судалгаа хийх, байгууллагын дэмжлэгийг хөгжүүлэх замаар урт хугацаанд амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Түүнчлэн Родман Ашигт малтмалын компаниудыг сурталчлах, зах зээлийн маркетинг, ба хөрөнгө оруулалтын бага хуралуудыг өргөнөөр зохион байгуулдаг туршлагатай гэж Родман энд Рэншоу хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран 2010 онд Улаанбаатар хотод Уул уурхайг санхүүжүүлэх үндсэн зарчим семинарыг зохион байгуулах үеэрээ компанийнхаа талаар танилцуулж байсан юм. Хөрөнгө оруулалтын чуулган ганц монголд төдийгүй дэлхийн бусад оронд зохиож байжээ.

Дэлхийн хөрөнгийн биржээс хэрхэн хувьцаа авдаг вэ
Дэлхийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг дээрх компаниудын хувьцааг худалдан авахын тулд гадаад, дотоодын брокерийн компаниар зуучлуулах нь мэдээж. Ингэхдээ гадаадын зөвшөөрөл бүхий онлайн брокерийн компаниас гадна, дотоодын брокерийн компаниудаар зуучлуулж болдог байна. Хэрэв, иргэд онлайн брокерийн компаниар дамжуулан хувьцаа худалдан авах бол өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах үүднээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг Эс Ай Пи Си, Эф Ай Эн Аар Ай гэсэн байгууллагуудад гишүүнээр элссэн брокерийн компанийг эхлээд олох ёстой аж. Гэхдээ энэ нь гадаад хэлнээс гадна хөрөнгийн зах зээлийн асар өндөр мэдлэг шаарддаг. Тиймээс дотоодын брокерийн компаниудыг сонгох нь эрсдэл багатай болохыг Cover Mongolia компанийн ерөнхий захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл онцолж байсан удаатай. Манай улсад өнөөдөр 90 гаруй брокер, дилерийн компани байгаагаас цөөн тооны компани гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авахад зуучилдаг байна. Гадаадын биржээс хувьцаа худалдан авахын тулд өөрийн сонгосон брокерийн компаниараа дамжуулан хувьцааны дансаа нээлгэж, хувьцаа худалдан авах мөнгөө байршуулах ёстой байдаг. Ингэхдээ доод тал нь 5000 ам.доллар дансандаа байршуулах ёстой болдог. Дансаа нээлгэж, дансандаа мөнгөө байршуулсны дараа хөрөнгө оруулагч та аль биржээс, ямар салбарын, ямар компанийн хувьцаа худалдан авахаа сайтар судлах ёстой. Хувьцааны ханш өсч буурах явцад хөрөнгө оруулагч та эрсдэл хүлээж болзошгүй тул судалгаагаа нарийн сайтар хийх нь зайлшгүй юм. Судалгаагаа хийсний дараа брокерийн компанидаа хандаж, хувьцаа худалдан авах болон худалдан борлуулах захиалгаа өгдөг байна. Хөрөнгө оруулагч таны өгсөн захиалгын дагуу тухайн брокерийн компани арилжаанд оролцож, таны хүссэн хувьцааг худалдан авч өгөх, эсвэл худалдан борлуулж өгдөг байна. Гэхдээ тухайн зуучилсан брокерийн компани худалдаж авсан хувьцааны үнийн дүнгийн нэг хувийг авдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах үйл явц энэ. Монголын хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авахтай төстэй. Гэхдээ ондоо зүйл бас бий аж. Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчийн хувьцааны данс Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төв дээр байршдаг бол, Гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчийн хувьцааны данс гадаадын брокерийн компани дээрээ байршдаг онцлогтой аж.
Дэлхийн хөрөнгийн биржүүдэд гарсан монголын компаниуд
Монгол улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 18 компани Австрали, Хонконг, Лондон, Нью-йорк, Тронто зэрэг дэлхийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг байлаа. Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн Айвенхоу майнз, алтны Центерра голд, уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Денисион майнз корпораци, Блуе рок ресурсес, зэс хөнгөн цагаан олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Би Эйч Пи биллитон, Эрдэнэ ресурсес, Соут гоби энержи ресурсес, Баяфиелд вентурес корпораци, Вестерн проспектор, Энтри голд, Кю Жи Экс, Портресс минералс, Ийст азиа минералс корпораци, Ред хилл энержи, Соломон ресурсес, Ланд дрилл, Мега ураниум, Хан ресурсес, Петро Матад, Монголиа энержи корпораци, Хүннү Коал, Мажор дириллинг групп, Магнум ресурсес зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 18 компани Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалж ирсэн юм. Тэгвэл одоо энэ тоо 50 хол давжээ. Эдгээрээс Энержи ресурс, Монголиа энержи корпораци, Харанга айрон, Хүннү коал, Петро матад зэрэг компаниуд монгол хувь нийлүүлэгчтэй аж.Оюутолгой компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн зах зээлд арилжаалагдсан зүйл одоогоор алга. Харин оюутолгойн ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалагдсан ирсэн. Айвенхоу майнз компани Канадын Тронтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд үнэт цаасаа арилжаалж Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тухайлбал, Канадын Айвенхоу майнз лимитед компани 2005.01.18-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан байна. Айвенхоу Майнз хувьцаагаа арилжиж эхэлсний таван жилийн ойг тэмдэглэж Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааг тус компанийн ерөнхий захирал Роберт Фрийдланд нээж хонх цохисон байна. Айвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фрийдланд: Өнгөрсөн 5 жилд Айвенхоу Майнз компани Ази Номхон далайн бүс нутагт эрдэс баялгийн төслүүдийг үр өгөөжтэй хэрэгжүүлэгчээр тодорлоо. Айвенхоу майнз стратегийн түнш Рио Тинтогийн хамтаар Монголын зэс-алтны дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой ордыг ашиглахаар Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Манай охин компани Соут Гоби Энержи Ресурс Монголд байгуулсан анхны уурхайгаасаа өндөр чанарын нүүрсийг Хятад руу экспортолж байна. Мөн өөр нэг салбар Айвенхоу Австрали гэхэд рени, молибденийн дэлхийд хамгийн өндөр зэрэглэлийн нөөцийг илрүүлсэн. Сүүлийн жилүүдэд Азид завшаан олгосон хөрөнгө оруулагчдад гүн талархал дэвшүүлэх хэрэгтэй. Хойд Америкийн хөрөнгийн зах зээл биднийг Монголд хайгуул явуулахад болон төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Одоо Монгол Улс байгалийнхаа баялагийг ашиглах хөрөнгө оруулалтад түшиглэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ эрин цагтай золгоод байгаа юм. Монголчууд одоо болон ирээдүйдээ урьд өмнө байгаагүй их хэмжээний үр ашгийг хүртэх боломжтойг онцолжээ. Тус компани оюутолгой баяжуулах үйлдвэрээс хойд зүгт ойролцоогоор 10 километрийн зайд алт, зэс, молибдены шинэ судал нээсэн нь тус ордын хэмжээг хойд зүгт 3 километрээр нэмэгдүүлж 23 километрт хүргэсэн байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл найдвар төрүүлж эдийн засгийн хямралын үед 3 ам.доллар болтлоо буурсан тус компанийн хувьцааны ханш нэгэн үе 28 орчим ам.доллар болж өссөн удаатай. Гэвч тус компанийн нэрийг Туркойз хилл болгон өөрчилж, 51 хувийг нь Рио Тинто эзэмших болсон цагаас хойш тус компанийн хувьцааны ханш бууралттай байгаа юм. Анх Айвенхоу майнз компани Оюу толгойн ордын тусгай зөвшөөрлүүдээс гадна, Өмнөговь аймагт орших Манхат, Хөх хад, Улаан уулын зэсийн илэрц бүхий газруудад ашиглалтын лиценз эзэмшдэгээс гадна, хайгуулын 67 лиценз эзэмшдэг гэгдэж байлаа. Дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн анх мэндэлсэн үндэсний компани бол, Дорнод аймагт газрын тосны хайгуул хийж буй Петро матад компани юм. Тус компани 2008 оны тавдугаар сард Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлж, анхдагч зах зээлд үнэт цаасаа нэг бүрийг нь 35 пенсээр арилжаалжээ. Хайгуулын ажилдаа шаардлагатай хөрөнгийг босгосон нь энэ аж. Лондонгийн хөрөнгийн биржэд хувьцаа гаргана гэдэг тус компанийн хувьд нэр хүндийн хэрэг юм. 2011-03-26-ны байдлаар Петро Матад компанийн 40 хувийг Петровис, 18 хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, 7 хувийг Форест беррисс, 6 хувийг Галена спешл ситвейшион мастер фанд, 3 хувийг Кофе хаус группийнхэн эзэмшдэг гэх мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байлаа. Тус компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан XX талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг дангаараа эзэмшдэг байна. XX талбай нь Петро Чайна компанийн салбар Daqing Oilfields компанийн газрын тос олборлож байгаа талбайн хил залгаа өмнө талд 2 километрийн зайд оршдог. Газрын тосны хайгуулын XX талбай буюу Давсан толгойд 2009 оны долоодугаар сард өрөмдлөг хийж газрын тос илрүүлсэн гэдэг. Өрөмдлөгийн ажлыг тус компанийн гэрээт олборлогч болох Ди Кю Ей хийсэн бөгөөд Давсан толгойн түүхий нефтийн нөөц 200 сая баррельд хүрсэн гэх нь бий. Канадын алт олборлолтоор тэргүүлэгч Центерра голд компани Төв аймгийн Борнуур сумын Сүжигтэйн алтны орд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын алтны орд, Сэлэнгэ аймгийн мандал сумын Гацуурт, Хараа, Билүүтийн алтны ордын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэгээс гадна, хайгуулын 56 лиценз эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тум компанийг Бороо гоулдын толгой компани гэдгээр нь хүмүүс андахгүй билээ. Тэгвэл Канадын Ред хилл энержи инк мэга компани Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Улаан овоогийн нүүрсний ордын ашиглалтын лиценз эзэмшдэгээс гадна, Архангай, Дорноговь, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгуудад хайгуулын 17 лиценз эзэмшдэг гэнэ. Канадын Вестерн проспектор компани манай улсад 2007 оноос эхлэн ураны хайгуул хийж байгаа бөгөөд хайгуулын 10 лицензтэйгээр Дорнод болон Төв аймагт үйл ажиллагаагаа явуулдаг гэх нь бий. Канадын Энтри голд компани Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Цогтцэций, Ханбогд сумуудад хайгуулын найман лиценз эзэмшдэг. Тэгвэл Кю Жи Экс компани Дорнод, Хэнтий, Өмнөговь, Говь Алтай, Сүхбаатар, Ховд аймагт хайгуулын 18 лиценз эзэмшдэг гэгдэж байлаа. Дээрх компаниудаас монгол хувь нийлүүлэгчтэй хэд хэдэн компани байгаа юм. Тухайлбал, Энержи ресурс, Монголиа энержи корпораци, Хүннү коал, Петро матад зэрэг компаниуд монгол хувь нийлүүлэгчтэй юм. Hunnu coal :Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай Хүннү коал компани 2010 оны гуравдугаар сард Автсралийн хөрөнгийн зах зээлд хөл тавьж 20 сая доллар босгосон гэх мэдээлэл бий. Хүннү коал компани IPO хийсэн анхны өдөр тус компанийн хувьцаа 33 австрали центийн ханштай байжээ. Энэ цагаас хойш тус компанийн хувьцаа бусдын ажил өсч буурч ирсэн. Хүннү коал компани Хүннү ресурсес охин компаниараа дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Тус компани уул уурхайн 10 гаруй төсөл дээр үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Тухайлбал, тавантолгойн ордоос 40 километрийн зайд орших Цант уулын талбайд хайгуулын ажил хийж сайн чанарын коксжих нүүрс илрүүлжээ. Тус компанийнхан эхний ээлжинд 50-100 сая тонн нүүрсний нөөц Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулахаар төлөвлөж байсан юм. Ерөнхий сайд асан С.Батболд: дээрх компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлээс 15 тэрбум ам.доллар босгосон тухай мэдэгдэж байсан удаатай. Тиймээс дээрх компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах тухай асуудал 2009 оны тавдугаар сарын 12 хавьцаа сөхөгдөж байлаа. Ингэхдээ, манай улсад ашигт малтмалын лиценз эзэмшиж байсан хуучны Айвенхоу майнз компанийн охин компани болох Соут гоби энержи ресурсийн хувьцааг Монголын хөрөнгийн биржэд арилжаалах ажлыг эхлүүлж байсан юм. Энэ ажил тухайн үед яриа, хэлэлцээрийн шатанд явлаа. Энэ тухай тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн захирал Содхүү: Монголын хөрөнгийн бирж дээр дээрх 18 гаруй компанийн хувьцаа арилжаалагдаж эхэлбэл монголчууд тэдний хувьцааг худалдан авах замаар байгалийн баялгаасаа хувь хүртэх боломжтой болно. Худалдаж авч дийлдэггүй юм гэхэд дээрх компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалснаар тэднээс орж ирэх татвар нь манай улсад үлдэх юм гэсэн тайлбар өгч байсан юм.Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүгийн дэлхийн хөрөнгийн зах зээлд гарсан компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалах тухай мэдэгдлээс…
Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалдаг компаниуд
Тайлбар: Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалдаг компаниуд 2006 оны байдлаар. Зарим компанийн нэр өөрчлөгдсөн байж болзошгүй. Мөн дээрх компаниудаас өөр компаниуд нэмж дэлхийн хөрөнгийн биржэд гарса байж магадгүй. 2006 онд эхлүүлсэн судалгааны ажил,, түүний үргэлжлэл тул зарим мэдээллийг дахин судалж шинэчлэх шаардлага бий.
Компани | Код | Сайт |
Centerra Gold Inc.(Cameco) | TSX: CG | www.centerragold.com |
Ivanhoe Mines Ltd | NYSE,TSX: IVN | www.ivanhoe-mines.com |
Denison Mines Corp. | TSX:DML, AMEX:DNN | www.denisonmines.com |
Bluerock resources ltd | BRD | www.bluerockresources.com |
BHP Billiton Limited | BHP | www.bhpbilliton.com |
Erdene Gold | TSX:ERD | www.erdene.com |
QGX Limited | TSX: QGX | www.qgxgold.com |
Asia Gold Corp | SGQ | www.southgobi.com |
Bayfield Ventures, Mongolian Property | TSX.V: BYV | www.bayfieldventures.com |
Shaman resources | IHS | energy.ihs.com |
Khan Resources Inc. | KRI | www.khanresources.com |
Red Hill Energy Inc-Mega JV.(Mega Uranium Ltd.) | TSX.V:RH MGA | www.megauranium.com |
Entree Gold Inc. | TSX: ETG, AMEX:EGI, FRANKFURT: EKA | www.entreegold.com |
Solomon Resources Limited | SRB | www.solomonresources.ca |
Fortress Minerals Corp. (Denison Mines Corp.) | TSX.V: FST, DML | www.denisonmines.com |
Western Prospector Group Ltd. | TSX.V:WNP | www.westernprospector.com |
East Asia Minerals Corporation | TSX.V: EAS | www.eaminerals.com |
South gobi energy resourses | TSX.V: SGQ | www.southgobi.com |
Land Drill | TSX:LD | |
Hunnu coal | ASX:HUN | www.hunnucoal.com |
Petro matad | LON: MATD | www.petromatadgroup.com |
Polo resources | AIM: POL | www.poloresources.com |
Mongolia energy corporation | HKG:0276 | www.mongolia-energy.com |
Major drilling Group international Inc | TSX:MDI | www.majordrilling.com |
Magnum D`or resources Inc | OTCBB: MDOR,FRANKFURT:NBJA | |
Mongolian Mining Corp | HK: 975 | www.mmc.mn |
Алтан Рио компаниас ирүүлсэн танилцуулга


Хүннү коал компанид хийсэн MICC-ийн судалгаа

Хүннү коал нь 2010 оны хоѐрдугаар сарын 12-нд Австралийн бирж дээр бүртгэгдсэн бөгөөд IPO нь оны шилдгээр шалгарсан компани юм. Компанийн хувьцаа нь HUN кодтой арилжаалагдаж байна. Бид тус компанийн хувьцаанд үнэлгээ хийсэн эхний судалгаагаа Та бүхэнд танилцуулж байна. Судалгааны үр дүнд хувьцааны үнийг өсөх боломжтой гэж үзэж байна.
Компанийн тухай
Хүннү коал нь Монгол дахь үйл ажиллагаагаа өөрийн оxин компани Хүннү ресурсээр дамжуулан явуулдаг. Хүннү коал нь коксжих ба эрчим хүчний нүүрсний 10 гаруй төсөлтэй. Нийтдээ JORC стандартын шаардлагыг хангасан 414 гаруй сая тонн нөөц баялаг тогтоогоод байгаа. Уг компанийн хоѐр гол төсөл болох Цант-Уул 90 сая, Үнст худаг 324 сая тоннын нөөц баялагтай. Цаашдын хайгуул ба өрөмдлөгийн ажлын явцад энэхүү нөөцийн хэмжээг өсөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Цант-Уул коксжих нүүрсний төсөлдөө ашиглалтын лиценз авах гэж байгаа бөгөөд уг зөвшөөрлийг авснаар 2011 оны хоѐрдугаар хагасаас нүүрс олборлож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүннү коал нь 2010 оны хоѐрдугаар сард IPO хийснээр AU$20 сая доллар босгожээ. IPO хийснээс хойш хувьцааны нэгж үнэ 580 хувиар өсөөд байна. 2011 оны гуравдугаар сарын 9-нд Банпу минералс компани Хүннү коалын 30 сая ширхэг хувьцааг А$1.50 буюу нийт А$45 сая доллараар худалдан авчээ. Энэ нь арилжаалагдаж байсан спот үнээс 21 хувиар илүү юм. Ингэснээр Банпу минералс нь Хүннү коал компанийн нийт хувьцааны 12.4 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна.

Гол үзүүлэлтүүд
Хүннү коалын ордууд нь JORC стандартыг хангасан 414 сая тонн нөөц баялагтай. Эдгээр орд нь одоогийн болон төлөвлөгдөж буйдэд бүтцэд ойр оршдог.
- Цант-Уул коксжих нүүрсний төслийн ашиглалтын ажил эхэлсэн ба 2011 оны хагасаас олборлож эхлэх төлөвлөгөөтэй байна.
- 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна.
- Банпу минералс нь Хүннү коалын 30 сая хувьцааг зах зээлийн үнээс 21 хувиар илүү үнээр худалдан авч, нийт А$45 сая долларын хөрөнгө оруулснаар Хүннү коалын банкин дахь бэлэн мөнгө А$75 сая доллар хүрсэн.
- Хүннү коал компанийн менежмент нь уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай багаас бүрддэг.
Эрсдэл
Компанийн хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй гол эрсдэлүүд нь нүүрсний чанарын үзүүлэлтүүд хангалтгүй байх, Хятадын гангийн үйлдвэрлэл буурч, нүүрсний үнэ унах зэрэг байж болно.
Төсөл
Хүннү коал компани Монголд коксжих ба хүрэн нүүрсний 10 гаруй төсөлтэй. Одоогийн байдлаар ач холбогдол өгч буй хамгийн гол төслүүд нь Цант-Уул ба Үнст худаг юм.

Цант-Уул
Цант-Уул орд нь Өмнөговь аймагт оршдог. Тавантолгойн нүүрсний ордоос 40 км зайтай байрладаг. Уг орд нь 69,000 га талбайг эзэлдэг. Хүннү коал нь Цант-Уул төслийн 90 хувийг эзэмшдэг. 2011 оны хоѐрдугаар сарын байдлаар Цант-Уул төсөл дээр 187 цооног өрөмдөж, нийтдээ 28,029 тууш метр өрөмдлөгийн ажил хийгдсэн байна. 5 өрөмдлөгийн цооногийн шинжилгээний үр дүнд нүүрсний чанар дараах байдлаар тогтоогджээ.

Мөн хоѐрдугаар сард хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд нүүрсний угаагдах чанарыг тодорхойлохоос гадна металлургийн туршилт хийх зорилгоор Хятад болон Австрали улсын лабораториудад нүүрсний дээж явуулах болно. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд зориулсан дээжийг мөн энэхүү өрөмдлөгийн ажлаас авах юм. Бид компанийн удирдлагатай ярилцаж, дараах мэдээллийг авсан болно:
- Цант-Уул уурхай ашиглалтад орсноор 3 жилийн дотор 10 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Жилийн олборлолт ойролцоогоор 1.5-3 сая тонн байх болно.
- Олборлосон нүүрсийг уурхайн амнаас нийлүүлэх боломжтой
- Хөрс хуулалтын коеффициент 3:1
- Урдьчилсан тооцоогоор олборлолтын зардал нь $15-$20/т байна.
Үнст худаг
Үнст худаг орд нь Дундговь аймагт оршдог. Төмөр замаас 180 км зайд орших ба нийт 59,000 га талбайтай. Хүннү коал нь Үнст худагийн ордоос зүүн хойд хэсэгт орших Хар Тойромын шинэ ордод гол анхаарлаа тавьж ажилласан. Тус ордын JORC стандартыг хангах нөөц нь нийт 324 сая тонн ба 140 м гүнд 58.9 м хүртэлх зузаантай нүүрсний давхарга илэрчээ. Үнст худаг ордын 324 сая тонн нөөцийн 226 сая тонн нь нөөц баялгийн хувьд Хэмжигдсэн ба Тогтоодсон ангиллын нүүрс юм. Уурхайн төлөвлөгөө, ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх судалгаа зэрэг нь батлагдсан. Түүнчлэн Хятадын Эрээн хот хилийн боомтоор тээвэрлэлт хийх нь тохиромжтой хэмээн үзэж тээвэрлэлтийн судалгаа явуулсан ба төлөвлөгөөний ажлууд дуусах шатандаа явж байна.

Тэнүүн-2
Тэнүүн-2 орд нь Өмнөговь аймагт оршдог ба 3,360 га талбайтай. Уг орд дээр өмнөx ажлаас илэрсэн нүүрсний давхаргууд дээр голлож ажиллаxаас гадна шинээр өрөмдлөг хайгуулын ажил хийх болно. Эхний судалгаагаар уг орд нь сайн чанaрын эрчим хүчний нүүрстэй болох нь тогтоогдоод байна.
Говь-Алтай дахь кокcжих нүүрсний төслүүд
Говь-Алтайн төслүүд болох Ар зүүн гол/Зүүн гол нь 25,640 га газар эзэлдэг ба Хятадын хилээс ойролцоогоор 300 км зайтай оршдог. Уг төсөл дээр Хүннү коал 150-250 сая тонн нүүрсний нөөц баялаг тогтоохыг зорьж, хайгуулын ажил явуулж байна. 2011 онд томоохон өрөмдлөгийн ажил явуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд бид энэхүү төслийг Хүннү коалын коксжих нүүрсний нэг гол орд болно гэж таамаглаж байна.
Нөөц
Одоогийн байдлаар Цант-Уулын коксжих нүүрсний нөөц нь бусад компанийн коксжих нүүрсний нөөцтэй харьцуулахад бага байна. JORC стандартыг хангасан компаниуд дундааc Монголиан майнинг корпораци хамгийн их нөөцтэй. Нийт 499.9 сая тонн Хэмжигдсэн ба Тогтоогдсон нөөцтэй. Бид Хүннү Kоалыг одоогоор нүүрс олборлож байгаа компаниудаас Саусгоби Ресурстэй төстэй хэмээн үзэж байна. Туc компани нь нийт 300 сая тонноос давсан нөөцтэй нь тогтоогдсон. Үйл ажиллагаа нь хайгуyлын шатандаа явж байгаа компаниудаас Аспайр майнинг 330.7 гаруй сая тонн нүүрсний нөөцтэй нь илэрсэн. Одоогийн байдлаар Цант-Уул ордын нөөц нь бусад нүүрсний компаниудтай харьцуулахад харьцангуй бага боловч, цаашид хийх хайгуулын ажил нөөцийг нийлбэрээс нэмэгдүүлэх магадлалтай.

Дэд бүтэц ба тээвэрлэлт
Монголын уул уурхайг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь дэд бүтэц юм. Дэд бүтэц хязгаарагдмал өнөөгийн нөхцөлд эрдэс баялгийн ордуудын байршил чухал ач холбогдолтой билээ. Хүннү коал компанийн нүүрсний төслүүд нь байршлын хувьд одоогийн болон Монгол улсын Засгийн газраас байгуулахаар төлөвлөж буй авто замын сүлжээ, төмөр замд ойр оршдог тул Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд тохиромжтой юм. Монголын нүүрсний гол давуу тал нь Хятадын зах зээлд нэн ойр байршил билээ. Тийм ч учраас Хүннү коалын Цант-Уул, Үнст худагийн ордууд Хятадын хил рүү баригдах авто ба төмөр замд ойр байснаар тээврийн зардал нь бага байх болно. Монголын нүүрсний зах зээл дэх өрсөлдөгч компаниудтай харьцуулахад Монголиан майнинг корпорацийн тээврийн зардал хоѐр дахин бага байгаа нь байршлын давуу талыг харуулсан тод жишээ болж байна.

Монгол улсын Засгийн газраас уул уурхайн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд барихаар төлөвлөсөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас Цант-Уул орд нь холгүй оршдог. Мөн Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам тавигдах үед ашиглах бүрэн боломжтой нь давуу тал юм. Үнст худагийн орд нь Монголын ба Хятадын зах зээлд Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлээр нэвтрэх боломжтой. 2011 оны хоѐрдугаар сарын 11-нд төмөр зам барих ажлын анхны зөвшөөрлийг Монголын төмөр зам төрийн өмчит компанид өгснөөр зам тавих ажил 2011 оны эхний хагаст эхлэхээр болсон билээ. Одоогоор Хятадын хилийн боомт руу Гашуунсухайт болон Нарийнсухайтын чиглэлээс тавих төмөр замын ажил хэзээ эхлэх нь тодоpхойгүй байгаа ч Тавантолгойн анхны төмөр замын ажил эхэлснээр хоѐрдугаар шатны төслүүд хэрэгжих нь дөхөм болж байна. (Доорх газрын зураг дээр төмөр замын төслийн үе шатуудыг харуулжээ)

Хувьцааны ханшийн өөрчлөлт
Хүннү коал компани 2010 оны хоѐрдугаар сард Австралийн бирж дээр хувьцаагаа гаргаж, А$20 сая доллар амжилттай босгосон. Тус компанийн хувьцаа 2010 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 580 хувиар өссөн байна. Гуравдугаар сарын 9-нд Банпу минералс туc компанийн 12.4 хувь буюу 30 сая ширхэг хувьцааг арилжаалaгдаж байсан зах зээлийн үнээс 21 хувиар өндөр үнээр худалдаж авсан. Энэ гүйлгээ хийгдcэнээр компанийн банкин дахь бэлэн мөнгө А$75 сая доллар болж, Цант-Уул төслөө олборлолтын үе шатанд шилжүүлэx, бусад төсөл дээр өрөмдлөгийн ажил явуулах хангалттай хөрөнгөтэй болжээ.

Хөрөнгө оруулалтын зөвлөмж
Бид энэ удаад Хүннү коал компанийн хувьцааг дараах үнэлгээн дээр тулгуурлаж ӨСӨХ БОЛОМЖТОЙ гэж тооцоолж байна:
- Хүннү коал нь ур чадвартай, туршлагатай, зорьсноо амжилттай биелүүлдэг менежментийн багтай компани юм.
- Хүннү коал нь төлөвлөгдсөн болон одоо байгаа дэд бүтэцтэй ойр, мөн Хятадын зах зээлд асар ойрхон байрлах JORC стандартаар тогтоогдсон 400 гаруй сая тоннын нөөц бүхий шилдэг хөрөнгөтэй компаниудын нэг юм.
- Банпу минералсын хөрөнгө оруулалт нь Цант-Уулын дэд бүтцийг өргөтгөх, уул уурхайн үйлдвэрлэлийн ажиллагааг эхлүүлж явуулах бололцоог олгож байгаа.
- Бид Монголын нүүрсний салбар хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хятад улстай хөрш зэргэлдээ байрлах Монголын өндөр чанарын нүүрс нь дэлхийн хамгийн том олборлоогүй коксжих болон дулааны нүүрсний нэг бөгөөд Хятадын далайн чанадын импортыг маш хурдан өөрчилж байна.
Тус компанийн техник эдийн засгийн үндэслэл нь одоогоор бүрэн хийгдэж дуусаагүй байгаа тул бид энэ тайландаа үнийн судалгааг нарийвчлан оруулах боломжгүй байлаа.

Занаду майнз, Аспайр майнинг болон Хүннү коал компаниуд нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд нүүрсний хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа шинэ залуу компаниуд юм. Хүннү коал нь үйлдвэрлэл явуулаагүй эдгээр компаниас дараах давуу талуудтай.
- Байршил. Цант-Уул нүүрсний төсөл нь Хятад руу тээвэрлэлт хийх гарцаас ойролцоогоор 5 км, Тавантолгойн уурхайгаас 40 км зайд оршдог. Ирээдүйд уг төсөл нь Монголиан майнинг корпорацийн Ухаахудаг төсөл болон Тавантолгойн уурхайн дэд бүтцийн өргөтгөлд хамрагдах ашигтай байрлалтай.
- 2011 онд төлөвлөгдсөн олборлолт. Хүннү коал компани нь Цант-Уул төслийнхөө олборлолтын үйл ажиллагааг 2011 оны сүүлийн хагас жилд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ашиглалтын лицензийнхээ өргөдлийг өгөөд байна. Хүннү коал нь дээрх олборлолт явуулаагүй байгаа компаниудаас хамгийн түрүүнд олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой компани юм.
Хүннү коал компани нь одоогоор олборлолт явуулж эхлээгүй, ордыг ашиглах ТЭЗҮ нь хийгдэж байгаа тул тус компанийн ирээдүйд олох ашгийг тооцоолох, улмаар уг компанийн хувьцааны үнэ цаашид хэд хүрэхийг тооцоолоход эрт байна. Хүннү коал компани олборлолт явуулж эхлэхэд нүүрсний чанарын хувьд ижил, (хамгийн сүүлийн нүүрсний чанарын мэдээгээр) хамгийн төстэй олборлолт хийж байгаа компани нь Саусгоби ресурс байх болно гэж таамаглаж байна. Монголиан майнинг корпораци, Саусгоби ресурс зэрэг олборлолт явуулж, нүүрсээ худалдаалдаг компаниудыг харьцуулалтын хүснэгтэд багтаасан. Хүннү коал компани олборлолт явуулж эхлэхэд эдгээр компаниyдын жишгээр үнэлэгдэх бөгөөд энэ нь компанийн хувьцааг цаашид өсөх бүрэн боломжийг харуулж байна.
Уул уурхайн салбарын мэдээлэл
Нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улс дулааны болон коксжих нүүрсний хязгаарлагдмал нийлүүлэлттэй тулгараад байгаа нь манай улсын хувьд ашигтай байрлалд байгаа нүүрсний ордуудад ихээхэн боломжийг олгож байна. Үүний зэрэгцээ нүүрсний хамгийн том экспортлогч Австрали улс үерийн гамшигтай тулгарсан нь Монголын уул уурхайн компаниудад ашигтайгаар нөлөөлж байна. Өндөр чанарын нүүрс болон тээвэрлэлтийн хямд зардлыг анхаарч үзвэл Монголоос Хятад руу гаргаж байгаа экспортын хэмжээ ирээдүйд өсөх хандлагатай байна.
Хятадын нүүрсний зах зээл
Нүүрс нь эрчим хүчний үйлдвэрлэлд гол үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 41 хувийг бүрдүүлж байна. Олон Улсын Эрчим Хүчний Ассоциацийн мэдэгдсэнээр Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд 79 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт багасч байгаа үед металлургийн нүүрсний эрэлт ихсэх болсон байна. Жижиг болон үр ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд тогтмол хаагдах болсон нь Хятад улс нүүрсний нийлүүлэлтийн дутагдалд орж байгаагийн илрэл юм. Түүнчлэн эрчим хүчний нүүрсний импорт 2009 онтой харьцуулахад 191 хувиар өссөн байна. Бид Хятадын дотоодын нийлүүлэлт багассан, мөн Энэтхэг улсын нүүрсний эрэлт өсч байгаатай холбогдуулан эрчим хүчний нүүрсний эрэлт ихэсч, нүүрсний үнэ өндөр хэвээр байх болно гэж таамаглаж байна.
Австралийнх буурч, Монголынх өсчээ
Хятадын дулааны болон коксжих нүүрсний импорт 2009 онтой харьцуулахад 2010 онд эрс өссөн байна. 2010 онд Хятад улс 166,22 сая тонн нүүрс импортолсон бөгөөд энэ нь 2009 оныхоос 39,58 сая тонноор илүү юм. Харин коксжих нүүрсний импортын хэмжээ 12,78 сая тонноор өсч, 2010 онд 47,27 сая тонн болсон байна. Дэлхийн хамгийн том нүүрсний экспортлогч Австрали улс дэлхийн коксжих нүүрсний 54 хувийг нийлүүлдэг. 2009 онд Хятадын дулааны нүүрсний импортын 66 хувийг Австралийн нүүрс эзэлж байсан бол, 2010 онд 37 хувь болж буурчээ. Харин Монгол улсын хувьд 2009 онд Хятадын коксжих нүүрсний импортын 12 хувийг эзэлж байсан бол, 2010 онд ойролцоогоор 32 хувь болж нэмэгджээ гэж MICC-ийн аналист Э.Золзаяа 10 гаруй жилийн өмнө тус компанийн хувьцаанд судалгаа хийж байжээ.
-Занаду майнз компанид хийсэн MICC-ийн судалгаа-

Төрөлжсөн төслүүдтэй хайгуулын компани
2012.01.23. Монгол Улс. Улаанбаатар хот. /MICC/. Бид Занаду Майнс компанийн хувьцааг Эрсдэлтэй АВАХ үнэлгээтэй танилцуулж байна. Бид хувьцааны үнийг 0.93 австрали доллард хүрнэ гэж тооцооллоо.
- Ирээдүйтэй төслүүдийг хэрэгжүүлж буй уул уурхайн хайгуулын компани. Тус компанийн удирдлага нь төсөл худалдаж авахдаа ашгийн боломжоос гадна байрлалын дэд бүтцийг харгалзан сонгодог. Одоохондоо дулааны нүүрс, кокжсон нүүрс, зэс болон алтны төсөлтэй бөгөөд дулааны нүүрсний төслүүдийн нөөц нь тодорхойлогдоод, хайгуул нь эцсийн шатанд ойртсон байна.
- Бид зах зээлийн үнэлгээг нь харьцангуй хямд гэж үзэж байна. Тус компанийн КҮ/Баялагийн харьцаа нь төстэй компаниудынхаас бага байгааг бидний судалгаа үзүүллээ. Тус компанийн үнэлгээ нь сүүлийн үед худалдагдсан Хүннү Коал болон QGX-ийн Баруун Наран төслүүдээс харьцангуй хямд байна.
- Чанартай хайгуулын төслүүд нь үнийн өсөх боломжтойг үзүүлж байна. Бид тус компанийг үнэлэхдээ кокжсон нүүрс, порфири зэс болон эпитермал алтны төслийн үнийг тооцоогүй билээ. Эдгээр геологичдын хувьд чанартай төслүүдийн JORC стандартад нийцэх баялаг нөөцийн тооцоолол нь хараахан гараагүй байгаа. Үүнд Эрдэнэтийн зэсний уурхайн зэргэлдээ байрлах төсөл багтана.
- Дэлхийд томоохон түүхий эдийн олборлогч, нийлүүлэгчид тооцогдох Нобль Груп-тай стратегийн түншлэл байгуулсан. Занаду-Нобль-ийн хамтарсан компани болох Эх Говийн Чулуу ХХК-ийн эзэмшилд анхан шатны хайгуулын төслүүд байгаа нь ирээдүйд тус компанийг, эсвэл зарим төслийг худалдаж авах магадлалыг өсгөж байна. Ийм үйл явдалын улмаас Занаду-гийн хувьцааны үнэ өсөх боломжтой.
- Компанийн бүтэц нь төслийг тусгаарлаж худалдахад хялбар болгоно. Задану-гийн төслүүд нь ерөнхийдөө өөр өөр охин компанийн эзэмшилд байдаг тул ирээдүйд уул уурхайн олборлолтын компани худалдан авахад хялбар байх болно.
Компанийн тухай
Занаду Майнс компани нь анх 2005 онд Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн эрдэс баялагийн хайгуулын компани юм. Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа 2010 оны 12-р сард бүртгүүлж Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хөрөнгө босгосон. Тус компанийн хоёр дулааны нүүрсний орд нь JORC-ийн стандартын дагуу баялагаа тогтоосон бөгөөд 2012 оны эцсээр Нүүрстэйн кокжсон нүүрсний талбай дахь баялагийг тогтоох төлөвлөгөөтэй байна. Занаду Майнсын төслүүд нь ашиглалтанд байгаа төмөр зам болон ирээдүйд баригдахаар төлөвлөгдсөн төмөр замын дагуу байрладаг.
Занаду Майнсын хувьцаа эзэмшигчид
ТУЗ-ын Гишүүд 17.0%, Сакари Ресурсес 13.1%, Нобль Энэржи Групп 9.9%, Ийгл Секюритис 7.8%, Талбот Груп 1.8%, Бусад 50.4%

Занадугийн гол хувьцаа эзэмшигчдийн тоонд хоёр уул уурхайн олборлолтын компани байгаа бөгөөд эдгээр нь ирээдүйд Занадугийн боловсруулсан төслийг худалдан авах боломжтой юм. Сакари Ресурсес (Хуучин нэр нь Страитс Азиа Ресурсес) нь Сингапурын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй (Код: AJ1), Индонези улсад хоёр дулааны нүүрсний уурхайг ажиллуулдаг компани юм. Ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй бөгөөд одоогоор зөвхөн сайн чанарын дулааны нүүрс олборлож, борлуулах үйл ажиллагаанд төвлөрдөг аж. Тайландын Газрын Тосны Алба (PTT) нь Сакари Ресурсес-ын 45.4%-ийн хувьцааг эзэмшдэг. РТТ нь хувьчлагдсан боловч ихэнхи хувьцаа нь Тайландын төрийн өмчид хамрагддаг бөгөөд Тайланд улсын эрчим хүчийн аюулгүй байдлыг хангах зорилготой ажилладаг ажээ. Сакари-гаас гадна Хонг Конгод төвтэй Нобль Энэржи Груп Занадугийн хувьцааг эзэмшдэг. Нобль Груп нь Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй (Код: N21), хөдөө аж ахуй, эрчим хүч, болон уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, санхүүжүүлэх, тээвэрлэх гэх мэтийн үйл ажиллагааг багтаах дэлхийн хэмжээний нийлүүлэлтийн хэлхээг удирддаг. Тус компани нь Бразил, Аргентин, Австрали, Индонези зэрэг экспортлогч улсаас түүхий эдийг хямдаар авч, Хятад гэх зэрэг хөгжиж буй орнуудад нийлүүлдэг.
Төслүүд
Занаду Монголд дөрвөн нүүрс, гурван металын төслүүдийг идэвхитэй боловсруулж байна. Тус компани нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хайгуулын ажлаа гүйцэтгэсэн бөгөөд одоогоор хоёр төслийнх нь JORC стандартад нийцэх баялаг нөөцийн тооцоолол нийтлэгдсэн байгаа. Мөн тус компани нь Нобль Групптэй хамтарсан тус бүр нь 50 хувийг эзэмшдэг Эх Говийн Чулуу ХХК-г байгуулжээ.


Хар Тарвага
Энэхүү дулааны нүүрсний төсөл нь Занаду Майнс компанийн хамгийн анхаарал татсанд тооцогдох бөгөөд энэхүү ордыг 2007 онд нүүрсний тортог тээсэн тарвага харагдахад нээсэн тул ингэж нэрлэсэн ажээ. 2011 оны 10-р сард Занаду 100% эзэмшдэг энэхүү ордыг олборлох 30 жилийн зөвшөөрлийг авчээ. Уул уурхайн мэргэжлийн зөвлөх компани SRK нь Хар Тарвага ордод 327 сая тонн баялаг нөөц байхыг JORC стандартын дагуу тооцоолсон байна. Харин нүүрсэн давхаргуудын агаараар хатаасны дараахи энергийн агууламж нь 2434-өөс 3828 ккал/кг-ын хооронд бөгөөд 217 сая тонн баялаг нөөцийн хувьд 3592-3828 ккал/кг гэж хэмжигджээ. Хар Тарвага орд нь Төв аймагт төмөр замаас 45 км-ийн зайтай байрладаг. Занаду энэ орд дахь нүүрсийг ашиглахад уурхайн дэргэд цахилгаан станц ажиллуулах, эсвэл хиймэл шатахуун болгох гэсэн хоёр аргыг санал болгож байгаа аж. Хэдийгээр энэхүү орд нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайтай ч тус компанийнхан цахилгааныг Хятад руу экспортлох болон Монголын цахилгаан түгээх системд холбох боломжтой гэж үзэж байна. Харин нүүрсээр шингэн шатахуун үйлдвэрлэх (Coal to Liquids буюу CTL) технологи нь өндөр өртөгтэй ч Монгол дахь эрчим хүчний бодлоготой нийцэж болох юм. Монголд томоохон хэмжээний газрын тосны нөөц одоохондоо тогтоогдоогүй тул Монгол улсын хэрэглээний бүх бензин, дизель зэрэг шингэн түлшийг гадаадаас оруулдаг. Занаду Майнс компани нь Нексант хэмээх мэргэжлийн зөвлөх компаниар Хар Тарвага дахь нүүрсийг шингэн, эсвэл хийн түлш болгож ашиглахад тохиромжтой эсэхийг судлуулсан байна. Нексант нь Хар Тарвага ордын нүүрсийг эдгээр төрлийн дахин боловсруулалтад зохимжтой гэж дүгнэсэн нь CTL технологиор бензин, дизелийг орлох шатахуун, эсвэл хиймэл байгалийн хий (synthetic natural gas буюу SNG) үйлдвэрлэх боломжтойг үзүүлсэн байна.
Галшар
Дорноговь аймагт орших энэхүү дулааны нүүрсний төсөл нь БНХАУ-ын хилээс 120 км-ийн зайтай бөгөөд Бор Өндөрийн хайлуур жоншны уурхайн салаа төмөр замаас 65 км-ийн зайтай. Занаду нийтдээ 340км2 хэмжээтэй 6 хайгуулын талбайгаас бүрдэх Галшарын төслийг 100% эзэмшдэг. 2011 оны 11 сард энд 170 сая тонн боломжит болон бодитой нөөц байхыг JORC стандартын дагуу тогтоожээ. Энэ ордын хэмжээг тодорхойлоход Занаду Майнс компани 2011 онд 8,707 метр бүхий 74 цооногийг өрөмдсөн байна. Агаараар хатаасны дараахи энергийн агууламж нь 2750-иас 4290 ккал/кг гэж хэмжигдсэн бөгөөд ихэхидээ 3300-4000 ккал/кг-ын хооронд байгаа аж. Одоогоор Занаду Майнс компани нь энэхүү ордын олборлолтын зөвшөөрлийг авах өргөдлөө бэлдэж байгаа бөгөөд геологчид нь энд цаашдаа өрөмдлөгийг үргэлжлүүлснээр баялаг нөөцийн хэмжээг 200 сая тоннд хүрэх боломжтой гэж үзэж байна. Занаду Майнс нь энэ орд дахь нүүрсийг мөн цахилгааны станцад, эсвэл CTL/SNG технологиор шатахуун үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна, энэхүү ордын нүүрс нь сайн чанартай учир хатаах үйлдвэрт боловсруулсны дараа шууд гадаад руу гаргаж зарах боломжтой гэж үзэж байгаа аж.
Нүүрстэй
Занаду Майнс компанийн хамгийн чухал кокжсон нүүрсний төсөл болсон Нүүрстэйн JORC стандартын дагуу тооцоологдох баялаг нөөцийн хэмжээг 2012 оны эцэс гэхэд бэлэн болгож нийтлэх боломжтой гэж компанийн удирдлага хэлжээ. Тус талбай нь 40км2 хэмжээтэй. Энэхүү төсөл нь Хөвсгөлийн Мөрөн хотын зэргэлдээ орших бөгөөд Эрдэнэт хотын салаа төмөр замаас 300км-ийн зайтай юм. Занаду Майнс нь Эрдэнэтээс Мөрөн хүртэл төмөр зам барих төслийг санал болгон дэмжиж байгаа Монголын Хойд Бүсийн Төмөр Замын Холбооны (North Mongolian Railroad Association буюу NMRA) гишүүн юм. Энэ холбоонд Хөвсгөл аймагт төсөлтэй компаниуд болон бусад байгууллагууд багтдаг юм. 2011 оныг дуустал энд 3,500 метр бүхий 10 цооногийг өрөмдсөн бөгөөд дунд зэргийн налуутай 6-12 метрийн зузаантай нүүрсэн давхаргуудыг нээсэн байна. Угаах боломжийг шалгах анхан шатны судалгаа нь энэ нүүрсээр 12%-ийн үнслэг, бага хүхрийн агууламжтай, чөлөөлт хөөлт (CSN) 8-9 гэх зэрэг үзүүлэлттэй кокжсон нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгийг баталжээ. Нүүрстэйн төслийн 60%-ийг Занаду-Нобль-ийн хамтарсан Эх говийн чулуу компани эзэмшдэг бөгөөд цаашид хайгуулыг үргэлжлүүлснээр 20%-ийг нэмж авах эрхтэй юм. Үлдсэн хувийг Монголын Блакрок хэмээх компани эзэмшдэг ажээ.

Жавхлант
Говь-Алтай аймгийн газар нутагт БНХАУ-ын хилийн дагуу байрладаг Жавхлантын талбай нь Бургастайн боомтоос 22км-ын зайтай юм. Талбайн нь 1000км2 хэмжээтэй бөгөөд Занаду Майнс компани нь энд анхан шатны нүүрсний хайгуул хийж байгаа ажээ. Мөн МоЭнКо ХХК-ийн талбай нь Жавхлантын зэргэлдээ оршдог. Энэхүү төслийн 60%-ийг Эх Говийн Чулуу хамтарсан компани эзэмшдэг бөгөөд эзэмшлээ 80% болгож ихэсгэх эрхтэй юм. Хавцгайт Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн зүгт 60км-ийн зайд орших Хавцгайт талбай нь Эрдэнэт хотоос 230км-ийн зайтай. Тус компани нь 2011 оны 11-р сард энэ талбайн лицензийг худалдаж авсан бөгөөд энд анхан шатны нүүрсний хайгуул хийж байна. Энэ талбай нь 29км2 хэмжээтэй, Эх Говийн Чулуу хамтарсан компанийн 100%-ийн эзэмшилд байдаг. Занаду 2012 оны турш энд нарийвчилсан судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Зэс: Амгалант болон Аргалант Уул
Занаду Майнс компанид хамгийн сүүлд нэмэгдсэн эдгээр төслүүдийн 80%-ийг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа худалдаж авах эрхтэй. Өмнөговь аймаг дахь энэ хоёр талбай нь Оюу Толгойн ордоос зүүн хойш 110км зайд, Цагаан Суварга зэс-молибдений ордны зэргэлдээ оршдог. 2008 онд анх эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 9 жилийн хугацаатай олгосон тул тус компани нь дор хаяж таван жил хайгуулын ажлаа өрнүүлэх хугацаатай. Амгалантын талбайн хэмжээ нь 109км2, харин Аргалант Уулынх нь 895км2 юм. Тус талбайд өмнө нь бараг хайгуул хийгдэж байгаагүй ч Занаду энд олон тооны томоохон хэмжээний Оюу Толгойн орд газарт ажиглагдсантай төстэй, гүний порфири төрлийн эрдэсжилтийн шинжийг илрүүлсэн геофизикийн аномали олсон байна.
Шарчулуут Уул
Тус талбай нь Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэтийн зэс-молибдений уурхайн зэргэлдээ байрладаг тул маш их ирээдүйтэй гэж Занаду-гийн удирдлагынхан үздэг. Шарчулуут Уул нь Эрдэнэтээс баруун хойш 40км-ийн зайд оршдог учир төмөр зам болон бусад дэд бүтцээс маш ойрхон оршино. Тус хайгуулын лиценз нь 488км2 хэмжээтэй бөгөөд энд нарийвчилсан хайгуул хараахан хийгээгүй байгаа. Гадаргуун хайгуул нь энд аргиллит чулуун бүрхүүлтэй томоохон хувирлын бүстэйг үзүүлжээ. Харин геохимийн судалгааны үр дүнд энэхүү чулуун бүрхүүлд нь их хэмжээний сульфиджилттэй эрдэсжилттэй холбогдох 0.42% хүртэлх агууламжтай зэсийн аномали, молибден, алт, мөнгө болон барийн агууламж бүхий эрдэсжилттэйг нотолсон байна.

Хутаг Уул
100% Занаду Майнсын эзэмшил дэх Хутаг Уулын талбай нь 1,100 км2 хүрсэн том хэмжээтэй, Дорноговь аймагт БНХАУ-ын хилээс 40км-ийн зайд оршдог. Хэдийгээр энэ талбайд бараг хайгуул хийгээгүй ч зарим судалгааны үр дүнг ашиглаж Ногтот хэмээх хэсэгт өрөмдлөг хийсэн ажээ. Эдгээр өрмийн дээжээс 3 км-ийн урттай газарт зэсийн эрдэсжилт олсон байна. Үүний дараа 9,537 ширхэг хөрсний дээжийг дүгнэсэн гадаргуун геохимийн судалгаа хийсэн нь порфири зэс-алтны эрдэсжилт байх өндөр боломжтойг үзүүлжээ.
Алт
Занаду-гийн бүх алтны төслүүд нь хоорондоо ойрхон бөгөөд Дорноговь аймгийн Соленкер хэмээх эпитермал алтны бүсэд багтдаг. Занаду нь энэ нутагт дөрвөн хайгуулын лицензтэй бөгөөд эдгээр нь нийтдээ 401км2 хэмжээний талбайтай. Мөн энд илэрхий Ландсат болон геохимийн аномали олдсон байна. Энд бага сульфиджилттай эпитермал алтны эрдэсжилт байх боломжтой байгаа тул Занаду нь 2012 онд энд өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа.

Элгэн Уул
Занаду Майнсын охин компани болох Алтан Занаду нь энэхүү төслийн 80%-ийг эзэмшдэг бөгөөд энэ талбай нь Хутал Уулын талбайн хажууд байрладаг ажээ. Занадугийн геологичид нь энд хийсэн гадаргуун судалгаанаас 3км-ээс илүү урттай эрдэсжилттэй, бага сульфиджилттай эпитермал судал олсон байна. Элгэн Уулын талбайд өрөмдсөн 6 цооног бүрээс 100-200 метрийн гүний элэгдлийн бүсийн доор алтны агууламжтай давхарга байхыг үзүүлсэн байна. Мөн эдгээр цооногоос алтны эрдэсжилттэй холбогддог стибнит ба хүнцлийн агууламжтай эрдэс чулуу гарсан байна.
Зос уул ба Сүүж уул
Эдгээр төслийн 80%-ийг Занаду Майнс нь мөн охин компани болох Алтан Занаду-аар дамжин эзэмшдэг. Хайгуулын үе шат нь ерөнхийдөө Элгэн Уулын талбайтай зэрэгцэж явагдсан боловч 2011 оны 9-р сард Занаду энд илүү нарийвчилсан өрөмдлөг хийж эхэлжээ. Занаду-гийн геологичид нь эдгээр талбайг Дунд төрөлтийн эриний халуун рашаантай холбогдолтой бага сульфиджилттай эпитермал систем гэж үзэж байна. Ийм системд эрдэсжилт олдох магадлал өндөр байдаг байна.
Эрсдэлүүд: Түүхий эдийн үнэ
Бүх уул уурхайн хайгуулын компанид түүхий эдийн үнийн хэлбэлзэл хамгийн их нөлөөтэй байдаг. Занаду нь кокжсон нүүрс, дулааны нүүрс, алт болон зэсний төсөлтэй тул эдгээр түүхий эд тус бүрийн үнэ нь эрсдэл дагуулна. Жишээ нь Монголын кокжсон нүүрсний экспорт Хятадын гангийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой тул Нүүрстэйн төсөл нь эдийн засгийн үр ашигтай байх эсэх нь үүнээс шууд хамааралтай. Занаду болон Хөвсгөл аймагт кокжсон нүүрсний төсөлтэй бусад комданиуд нь ирээдүйд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулахын тулд БНХАУ-ын оронд ОХУ-ын алс дорнод дахь далайн боомтоор дамжихыг санал болгодог. Харин Мөрөнгөөс Эрдэнэт хүртэл төмөр зам засах, кокжсон нүүрсийг ингэж хол байрлах боомт хүртэл тээвэрлэх нь ашигтай эсэх нь кокжсон нүүрсний ирээдүйн үнэтэй шууд холбоотой. Тиймээс БНХАУ-ын эдийн засгийн асуудал яаж шийдвэрлэгдэх нь эдгээр төслүүд ашигтай болох эсэхтэй шууд хамааралтай. Түүхий эдийн үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Салбарын Ерөнхий Байдал хэсгээс тодруулж уншина уу.
Улстөр, эрхзүйн орчин
Зарим хүмүүс засгийн газар Оюутолгойд эзэмших хувиа өсгөхийг оролдсон явдлыг ардач буюу сонгуульд зориулж хийсэн тоглолт гэж үздэг. Ийм явдалууд уул уурхайн компаниудын хувьцааны үнэд сөргөөр нөлөөлдөг. 2012 он нь сонгуулийн жил тул гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд улс төрөөс хамаарах эрсдэл нэмэгдэнэ.
Зардал хэтрэх
Занаду дулааны нүүрсээр цахилгаан, эсвэл шингэн түлш бэлтгэхэд зориулахыг санал болгодог. БНХАУ их хэмжээний дулааны нүүрсний баялагтай тул хил дээрхи үнэ нь хямд бөгөөд Монголоос ашигтайгаар экспортлоход хэцүү байдаг. Ийм учраас Хар Тарвага болон Галшар дахь нүүрсийг цахилгаан станц, эсвэл шингэн болон хийн түлш үйлдвэрлэхэд хэрэглэх нь илүү ашигтай байж болзошгүй. Занаду Майнс нь эдгээр ордыг олборлолтын компанид зарах сонирхолтой тул санал болгосон эдгээр хэрэглээнд учрах эрсдлийг ойлгох нь чухал. Бид эдгээр үйлдвэрийг барихад шаардагдах өртгийг илүү нарийвчлан толилуулъя. Монголд сүүлийн жилүүдэд шинээр цахилгаан түгээх сүлжээ барих томоохон төсөл явагдаагүй тул шинээр ийм дэд бүтцийг байгуулахад шаардагдах зардал нь тодорхой биш байдаг. Харин ММС-ийн Ухаа Худгийн уурхайд зориулж төлөвлөсөн гурван 6МВ-ийн цахилгаан станцын эхнийх нь 57 сая ам.долларын өртөгтэй байсан. Үүнтэй харьцуулбал Монголын хамгийн том, Улаанбаатар хотын нийт хэрэгцээний 70%-ийг хангадаг ТЭЦ-4 нь 540 МВ-ын хүчин чадалтай. Хэрэв нэгж хүчин чадлын зардлыг нь харьцуулж авч үзвэл 600МВ-ын цахилгаан станц барихад 570 сая ам.доллар шаардагдах тооцоо гарна. Сүүлийн үед газрын тосны үнэ улам ихсэнэ гэж ихэнхи шинжээчид үзэж байгаа тул CTL болон LNG гэх мэт шингэн түлшийг үйлдвэрлэх шинэ аргуудыг хүмүүс анхааралдаа авч байна. Одоогоор АНУ-д өдөрт 50 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэх хүчин чадвартай CTL үйлдвэр байгаа нь өдөрт дунджаар 40-50 мянган шоо метр ус шаарддаг. Иймээс асар их хэмжээний усны хэрэглээг хангах асуудал нь Монголд ийм технологийг нэвтрүүлэх боломжтой эсэхийг шийднэ. Бусад улс орнуудад ажиллаж байгаа CTL үйлдвэрүүд алдагдалгүй ажиллахад шаардагдах нэг баррель түүхий газрын тосны үнэ нь 25-75 ам.доллар хүртэл өөр өөр байдаг (үүнд капитал хөрөнгө оруулалтын зардлыг тооцоогүй болно). Мөн байгаль орчныг хамгаалахын тулд нүүрсхүчлийн хийг хадгалах эсэх нь зардалд нөлөөлдөг. Дараахи хүснэгт нь зарим CTL үйлдвэрийг барихад шаардагдсан зардлыг үзүүлж байна.

Шингэн шатахуун Монголд үйлдвэрлэх нь бензин болон дизель түлшний үнээс шууд хамааралтай. Саяхан хүртэл Монголд цорын ганц нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч ОХУ-аас ирэх хангамжийн асуудалын улмаас Монголд түлшний хомсдол учирч байсан. Ийм учраас Монголын засгийн газар нь өөрийн гэсэн шингэн түлшний эх үүсвэртэй болгох шалтгаантай. Харин байгалийн хий буюу метаныг одоогоор Монголд түгээмэл хэрэглэдэггүй. Гэхдээ ирээдүйд ийм түлшний хэрэглээ ихсэх боломжтой. АНУ-ын Дюк их сургуулийн Цаг Уурын Өөрчлөлтийн Тухай Төрийн Бодлогын Нөхөрлөлийн 2009 онд хийсэн судалгаа нь Америк дахь нүүрсээр хиймэл байгалийн хий бүтээх үйлдвэрүүдийг байгуулах төслүүд нь 250 саяаас 2 тэрбум ам.долларын хоорондох зардалтай гэж тооцоолжээ. Энэ судалгаа нь мөн битумгүй нүүрсийг нүүрсхүчлийн хийг хорих арга хэмжээ авахгүйгээр хийн түлш болгоход 1 гига-Жоуль бүрт 10.05 ам.доллар, арга хэмжээ авбал 1 гига-Жоуль бүрт 11.12 ам.долларын өртөгтэй байхыг тооцоолжээ. Munish Chandel and Eric Williams. Synthetic Natural Gas (SNG): Technology, Environmental Implications, and Economics. Climate Change Policy Partnership. Duke University. 2009) Эдгээр томоохон нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад ихээхэн хэмжээний зардлын хөрөнгөөс гадна, асар их хэмжээний ус гэх мэт бусад байгалийн баялаг шаардагдах тул бид зардал хэтрэх нь гол эрсдлийн нэг гэж үзэж байна.
Салбарын Ерөнхий Байдал ба Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт
Сүүлийн жилүүдэд нүүрс олборлолт Монголын эдийн засагт чухал байр суурь эзлэх болсон. Олон томоохон уурхайнууд ашиглалтанд орсонтой холбоотойгоор ДНБ-д эзлэх нүүрсний экспортын хэмжээ огцом өссөн. Дэлхийн зах зээлд гарах гарц болох Оросын алс дорнодын боомтуудад хүрэх зардал хэт өндөр байгаа тул одоогийн байдлаар Монголын нүүрсийг ерөнхийдөө Хятад улс л худалдан авч байгаа. Харин Хятад-Монголын хил дээрхи нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээрх үнээс маш бага түвшинд байдаг бөгөөд шалтгаан нь харьцангуй бага тээврийн үнээс гадна, цорын ганц худалдан авагчтай Монголын тал үнийн хэлэлцээрт илүү ашигтай үр дүн олоход бэрхшээлтэй юм. Энэ байдлыг харгалзаж Монголын засгийн газар нь өөр олон зах зээлд гарах гарцыг эрэлхийлж байна. Үүний нэгэн тод жишээ бол Говь бүсийн нутгаас Оросын зүүн хойд хил хүртэл төмөр зам тавих ажлыг төлөвлөж байгаа явдал юм. Хэрэв Монголын уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд ойрын жилүүдэд гаргаж чадвал бүтээгдхүүнээ олон улсын зах зээлд өндөр үнээр борлуулж ашгаа нэмэгдүүлэх боломжтой.


Худалдан авах ба нэгтгэлийн Хэлцэл
Монголын алслагдмал бүс нутгуудад үйл ажиллагаа явуулах зардал маш өндөр байдаг тул уул уурхайн компаниуд хоорондоо нэгдэх, жижиг компаниуд том компаний эзэмшилд орох тохиолдол их байдаг. Үүнийг MMC QGX-ийг, Banpu Hunnu Coals-ыг эзэмшилдээ авсан зэргээс харж болно. Энэ байдал нь үргэлжлэх хандлагатай. Занаду шиг хайгуулын компанийг эзэмших сонирхол том компаниудад байх боломжтой бөгөөд энэ нь ХАМ-ийн зах зээлийн үнийг өсгөхөд хүргэнэ.
Татварын Бодлого
Монголын Татварын тухай хуулинд уул уурхайн ашигт малтмалын ашиглалтын татвар 5%-ийн доод хэмжээтэй байдаг. Харин нь тухайн бүтээгдхүүн ба зах зээлийн үнэ тус бүрээс шалтгаалан өөр өөр нэмэлттэй байдаг.
Зураг 7: Монгол Улсын Ашигт Малтмалын Ашиглалтын Албан Татварын Хэмжээ

Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжих зорилгоор боловсруулсан нүүрсний бүтээгдхүүнийг НӨАТ-аас чөлөөлдөг. Харин боловсруулаагүй уул уурхайн бүтээгдхүүний НӨАТ 10% юм. Тиймээс угаасан нүүрсний нийт татвар 5%-иас дээш байдаг бол түүхий нүүрсний татвар 15%-аас дээш байдаг.
Лиценз авах
Холбогдолтой байгууллагын мэдээлснээр лицензтэй холбоотой хууль эрх зүйн тодорхойгүй байдалаас үүдэж маргаан гарах болсон тул Монголын Засгийн Газар лиценз олголтыг одоо болтол түр зогсоогоод байгаа ажээ. Монголд хайгуулын лиценз олж авах процесс нь зарим үед хууль эрх зүйн маргаан үүсэхэд хүрдэгийг эс тооцвол хялбар байсан. Ямар ч компани орон нутгийн засаг даргаар дамжин Ашигт Малтмалын Газарт хандаж хайгуулын лиценз авах хүсэлт гаргах боломжтой бөгөөд ноцтой татгалзах шалтгаан байхгүй бол эрхийг олгодгоос гадна 30 хоногийн дотор хариугаа хэлээгүй тохиолдолд лиценз автоматаар олгогдоно. Гэвч компани хууль зөрчсөн тохиолдолд засгийн газар лицензийг хураах эрхтэй байдаг.
Аж үйлдвэржилтийн давалгааны нөлөө
Монголд Хятад зэрэг хөгжиж буй орнууд сүүлийн арван жилд эрчимтэй аж үйлдвэржснээр тэдний ган болон эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрс өссөн. Тээвэрлэлтийн зардал хямд учир Монголын бүтээгдхүүний гол худалдан авагч нь Хятад улс байдаг. Гэхдээ Хятадын засгийн газар нь инфляци ба үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах нөлөөтэй байх болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх барааны экспортын хэмжээ өсөхийн хирээр Монгол улс бусад улс орнуудтай улам харилцан хамааралтай болж харилцагч орнууд дахь санхүү, эдийн засгийн өөрчлөлт, хямрал зэрэгт өртөмтгий болно. Хятад ба бусад ХБО-ны аж үйлдвэржилт үргэлжилсээр байвал түүхий эдийн үнэ өндөр хэвээр, эсвэл өсөлттэй байх өндөр магадлалтай. Гэхдээ өнөөгийн байдлаар Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орны эдийн засгийн өсөлт нь барууны орнууд руу гаргах экспортын хэмжээнээс ихээхэн хамаардаг байгаа тул ойрын хугацаанд барууны эдийн засгийн аливаа хямрал эдгээр орнуудад цохилт үзүүлсэн хэвээр байх болно. Харин барааны эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа явдал нь үнийг өсгөж байгаа ч барууны орнуудын олон хөрөнгө оруулагчид эд барааны үнийн өсөлтийг ашиглахаар түүхий эдийг худалдан авч байгаа нь мөн үнийг өсгөхөд нөлөөлж байгаа. Барууны буюу хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээлийн удаашрал нь хувьцаа, бонд зэрэг уламжлалт хөрөнгө оруулалтуудыг ашиг багатай болгосон тул барууны хөрөнгө оруулагчид ашиг олох өөр арга зам хайж байгаа. Тэд түүхий эдийн эрэлт хэрэгцээ ихсэх бөгөөд байгалийн нөөц барагдах учраас үнийг өснө гэж үзэж хөрөнгөө оруулж байгаа юм. Үнийг өсгөх энэ хүчин зүйл нь ямар нэгэн шалтгаанаар огцом өөрчлөгдвөл Монголын уул уурхайн салбарын орлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Үнэлгээ
Бид Занаду Майнс компанийн нэгж хувьцааны тооцоолсон үнийг салбар дахь адилхан шинж чанартай компаниудтай харьцуулснаас гадна ойрын хугацаанд болсон гүйлгээг ашиглан 0.93 австрали доллар гэсэн дүгнэлтийг санал болгож байна.
Салбар дахь Харьцуулалт
Бид Занаду Майнсын зах зээлийн үнэ цэнэ болон нөөцийн хэмжээний харьцааг (КҮ/Нөөц буюу EV/Resource) Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний хайгуулын болон олборлолт хийдэг хэд хэдэн компанийнхтай харьцууллаа. Нүүрсний чанар, төслийн үе шатыг нь харгалзан КҮ/Нөөцийн харьцааг тодорхой хэмжээгээр өөрчилж тооцсон юм. Төслүүлийн эрсдэл нь бүтээн байгуулалтын үе шатаас шалтгаалж том ялгаатай байдаг тул бид КҮ/Нөөц-ийн харьцааг өөрчилсөн. Энэ нь Занаду Майнс-ын хувьцаа харьцангуй хямд үнэлгээтэй байгааг үзүүлж байна.

Эдгээр компаниудын дунд ижил стандартаар тодорхойлсон гол үзүүлэлт нь JORC-ийн шаардлагын дагуу тооцоологдсон нөөц учраас бид энэхүү КҮ/Нөөц харьцааг хэрэглэв. Занаду-гаас гадна Монголд дулааны нүүрсийн төсөлтэй, гадаадын бирж дээр бүртгэлтэй өөр ганцхан Професи Коал компани байдаг ч, Монголын Хөрөнгийн Бирж дээр хэд хэд байдаг.
Ойрын хугацааны хэлцэл
Бид Занаду-гийн зах зээлийн үнийг тогтооход 2011 оны 5-р сард QGX-ийн Баруун Наран төслийг MMC, 9-р сард Хүннү Коалс-ыг Banpu эзэмшилдээ авах үед харилцан тохиролцсон үнийг харьцуулалт болгон хэрэглэлээ. Занаду-гийн дулааны нүүрсний төслүүд нь Баруун Наран, Hunnu Coals-ийн Үнст Худагийн ордуудаас төмөр замд ойрхон ч бид дэд бүтцийн ялгааг нэмж үнэлээгүй.

Жигнэсэн дундаж
Бид Занаду компанийн нэгж хувьцааны үнийг дээрхи хоёр аргачлалаар тооцоолсон үнийн жигнэсэн дундаж буюу 0.93 австрали долларт хүрнэ гэж үзэж байна. Мөн ирээдүйд Занаду компанийн зарим төслүүд, эсвэл охин компанийг худалдан авах хэлцэл болно гэж үзэж байна. Гэхдээ дээрхи хэлцлүүд нь өнгөрсөн жилд зах зээлийн байдал өөр байсан үед хийгдсэн тул бид харьцуулалтын дүнд илүү жин өглөө.

Таамаглал
Бид үнэлгээ хийх зорилгоор харьцуулалт хийхдээ компаний үнэлгээ болон нөөцийн харьцааг нүүрсний төрөл ба үйл ажиллагааны үе шатнаас шалтгаалан тодорхой хэмжээний хөнгөлөлтийн хувь бодсон гэж MICC компанийн аналист Э.Золзаяа 10 гаруй жилийн өмнө тус компанийн хувьцаанд судалгаа хийж байжээ.
-Эрдэнэ ресурсес компанид хийсэн MICC-ийн судалгаа-

2012.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. /MICC/. Монголд туршлагатай хайгуулын компани. Бид Эрдэнэ Ресурс Девелопмент компанийн хувьцааг 1.35 Канад доллар (ка.д)-аар үнэлж, ЭРСДЭЛТЭЙ АВАХ үнэлгээтэйгээр судалгаагаа эхлүүлж байна.
Хураангуй
- Азидаа томоохонд тооцогдох молибдений орд (Зуун Мод), дэлхийн хамгийн том молибденийн зах зээлийн дэргэд. Молибдений дэлхийн зах зээл дээрх үнэ хэр өндөр байхаас шалтгаалж тус ордыг 2014 оноос бүтээн босгож, 2015 оноос олборлож эхэлж болох юм.
- Урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хийгдсэн Канадийн Нова Скотиа мужид байрлах коксжих нүүрсний уурхай (Донкин). Хэдийгээр ТЭЗҮ хийгдээгүй (зөвхөн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн) ч Эрдэний Донкин-д эзлэх хувь нь компанийн өөрийнх нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байж болно гэж бид үзэж байна.
- Алтан Нараас гарах мэдээллээс шалтгаалж хувьцаа өсөх боломжтой. Эрдэнэ 2011 оны 11, 12 дугаар сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлах Алтан Нар хэмээх талбайд 3,300 метрийн өрөмдлөг хийсэн билээ. Өрөмдлөгөөс өндөр агууламж бүхий алт, мөнгө олдсон бөгөөд, 24 өрмийн 15-аас нь алт, мөнгөний аномал илэрсэн. 2012 оны 2 дугаар улирлаас хайгуул үргэлжилнэ.
- Эрдэнэ АНУ-ын бетон зуурах хольцны үйлдвэрээс түрээс авч, каолин буюу цагаан шаврын үйлдвэрт хувь эзэмшдэг. Бетон зуурах хольцны үйлдвэр нь энэ сард ажиллаж эхэлсэн бөгөөд Эрдэнэ анхныхаа түрээсийн мөнгийг авсан.
- Өсөх ирээдүйтэй байж болох бусад хайгуулын талбай. Алтан нарны ойр хавьд алтны, мөн Зуун Модоос хойно зэс молибдений ирээдүйтэй хэд хэдэн хайгуулын талбай байгаа бөгөөд эдгээр талбай дээр энэ онд хайгуулын судалгаа, өрөмдлөг хийнэ.
- Монголд туршлагатай хайгуулын компани. Эрдэнийн захиралууд нь Монголд 1997 онд анх ирж байсан бөгөөд, Монголд нийтдээ 30 жил ажилласан туршлагатай (хүмүүсийнх нь туршлагыг нийлүүлвэл). Хайгуул хийхэд Монголд ажилласан туршлагатай байх чухал гэж бид үзэж байна.
Салбарын тухай
Монголын уул уурхайн салбарын одоогийн болон ирээдүйн огцом өсөлтийн тухай мэдээлэл, нийтлэл, өгүүллэг цөөнгүй гарсан: Хятадын цадашгүй түүхий эдийн эрэлт хэрэгцээ, салбарыг дэмжигч Засгийн газар, салбарын өсөлтийг дагах Монголын эдийн засгийн тэсрэлтэт хөгжил. Монголыг ашигт малтмалын хайгуулын сүүлчийн их хязгаар ч гэж хэлсэн. Энэ бүгд 2012 онд өөрчлөгдөх магадлал бага ч уул уурхайн салбарын хувьд 2012 он өмнөх хоёр жилээсээ илүү хатуу болох хандлагатай байна. 2011 оны зах зээлийн шуурга намдаагүй байна. Еврогийн бүсийн санхүү эдийн засгийн хярмал шийдэгдээгүй байгаа бөгөөд Хятадын эдийн засаг удаашрах хандлагатай байгаа билээ. Дэлхийн эдийн засаг удааширвал түүхий эдийн үнэнд нөлөөлнө. Тиймээс ч бид түүхий эдийн үнийн хувьд илүү болгоомжилсон байр суурьтай байгаа. Мөн 2012 он бол сонгуулийн жил байх болно. Улс төр тогтворгүй бол хөрөнгө оруулагчдын итгэл найдварт сөргөөр нөлөөлж болох юм. 2012 он бол Монголын уул уурхайн салбарын хувьд чухал жил байх болно. Энэ онд Оюу Толгой олборлолтоо хийж эхэлнэ. Мөн хэд хэдэн боловсруулах үйлдвэрээ барьж дуусгах юм. Бас Таван Толгойн ирээдүй 2012 онд шийдэгдэнэ. Одоогийн төлөвлөгөө бол Баруун Цанхи дээр гадаадын стратегийн хөрөнгө оруулагч компанийг ажиллуулах, мөн Лондонгийн бирж дээр хөрөнгө босгож гэрээлэгч компаний тусламжтайгаар Зүүн Цанхийг ашиглах юм. Эрдэнэс Монгол компанийн захирал Б. Энэбиш IPO энэ оны 5-р сард болох байх гэж Ройтерс-д мэдэгджээ. Харин өдийг хүртэл зурагдаагүй Баруун Цанхийн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар байгуулж сонгуулиас өмнө УИХ-аар батлуулж амжих уу гэж хөрөнгө оруулагчид асууж байна.
Эрэл хайгуулын салбар Монголд
Монголд ч, дэлхий дахинд ч ашигт малтмалын салбарт ерөнхийдөө хоёр төрлийн компаниуд ажилладаг. Нэгд, Рио Тинто, Монголиан Майнинг Корпораци (Энержи Ресурс) гэх мэтийн олборлогч уул уурхайн компаниуд байна. Хоёрт, олборлолт биш хайгуулаар дагнадаг компаниуд байна. Эдгээр жижиг хайгуулын (junior exploration) компаниуд болон тэдний хөрөнгө оруулагчдын үүрэх эрсдэл тэс өөр байдаг. Хайгуулын талбайтай нь харьцуулахад эдийн засгийн үр ашигтай хүдрийн биет хамаагүй жижиг юм. Тиймээс хайгуулын ажил бол энгийн, хялбар ажил биш. Амжилт олохын тулд аз хэрэгтэй байдаг. Гэхдээ хайгуулын геологичийн мэдлэг чадвар бас чухал. Бидэнд зөвлөдөг геологичдийн үзэж байгаагаар зарим хайгуулын компаниуд хоёр шалтгаанаас болж Монголд харьцангуй бага амжилт гаргадаг: нэгд, тэд тууштай, тэвчээртэй ажилладаггүй (хайгуулын ажилд тэвчээр хэрэгтэй); хоёрт, тэдний геологичид хэдийгээр туршлагатай боловч Монголын геологийг сайн мэддэггүй. Ямар ч хайгуулын компанийн хувьд хайгуулын судалгаа шинжилгээний дүнд зөв тайлалт хийх (тэдгээрийг зөв ойлгож мэдэх), мөн энэхүү мэдлэг дээрээ тулгуурлаж зөв газраа өрөмдөх бол хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл хайгуулын компаниудын хөрөнгө хязгаартай дээрээс өрөмдлөгө хямдхан биш учраас долоо хэмжиж нэг огтлох нь чухал. Эрдэнэд өгч буй үнэлгээндээ бид тус компанийн геологийн багийн мэдлэг туршлагыг тусгаж авсан билээ. Монголд ажиллаж буй хайгуулын компаниудыг доорх жагсаалтаас харж болно. Гэхдээ энэ бол бүрэн гүйцэд жагсаалт биш бөгөөд үүнд газрын тосны хайгуулын компаниуд ороогүй болохыг анхаарна уу:

Эдгээр компаниуд бүгд Канад, эсвэл Австралийн компаниуд гэдгийг дурдах хэрэггүй биз ээ. Канадад гэхэд л мянга мянган хайгуулын компаниуд бүртгэлтэй байдаг. Жижиг хайгуулын компаниудын хүсэл мөрөөдөл бол дараагийн Оюутолгой, Тавантолгойг олох. Гэхдээ Оюутолгой, Тавантолгой бол ховор ордууд. Олон мянган хайгуулын компаниудаас цөөн хэд нь л ийм ордыг олно. Ихэнх хайгуулын төслөөр эдийн засгийн ашиг бүхий орд олдоггүй. Тиймээс ч бид хайгуулын компаниудад үргэлж эрсдэлтэй гэсэн үнэлгээг өгдөг билээ. Томоохон нээлт хийсэн хайгуулын компани нь ихэнх тохиолдолд томоохон уул уурхайн компанийн тусламжгүйгээр ордоо дангаараа олборлох боломжгүй байдаг. Учир нь тэдэнд хөрөнгө мөнгө, техникийн мэдлэг чадвар дутдаг. Тиймээс ерөнхийдөө гурван сонголт байдаг:
- Уул уурхайн компанитай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллах;
- Ордоо тухайн уул уурхайн компанид зарах;
- Заримдаа уул уурхайн компани хайгуулын компанийг шууд худалдаж авдаг. Ноднин жил гэхэд л Монголиан Майнинг Корпорац QGX (Баруун Наран)-г, Банпу Хүннү Коалыг худалдаж авсан. Энэ жил Рио Тинто Оюу Толгойг гартаа авахын тулд Айванхоу Майнзын 51 хувийг эзэмших болсон.

Компанийн тухай
Эрдэнэ Монголд анх байгуулагдсан болох нь нэрээс нь харагдана. Компанийн удирдлагын зарим гишүүд Монголд 1997 онд анх ирсэн бөгөөд тус компани 2002 онд анхныхаа хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байна. Эрдэнэ 2004 онд хувьцаагаа зарж эхлэн, 2005 онд Торонтогийн бирж дээр бүртгүүлжээ. 2005 онд Эрдэнэ Галант Минералсыг худалдан авчээ. Галант нь хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд үүнд Зуун Мод багтаж байсан юм. 2006 онд Эрдэнэ Каоклэе Ресурсес компанийг худалдан авснаар Хойд Америкт гурван төсөл дээр хувь эзэмших болсон байна. Эрдэнэ Монголд болон Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг нь компанийг хөрөнгө оруулагчид хэт доогуур үнэлэх нэг шалтгаан болсон гэж бид үзэж байна. Учир нь Канадын хөрөнгө оруулагчид компанийн Канад дахь төслүүдийг голчлон үнэлж, Монголын хөрөнгө оруулагчид Монголд буй төслүүдийг нь үнэлж, харин Канадад байгаа төслүүдийг нь заримдаа орхигдуулдаг. Эрдэнэ нь Монголд үйл ажиллагаагаа Эрдэнэ Монгол ХХК хэмээх охин компаниараа дамжуулж явуулдаг.

Экстрата, Эрдэнэ хоёрын түншлэл
2006 онд Эрдэнэ Швейцарийн Экстрататай стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Гэрээний гол зорилго бол Монголд нүүрсний орд олж олборлох юм. Экстрата Эрдэний нүүрсний хайгуулын зардлыг дааж, харин аливаа төслийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг санхүүжүүлж гүйцэтгэснээр төслийн 75 хувийг эзэмших эрхтэй юм. Мөн Экстрата нь Эрдэний тав ба түүнээс дээш хувийг эзэмшиж байвал компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүн томилох эрхтэй. Экстрата бол дэлхийн томоохон нүүрс олборлогч компаниудын нэг билээ. Тиймээс Монголд томоохон нүүрсний уурхайг ажиллуулах сонирхолтой. Экстрата бол Таван Толгойн Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч болж ажиллах тендерт оролцсон компаниудын нэг юм. Түншлэлийн гэрээний дагуу Эрдэнэ хэд хэдэн талбайд томоохон коксжих нүүрсний орд илрүүлэх зорилгоор хайгуул хийжээ. Гэвч Экстратагийн шаардлагад нийцэх хэмжээ, чанар бүхий орд одоогийн байдлаар олдоогүй байна. Эрдэнэ, Экстрата хоёр нь Канадын Нова Скотиа-д коксжих ба эрчим хүчний нүүрсний орд (Донкин) эзэмшдэг билээ. Одоогийн байдлаар Экстрата Эрдэнэд илүү хувь худалдаж авах шалтгаан байхгүй гэж Эрдэний удирдлага үзэж байна.

Төслүүд зуун мод: молибен, зэс
Баянхонгор аймгийн Шинэжинст сумийн нутагт тоорой модтой Баянбүрдийн ойролцоо Зуун Мод хэмээх томоохон молибден, зэсийн орд оршдог. БНХАУ-ын хил болон Сэхээн төмөр замаас 200 км-ийн зайтай. Зуун Модод ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 оны 5-р сард олгожээ. 2011 оны 6-р сард бие даасан хөндлөнгийн компани болох Авсралийн Minarco Mine Consult Канадын NI 43-101 стандартын дагуу тус ордын баялагийг тооцоолсон байна.

Энэ баялагийг зөвхөн Өмнөд Коридор гэж нэрлэгдсэн 3.6 км-ийн урттай газраас хэмжсэн байна. Энэ газрыг мөн Өмнөд Цагираг, Хойд Цагираг, Стокуорк гэж гурав хуваан нэрлэсэн бөгөөд Өмнөд Коридор нь өөрөө эрдэсжилт байж болох геологийн томоохон системд багтдаг байна.

Одоогоор Зуун Модод ил уурхайн оновчлол, металлургийн туршилт, байгаль орчны нөлөөллийн судалгаа болон усны геологийн судалгаа зэрэг урьдчилсан ТЭЗҮ-ийн хэмжээний судалгаа шинжилгээ явагдаж байна. Молибденийн үнэ өндөр байх тохиолдолд Зуун Модын бүтээн байгуулалт 2014 онд хийгдэж, олборлолт 2015 оноос эхлэх боломжтой гэж компанийн удирдлага нь барагцаалж байна. Зуун Модын төслийн үр ашиг, бүтээн байгуулалт нь молибдений үнээс гол нь хамаарах юм. Молибдений үнэ яг хэд байхад төслийг хэрэгжүүлж болох вэ гэсэн асуултанд урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хариулна.
Хөвийн Хар: Зэс ба Мөнгө
Зуун Модын Өмнөд Коридор хэсгээс 2 км газар мөн ижил порфири системд багтах Хөвийн Хар хэмээх газар нэг цооногоос 34 метрийн 1.3% зэсний агууламжтай чөмгөн дээж гарсан байна. Компанийн удирдлага нь Хөвийн Хар бүсээс гарсан геохими, геофизикийн илэрцүүдийг нарийвчилан судалж хайгуул хийх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд 2012 онд илүү өрөмдлөг хийх төлөвлөгөө гаргасан байна.
Цэнхэр Номин: зэс, алт
Эрдэнэ Ресурсес Цэнхэр Номин гэгч Зуун Модоос 42 км-ийн зайд орших талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ талбайд одоогоор сонирхол татсан хоёр газар илэрсэн байна.
Номин Тал
Эрдэнэ компанийн Монгол геологич нь Цэнхэр Номины талбайд анхан шатны хайгуул хийх зуур энд хэд хэдэн ухасан нүх (том тогоо хэлбэрийн) байхыг анзаарчээ. Эдгээр нүхэнд заг мод ургасан байсан учир олон зуун жилийн өмнө ямар нэгэн шалтгаанаар хүмүүс ухсан гэж геологич нь таамагласан байна. Энд геохими, геофизикийн судалгаа хийсний дараа зургаан цооног өрөмдсөнөөс хагас метрийн зузаантай 13.3 гр/ тонн алт, 3%-ийн зэс, 26 гр/тонн мөнгөний агууламжтай дээж гарчээ.
Алтан Нар
Номин Талаас дээж авсны дараа Эрдэнэ компанийнхан 2.5 км-ийн зайд мөн Цэнхэр Номин талбайд багтах Алтан Нар гэж одоо нэрлэж байгаа газар хайгуул хийж эхэлжээ. Үүнд геологийн зураглал, чулуун сорьцны шинжилгээ болон хөрсний геохимийн судалгаа багтсан байна. Үүнээс 2км × 3км-ийн харьцаатай бүсэд хэд хэдэн алт, хар тугалга болон цайрын агууламж-тай геохимийн аномали олдсонд өргөн тархалттай 1.5 гр/тонн алтны агууламжтай хөрсний дээж болон 41.3 гр/тонн алтны агууламжтай чулууны сорьц багтсан байна.

Одоогоор Эрдэний удирдлагын баг нь Алтан Нарыг компанийн хамгийн ирээдүйтэй төслүүдийн нэг гэж үзэж байгаа ажээ. Энэ төсөлд багтах бүсэд 2011 онд геохими болон геофизикийн аномалиуд дээр өрөмдсөн дөрвөн цооногийн нэгээс (TND-09) 55 метрийн урттай 1.02гр/тонн алт, 12гр/тонн мөнгөний агууламжтай дээж олдсоноос 23 метр-д 2.07гр/тонн алт, 23гр/тонн мөнгөний агууламж байжээ. 2011 оны 11 сараас эхэлж энэ төсөл дээр 3,300 метрийн илүү нарийвчилсан өрөмдлөг хийсэн бөгөөд 12 сард цаг агаарын байдлаас болж өрөмдлөгөө зогсоосон байна.

Алтан Нараас авсан чөмгөн дээжний зарим хариу (сайн мэдээтэй гарсан нь)

Эрдэнэ 2012 оны 2-р улирлаас эхэлж Алтан Нар дээр илүү нарийвчилсан геохими, геофизикийн судалгаа, нэмэлт өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байна.

Донкин (Канад): Coking and Thermal Coal
Донкин нүүрсний уурхайг Эрдэнэ, Экстрататай хамтарч эзэмшдэг (Эрдэнэ 25%, Экстрата 75%) бөгөөд Экстрата уурхайн үйл ажиллагааг гардаж явуулах юм. Донкин нь Канадын Нова Скотиа мужын Кэеп Брентон арлын Сидней хэмээх нүүрсний ордын нэг хэсэг болж оршдог. Донкин нь газар дор (далайн доор) байрладаг нь нүүрсний уурхайг ил уурхайгаар төсөөлж ирсэн Монголчуудад сонин санагдана. Гэхдээ Кэеп Брентонд далайн доор байрлах нүүрсийг далд уурхайгаар олборлосоор ирсэн олон жилийн түүх бий. Хойд Америкийн анхны нүүрсний уурхай энд байжээ (гэхдээ энэ уурхай нь ил уурхай байсан). Тиймээс нутгийн хүмүүсийн хувьд бол Донкиний байршил сонин биш юм.

Канадын Засгийн газар 1992 онд Донкин-ы дэд бүтцэд 100 сая канад долларын хөрөнгө оруулалт хийж, 2.2 км-ийн урттай хоёр газар доорх туннел барьжээ. Харин дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас болж Донкин орхигдсон байна. 2005 оны үед нүүрсний үнэ эргэж өссөнөөр Экстрата Донкин-ыг авчээ.

Донкин-ны урьдчилсан ТЭЗҮ-г Экстрата хийсэн бөгөөд хөндлөнгийн байгууллага болох Марстон & Марстон тус судалгааг шалгаж баталгаажуулсан байна.

Байршил бол Донкины нэг давуу тал юм. Донкиноос олон улсын зах зээлд нүүрс гаргахад тээврийн зардал харьцангуй бага орно. Тээвэрлэлтийн хоёр сонголт байгаа юм: нэгд, нүүрсийг галт тэргээр Сиднейгийн боомтод хүргэх (24 орчим км); хоёрт, ачааны усан онгоцоор нүүрсийг боомтод хүргэж цааш нь олон улсын зах зээлд гаргах. Урьдчилсан ТЭЗҮ-д хоёрдох сонголтыг илүү ашигтай гэж бичжээ. Харин гуравдах сонголт бол Донкиноос 20 орчим км газарт байрлах Нова Скотиагийн цахилгаан станцад дулааны нүүрсээ зарах юм.


Нүүрсний чанар
Донкиныг олборлолт хийгдэж байгаа бусад ордуудтай харьцуулахад нүүрсний чанарын хувьд ойролцоо байдаг.

Гранит Хилл (АНУ): Бетон зуурах хольц
Эрдэнэ нь АНУ-ын Жиоржиа мужид байрлах Гранит Хилл гэгч энэ сард ашиглалтанд орсон уурхайгаас түрээс авдаг. Aggregates USA Sparta LLC гэдэг компани энэхүү уурхайг ажиллуулдаг ажээ. Бетон зуурах хольцонд нь замын хучилт болон цементэд хэрэглэх бутархай чулуу, хайрга, элс багтана. 2010 оноос эхэлж 2.5 тонны хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрийг барьжээ. Тус үйлдвэр нь 120 сая тонноос илүү боржин чулууны нөөцтэй, 1.38 км2 хэмжээтэй талбайтай аж. 2012 оны 1-р сард Aggregates USA олборлолтоо эхлүүлсэн бөгөөд Эрдэнэ 2012 оны түрээсийн доод хэмжээ болох 165,000 ам.долларын төлбөрийг хүлээж авсан байна. Ирээдүйн түрээс нь үйлдвэрийн олборлолтын хэмжээнээс шалтгаалах бөгөөд энэ нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлтээс хамаарна.
APM (АНУ): Каолин буюу цагаан шавар
Эрдэнэ нь АНУ-ын Жиоржиа мужид цагаан шавар олборлодог APM буюу Advanced Primary Minerals Corp. (Торонтогийн бирж дэх код: ADP) компаний дийлэнхи хувийг эзэмшдэг. Олборлох материал нь каолинит гэгч эрдсийн өндөр агууламжтай чулуу бөгөөд шаазан, будаг, цаасан сав, цааны бүрэлт зэрэг олон зүйлсийг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Тус компани нь 16.1 тонн цагаан шаврын нөөцтэй.
Үнэлгээ
Бид Эрдэнийг 117 сая канад доллараар буюу нэг хувьцааг нь 1.3 канад доллараар үнэлж байна. Бид Эрдэнэд ЭРСДЭЛТЭЙ АВАХ үнэлгээг өгч байгаа юм. (Өөрөөр хэлбэл хувьцаа өндөр өсөх боломжтой, гэхдээ өндөр эрсдэлтэй.)

Зуун модын үнэлгээ
Зуун модыг бид хоёр өөр молибденийн ордтой харьцуулж үзсэн билээ. Эхний уурхайг Кицаулт гэдэг бөгөөд Канадын Бритиш Коламбиад байршилтай (эзэмшигч компани нь Avanti Mining). Хоёрдох уурхайг Спинифекс Ридж гэх бөгөөд Австралийн баруун хэсэгт байршилтай (компани нь Moly Mines Limited). Эдгээр төслүүд нь Зуун Модоос илүү боловсрогдсон шатанд явж байгаа гэдгийг бид үнэлгээндээ тусгаж авсан болно. (Одоогийн байдлаар энэ хоёр уурхай дээр ТЭЗҮ хийгдсэн бөгөөд, бүтээн босголт хийхэд бэлэн болоод байгаа юм байна.) Бид мөн эдгээр уурхайн байршил өөр болохыг тооцож үзсэн. Молибденийн захын агуулга 0.04 бол:

Донкины үнэлгээ
Донкины урьдчилсан ТЭЗҮ-ээр хийсэн тооцоогоор бол төслийн одоогийн цэвэр үнэлгээ (NPV) нь 1.06 тэрбум канад доллар (8 хувийн үнэ бууруулах хүүтэй) бөгөөд, энэхүү тооцоогоор бол Эрдэний 25% нь 256 сая канад доллараар үнэлэгдэж байна. Гэхдээ бид хоёр зүйлийг авч үзсэн: Нэгд, дэлхийн эдийн засаг удаашрах эрсдэл өндөр байгаа учир бид Монголын нүүрс олборлогч компаниудын коксжих нүүрсний үнийн урьдчилсан гүйцэтгэлийг бууруулсан. Мөн бидний үзэж байгаагаар Донкины урьдчилсан ТЭЗҮ-д орсон нүүрсний үнийн прогноз хэт өөдрөг байгаа юм. Хоёрт, эдгээр тооцоо дүгнэлт нь ТЭЗҮ биш урьдчилсан ТЭЗҮ-ээс гарсан гэдгийг бид авч үзсэн. ТЭЗҮ-г бодоход урьдчилсан ТЭЗҮ-ийн зөв байх магадлал бага байдаг.
Эрсдлүүд
Жижиг хайгуулын компани болгон өндөр эрсдэлтэй байдаг тухай бид дээр өгүүлсэн билээ. Үүнээс гадна дараах хүчин зүйлүүд Монголын уул уурхайн компаниудад нөлөөлнө гэж бид үзэж байна.
Түүхий эдийн үнэ унах эрсдэл
Ихэнх шинжээчдийн адилаар Еврогийн бүс 2012 онд эдийн засгийн уналтад орох өндөр эрсдэлтэй гэж бид үзэж байна. Дээр нь Хятадын эдийн засгаа хөргөөх бодлого амжилтанд хүрч байгаа билээ. Сүүлийн үеийн тоо баримтаас Хятадын үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн, мөн үйлдвэрлэлийн салбар нь удааширч байгаа нь харагдаж байна. Хамгийн гол нь Хятадын эдийн засгийн хэд хэдэн сул тал нь илэрч эхэлж байна. Шинжээчид Хятадын эдийн засгийг аажмаар удаашрах уу, эсвэл огцом унах уу гэж асууж байна. Хэдийгээр Хятадын эдийн засаг 2012 онд огцом унана гэж бид үзэхгүй байгаа ч ойрын жилүүдэд түүхий эдийн үнэ унах эрсдэл байгаа гэж үзэж байна.
2012 оны сонгууль
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргааныг хүмүүс 2012 оны сонгуультай холбон тайлбарлаж байгаа. Сонгуулийн үед ардач үзэл (популизм), үндэсний үзэл илүү хүчтэй гарч ирж, жагсаал цуглаан болж, улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай байдаг. Энэ нь ирээдүйг улам тодорхойгүй болгосноор хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, уул уурхайн компаниудын хувьцааны үнэнд нөлөөлдөг. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компанид ийм улс төрийн эрсдэл байгаа гэж MICC-ийн судлаач, шинжээч Б.Ачболд Эрдэнэ Ресурс Девелопмент Корп хувьцаанд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгч байжээ.
-Монголиан майнинг корпорацид хийсэн MICC-ийн судалгаа-
Монголиа Майнинг Корпораци (MMC) нь 2010 оны 10 дугаар сарын 13-нд Хонгконгийн бирж дээр бүртгэгдсэн, үүсгэн байгуулагчийн хувьд Монгол эзэмшигч нараас бүрдсэн уг бирж дээр бүртгэлтэй анхны компани юм. Компанийн хувьцаа нь 0975 кодтой арилжаалагдаж байна. Бид тус компанийн хувьцааны үнэлгээний эхний судалгаагаа Та бүхэнд танилцуулж байгаа бөгөөд хувьцааны үнийг 13.18 хонгконг доллар буюу одоогийн хаалтын ханшнаас 26 хувиар өндөр үнэлж байна.
Компанийн тухай
MMC нь коксжих нүүрс олборлогч, экспортлогч Монголын хамгийн том хувийн компани юм. Компанийн 44 хувийг эзэмшдэг MCS Mайнинг Групп нь тус компанийн хамгийн том хувь нийлүүлэгч юм. Бусад томоохон хувь нийлүүлэгчдэд Петровис, Шунхлай Групп, EBRD, Керри Групп болон Анкора Капитал ордог. Олон нийт компанийн 22.3 хувийг эзэмшиж байна. Компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцийг Хавсралтаас үзнэ үү.
Нөөц ба Үйл ажиллагаа
Тус компани нь Өмнөговь аймагт орших Ухаа Худагийн нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ухаа Худаг нүүрсний орд нь 2010 оны 5 сарын 31-ний байдлаар 2,960 га газар бүхий талбайд олон улсын ЖОРК стандартын шаардлагыг хангасан нийт 499.9 сая тонн Хэмжигдсэн ба Тогтоогдсон нүүрсний нөөц баялагтай ба үүнээс 286 сая тонн нь Баттай ба Боломжтой нөөц юм. Нийт нөөц баялгийн 57%-ийг коксжих нүүрс гэж тогтоожээ. Тогтоогдсон нүүрсний нөөц (2010 оны 5 сарын 31 байдлаар)

Ухаа Худагийн уурхай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Таван Толгой нүүрсний ордоос 5 км зайд байрладаг. Компани 2009 оноос уурхайн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эхний жил 1.8 сая тн, 2010 онд төлөвлөж байсан 3.8 сая тн түүхий нүүрсээс илүү хэмжээгээр олборлосон байна. Нүүрс олборлолт болон уурхайн сургалт, тоног төхөөрөмж хангах зэрэг ажлуудыг Leighton Asia компани гэрээгээр гүйцэтгэж байна. Одоогоор Хятадын хил рүү шороон замаар хүнд даацын ачааны тэргээр нүүрсээ тээвэрлэж байна. Нийт 900 гаруй ачааны тэрэг ашиглаж байгаагийн 107 нь ММС-ийн охин компани болох Трансговь ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд бусдыг нь гэрээгээр гүйцэтгэгч компаниуд хариуцаж байна. Нэг ачааны тэрэг нь 80-100 тонн даацтай ба уурхайгаас хил хүртэл 36-48 цагт тээвэрлэлт хийдэг. Хилийн пост нь долоо хоногийн 6 өдөр, өдрийн 10 цаг нээлттэй байдаг ба Монгол болон Хятадын Засгийн газар 24 цаг болгох асуудлыг хэлэлцэж байгаа.

Гол худалдан авагчид
Худалдан авагчдын дийлэнх нь компанитай урт хугацааны гэрээтэй ба Винсвэй худалдааны компани; Чайна Газ, Өвөр Монголын Шинхуа Групп болон гангийн томоохон үйлдвэрүүд болох Баоганг, Шуоганг болон бусад хятадын үйлдвэрүүд байдаг. (Зураг 13)

Цаашдын төлөвлөлт
MMC 2011 онд нийт 7 сая тонн нүүрс олборлох ба 2013 он гэхэд уурхайн хүч чадлыг 14.7 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Нүүрсний хувьд өндөр чанарын коксжих нүүрс бөгөөд 2011 оноос угаасан нүүрсээ экспортлож эхлэхээр төлөвлөж байна. MMC нь одоо уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх үүднээс Ухаа Худгаас Хятадын хил хүртэлх зам тавих, цахилгаан станц байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Мөн төмөр зам тавих лиценз авч, Монгол улсын Засгийн газраас ажил эхлэх зөвшөөрлийг хүлээж байна.
Цахилгаан станцын барилга байгууламж

Тус компанийн нүүрс угааж боловсруулан нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил одоо ил явагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Монголд анхны үйлдвэр болох юм. Үйлдвэрийн барилгын ажлыг Sedgman компанитай хамтран гүйцэтгэж 2011 оны 3 сарын сүүлээр ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна.

Эрсдэл
Компанийн цаашдын үйл ажиллагаа болон хувьцааны үнэ цэнэд сөргөөр нөлөөлөх учирч болзошгүй гол эрсдлүүд нь уурхайн болон дэд бүтцийн өргөтгөлийн зардал нэмэгдэх, уг төсөл удаашрах буюу төлөвлөсөн хугацаанаас хойшлогдох, Хятадын гангийн үйлдвэрлэл буурах, түүхий эдийн бааз суурийн хувьд нэг ордоос хэт хамаарах, хуулийн өөрчлөлт буюу улс төрийн тогтворгүй байдал ба валютын ханшийн хэлбэлзэл зэрэг байх болно.
Төсөл удааширах
Компани уурхайн дэд бүтцийг сайжруулах замаар тээвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлж зардлаа багасгахаар төлөвлөж байгаа. Одоогоор нүүрсээ шороон замаар тээвэрлэж байгаа ба 2011 оны хоѐр дахь хагаст засмал замыг ашиглалтанд оруулна. Эдгээр төслөөс гадна цахилгаан станц болон 2011 оны 3 сарын сүүлээр ашиглалтанд орох угаах үйлдвэрийн барилгын ажлууд удааширсан тохиолдолд компани нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардлаа хэмнэх боломжийг хойшлуулах юм. Үүнээс гадна төлөвлөгдөөгүй зардал бий болох, зардал хэтрэх нь борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлөх болно.
Уурхайн кемпийн барилга байгууламж

2010 оны 12 сарын 14-нд усан хангамжийн байгууламж баригдаж дууссан ба бусад зам, цахилгаан станц, угаах үйлдвэрийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Хятадын гангийн үйлдвэрлэл
Хятад улс нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний үнийг тодорхойлж байдаг. Хятадын эдийн засаг удааширснаар гангийн үйлдвэрлэл буурах бөгөөд энэ нь коксжих нүүрсний эрэлтийг багасгахад нөлөөлнө. Ингэснээр нүүрсний үнэ унах эрсдэлтэй ба компанийн санхүүд муугаар нөлөөлөх юм. Нэг орд буюу нөөцийн хамаарал MMC одоогооор Ухаа Худгаас өөр нүүрсний орд газар эзэмшээгүй тул уг ордын лиценз, түүний ашиглалттай холбоотой аливаа асуудал компанийн үйл ажиллагаанд нөлөөлнө.
Төмөр зам байгуулах ажил
Уурхай өргөтгөлийг дэмжин, тээврийн зардлыг багасган ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор 2011-2012 онуудад төмөр замын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Уурхайгаас Хятад улсын хил хүртэл төмөр зам тавихтай холбоотой гол лицензүүдийг авсан ч Монголын ЗГ-аас энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Уг төмөр зам нь Ухаа Худгаас Гашуун Сухайт хүртэл 236 км үргэлжлэх бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Төмөр замтай холбоотой зардал хэтрэх, хугацаанаасаа хоцрох зэрэг асуудал нь компанийн санхүүгийн зорилтот үзүүлэлтүүд биелэхэд сөргөөр нөлөөлнө.
Улс төр, хууль эрх зүйн орчин
Монголын уул уурхай, ашигт малтмалтай холбоотой хуулиуд сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа өөрчлөгдсөн билээ. Ирээдүйд уг хуульд өөрчлөлт орж болзошгүй юм. Ухаа Худагийн ордын хувьд МУ-ын ЗГ-ын Ашигт Малтмалын Лиценз Шилжүүлэх Гэрээгээр уг ордын лицензийг цуцлах эсвэл төрийн хувь эзэмшил оруулах байдлаар нэмж өөрчлөлт оруулахгүй гэж заасан байдаг. Тус компани уул уурхайн 6 лицензтэй байсан нь бүгд стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд орсон ба 5 лицензийг нь ЗГ-т шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж харин Ухаа Худагийн лицензийг хэвээр үлдээсэн.
Валютийн ханшийн эрсдэл
Компани Хятад руу нүүрсээ экспортлодог нь валютын ханшийн эрсдлийг бий болгож байгаа. 2009 онд компанийн борлуулалтын өртгийн 79 хувь, үйл ажиллагааны зардлын 13 хувь, капитал зардлын 88 хувь нь долларын гүйлгээ байсан ба үлдсэн хувь төгрөгийн гүйлгээ байсан. 12 сарын 31-ний байдлаар нийт борлуулалтын 77 хувь нь доллараар хийгдэж үлдсэн хувь юанаар хийгдсэн байна. Одоогийн байдлаар гадаад валютийн эрсдлийг удирдах ямар нэгэн дериватив хэрэгслүүдийг компани ашиглаагүй байгаа ч ирээдүйд хэджинг хийх замаар уг эрсдлээс сэргийлж болох юм.

Өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс
Дараах гол давуу тал буюу боломжууд нь компанийн цаашдын өсөлтөд нөлөөлөх болно, үүнд:
- Дэлхийн хэмжээний өндөр чанартай коксжих нүүрсний орд
- Хятадын хилд харьцангуй ойр (240 км)
- Тээвэрлэлттэй холбоотой бүтээн байгуулалт нь цаашид уурхайн үйл ажиллагааны зардлыг эрс бууруулна
- Угаах үйлдвэр нь борлуулах дундаж үнэ ба ашгийн маржинийг нэмэгдүүлнэ
Коксжих чанар
Ухаа Худагийн ордын нүүрсний коксжих чанарын үзүүлэлт (CSN) нь 8.5 гарсан бөгөөд энэ үзүүлэлт 5-аас дээш байх тохиолдолд сайн чанарын коксжих нүүрс гэж үздэг. Иймд хамгийн ойр орших Хятадын зах зээлд амжилттай нийлүүлж борлуулах бүрэн боломжтой.
Зах зээлд ойр
Уурхай үйлдвэр нь Монгол–Хятадын хилээс 240 км, Хятадын Баотау хот хүртэл 360 км зайтай байрладаг. Баотау нь Өвөрмонголын аж үйлдвэр хөгжсөн хот бөгөөд Монгол улсаас Хятадын гангийн үйлдвэрлэлийн муж хүртэл төмөр замаар холбох гол газар юм. Иймд ММС нь Австрали болон бусад далайн боомтоор Хятад руу экспортлодог компаниудтай харьцуулахад байршлын хувьд давуу талтай.
Тээврийн зардал багасна
Компани асфальтан замыг 2011 оны хоѐр дугаар хагаст ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ийнхүү засмал зам тавигдсанаар тээвэрлэлийн хэмжээ нэмэгдэж жилд 18 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай болно. Мөн түүнчлэн уурхайгаас Гашуун Сухайт хүртэл төмөр зам тавих гол зөвшөөрлүүдийг авсан.
Угаах үйлдвэр ба бүтээгдэхүүний үнэ
Одоогоор угааж боловсруулаагүй түүхий нүүрсийг зах зээлийн үнээс даруй 35-40 хувиар доогуур борлуулж байгаа туд 2011 онд нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар бүтээгдэхүүний үнэ ба ашгийн түвшин нэмэгдэнэ.
Өрсөлдөхүйц бага зардал
Ухаа Худаг нь олон улсын бусад нүүрсний уурхайтай харьцуулахад үйл ажиллагааны зардал харьцангуй багатайд тооцогддог. Wood Mackenzie-ийн судалгаанаас үзэхэд ММС нь тухайн бүсдээ хамгийн бага зардалтай коксжих нүүрс үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож байгаа ба ММС-ийн өрсөлдөгчид үүнээс 2 дахин өндөр зардалтай байгаа юм.
Нөөцөө өсгөх боломж
MMC нь шинээр нүүрсний орд худалдан авах замаар нөөц буюу түүхий эдийн бааз сууриа нэмэгдүүлэх боломжтой.
Үнэлгээ
ММС компанийн хувьцааны үнэлгээг гаргахад дунд хугацаанд өргөжих өсөлттэй бизнесийн загвар бүхий DCF үнэлгээний аргачлалыг ашиглах нь зохимжтой гэж үзсэн. Ийнхүү уурхайн насыг нийт 21 жилээр бодож DCF үнэлгээний 10 хувийн дискаунтын түвшинд тооцсон хувьцааны үнэ ханш 13.18 хонгконг доллар болж байна.

Үйлдвэрлэлийн хэмжээ
Үйлдвэрлэлийн түвшин 2010-2013 онд 3.9 сая тонноос 15 сая тонн хүртэл өснө гэж төлөвлөсөн ба угаагдах нүүрсний гарц 70 хувь байна.
Нүүрсний Үнийн Таамаглал
Нүүрсний үнийг өөрсдийн тооцоолол болон одоогийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл ба цаашдын хандлага дээр үндэслэн таамагласан. 2011 оны 3 сарын сүүлээр угаах үйлдвэр ашиглалтанд орж байгаатай холбоотой нийт үйлдвэрлэх нүүрсний тодорхой хэсгийг (угаагдаагүй нүүрс) 35 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулна гэж тооцов. Компани зах зээлд шинээр нэвтэрч байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ 2010 оноос 2012 онуудад 10 хувийн хөнгөлөлттэй үнээр зарагдах ба эрчим хүчний нүүрсээ 2013 онд үйлдвэрлэж эхлэнэ гэж таамагласан.
Австралид бий болсон үерийн гамшиг үнийг хөөрөгдөхөд нөлөөлсөн
2011 оны 1-р улиралд 1 тонн коксжих нүүрсний (далайн боомтын) гэрээний үнэ 225 ам.доллар байсан. Бид энэ оны 2-р улиралд нүүрсний үнэ 300 ам.доллар хүрнэ гэж үзэж байна. Нийлүүлэлт дутмаг энэ үед MMC нь угаасан нүүрсээ зах зээлд гаргаснаар их хэмжээний ашиг олох нь тодорхой. Үерийн гамшиг нь 5 тэрбум ам.долларын хохирол үзүүлж дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний экспортыг даруй 5 хувиар бууруулсан гэж Квинсландийн ЗГ-аас мэдээлсэн. Квинсланд нь дэлхийн ган үйлдвэрлэлд ашигладаг нүүрсний экспортын 50 гаруй хувийг хангадаг бөгөөд 2010-2011 онд ойролцоогоор коксжих нүүрсний экспортын хэмжээ 15 тэрбум тонноор хойшлогдох эсвэл багасахад хүрээд байна. 2010 оны 12 сард Квинсландийн нүүрсний далайн тээвэрлэлт өмнөх жилээсээ 14 хувиар буурсан ба нийт Австралийн нүүрсний экспорт 2009 оноос 11 хувиар багассан үзүүлэлттэй байна. Австралийн нүүрсний нийлүүлэлт буурснаас гадна 2 сарын сүүлээр угаах үйлдвэр нь ашиглалтанд орж байгаатай холбоотой MMC худалдах үнээ 2010 онтой харьцуулахад 2 дахин өсгөнө гэж таамаглаж байна.

Санхүүгийн Мэдээлэл -Орлогын тайлан:
ММС нь 2009 оны 4 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн ба эхний жилдээ 10 сая долларын ашигтай ажиллажээ. 2010 оноос 2013 онд борлуулалтын орлого 6 дахин өсөх буюу жилд дунджаар 78 гаруй хувиар өснө гэж таамаглаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөөр түүхий нүүрсний хэмжээг 2013 он гэхэд 14.7 сая тонн хүртэл өсгөх юм.

Борлуулалтын өсөлт
MMC нь 2010 онд өөрийн борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлэн 3.9 сая тонн түүхий нүүрс үйлдвэрлэсэн бол 2013 онд хүчин чадлаа 14.7 сая тонн нүүрс үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна. Ингэснээр 2010 оны 266 сая долларын борлуулалттай харьцуулахад 2013 онд борлуулалт 1543 сая доллар болж өснө.
Үйлдвэрлэлийн өртөг зардал
MMC нь бусад гадаадын өрсөлдөгч нүүрсний компаниудтай харьцуулахад бага зардалтай ажилладаг. Wood Mackenzie-ийн судалгаанаас үзэхэд ММС нь хамгийн бага зардлаар коксжих нүүрс үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож байгаа ба тухайн зах зээлд тоглож буй ММС-ийн өрсөлдөгчид бараг 2 дахин өндөр зардлаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус уурхайн геологийн бүтэц, орчин нь өртөг зардлыг хямдруулахад нөлөөлсөн.
Татвар
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 25 хувь ба бусад татварууд Монгол улсын хуулийн дагу төлөгдөнө.
Бусад
Бид компанийн санхүүгийн загварт дараах таамаглалуудыг тусгаж өгсөн.

Капитал зардал
MMC нь 2013 оны сүүл гэхэд 14.7 сая тонн түүхий нүүрс үйлдвэрлэх түвшинд хүрэх зорилгоор нийтдээ 1.3 тэрбум ам.долларыг УХГ-ийн уурхайд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.


Зах зээлийн тухай
Уул Уурхайн Үндэсний Ассиоцациас гаргасан мэдээллээс үзэхэд МУ-ын нийт экспортын орлогын 75 гаруй хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байна.
Монголын Нүүрсний Зах Зээл
Монгол Улс нийтдээ 175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ба үүний 10 тэрбум тонн нь дахин сэргээгдэх нөөц болохыг Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газар дурджээ. Эдгээр нөөцийн ихэнх нь батлагдсан ч дэд бүтцийн асуудлаас шалтгаалж ашиглах боломжгүйд хүрээд байгаа ба гол ордууд нь Багануур, Шивээ Овоо, Таван Толгой болон Нарийн Сухайт нүүрсний ордууд юм.

Сүүлийн хэдэн жилд нүүрс олборлолтын хэмжээ хурдацтай өсч байгаа ба 2006 онд 8.1 сая тонн байсан бол 2009 онд 14.4 сая тонн болж өссөн ба үүний 49 хувь буюу 7.1 сая тонныг экспортлосон байна. Дотоодын нүүрсний хэрэглээ 2009 онд 6.6 сая тонн болж өссөн нь 2008 онтой харьцуулахад 13 хувиар өсчээ.

Дэд бүтэц
Монгол улс нь судлагдаагүй ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд томоохон тооцогддог ба үүний нэг шалтгаан нь тухайн бүсэд дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой. Тухайлбал Таван Толгой орд нь төмөр замаас 400 км алслагдсан байдаг. Одоогийн байдлаар Монгол Оросыг холбосон Улаанбаатар хотоор дамжин өнгөрөх ганц том төмөр замын урсгалтай. Ашигт малтмалын ордуудыг ашиглах уурхай байгуулах зорилгоор МУ-ын ЗГ эдгээр ордыг үндсэн гол зах зээлтэй нь холбох төмөр замын сүлжээгээ Хятад улс руу холбон өргөтгөхөөр зорьж байгаа. Түүнчлэн Сайншандад аж үйлдвэрийн томоохон парк байгуулан хурдны замуудтай холбох ажлуудыг төлөвлөгөөндөө оруулсан.

Хятадын нүүрсний зах зээл
Хятад нь дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч улс билээ. Дэлхийн Нүүрсний Холбооноос дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 70 хувь нь нүүрсээс хамаарж байдгийг тэмдэглэжээ. 2009 онд Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 516 сая тонн байсан ба үүний 54 хувийг гангийн үйлдвэрлэлд ашиглажээ. Сүүлийн 10 жил Хятадын ган үйлдвэрлэл их хэмжээний бүтээн байгуулалт, хурдацтай хөгжиж буй хотжилт зэргээс шалтгаалан хурдацтай өсч байна. Гангийн эрэлтийг даган ялангуяа коксжих нүүрсний эрэлт хурдацтай өсч байна. Нөгөө талаар 2009 онд коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2009 онд 7%-иар буурсан нь тус улсын коксжих нүүрсний эрэлтийг 2008-аас 2009 онд 350 хувь өсгөхөд нөлөөлжээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн бодлого сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлтийг удаашруулсан ба энэ нь гангийн үйлдвэрлэл саарахад хүргэсэн. Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад гангийн эрэлт тогтворжиж байгаа ч коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй хэвээр байна. Нийлүүлэлт ийнхүү хангалтгүй хэмжээнд удаан үргэлжилвэл Хятадын ЗГ экспортыг бууруулж импортыг нэмэгдүүлэх бодлого явуулах нь гарцаагүй. Энэ Хятадын ашиг муутай уурхайнуудыг зогсоож байгалиа хамгаалах, нөөцийг зөв ашиглах бодлоготой холбоотой.

Хавсралт: Хувь Нийлүүлэгчдийн Бүтэц

-Аспайр майнинг-

19 September 2011. /ASX for Immediate Release/. Ovoot coking coal project exploration update.
Highlights
- Coal seam formation identified approximately four kilometers from resource area.
- Coal logged as hard, bright or sugary coal.
- Coal potential to the east and north east of resource area.
- Drilling underway to determine resource potential.
- Coal deposition consistently found directly above the base of Jurassic sediments.
- Comprehensive Ovoot Basin wide magnetics program to be undertaken to determine basin structure and aid in predicting shallower targets.
Exploration Drilling Results
Aspire Mining Limited (ASX: AKM, Aspire or, the Company) is pleased to announce it has identified a new coal seam formation, located around four kilometers from the resource area at the Company’s Ovoot Coking Coal Project (Ovoot) in Northern Mongolia. Four drilling rigs are currently underway to determine the resource potential of the area. Aspire has completed 5,000 meters of exploration drilling as part of its 2011 program, in addition to infill, geotechnical and hydrological drilling. A further 5,000 meters of exploration drilling is expected by the end of calendar year 2011. Aspire Managing Director David Paull said: The exploration team has now intersected coal in three holes approximately four kilometers to the north east of the existing resource area. The coal was logged as hard, bright or sugary coal and we now need to understand the extent of this coal seam. We have pre-collared a number of the holes to start core drilling to get coal quality data and determine the extent and orientation of the mineralization. This will indicate whether the coal shallows and thickens as we head further south towards the resource area. Mr Paull said.
Results from the three holes – which are 1.7 kilometers apart – are as follows (See Figure 1),
- DH276: total of 2.8m of coal from 261 metres
- DH283: total of 3.1m of coal from 366 meters
- DH291: total of 3.1m of coal from 338 meters
Hole DH291 has yet to be completed into basement and is presently in a potential coal bearing sequence. Also note that hole DH244 in Figure 1, which was completed at the end of the 2010 exploration program, intersected three meters of coal from 240 meters. This hole has yet to be followed up.

Aspire’s exploration strategy is to target mapped Jurassic age sediments where the depth of potential coal is relatively shallow and to trace the base of the Jurassic sediments into deeper sections of the basin where thicker coal accumulations are expected. A magnetics program is planned to determine the structure and shape of the Ovoot Basin and to aid in the identification of possible shallower coal seams. Aspire Managing Director David Paull said: With this view of the coal being closer to the base of the Jurassic sediments, it is now evident that potential coal is still open to the north east and east of theexisting resource area. We are currently exploring this area as part of the extensions to the Ovoot Resource area and to further determine the potential resource. Currently four drilling rigs from two drilling companies are on site at Ovoot with a fifth large capacity rig expected later in October. It is expected that all rigs will be available to continue drilling through the winter. Paull said.A larger Coretech 1800 rig has recently arrived on site, and the holes required to be deepen can now be completed to test for the potential coal seam extensions. A change to the fleet of drill rigs at site is also being made for added flexibility in exploration drilling.
Geophysics
During 2010, the Company proceeded with a comprehensive seismic program to help determine the Ovoot Basin structure. Interpretations of this data suffered from excessive noise from seasonal wind gusts causing vibration as well as the large amount of alluvial cover which led to difficulty in accurately resolving coal seams and faulting. Consequently, Aspire will commence a close spaced magnetics program as a supplement to the existing seismic data and to help guide interpretations. Ground versus airborne options are currently being considered to address the whole Ovoot Basin, which will provide Aspire with an effective exploration targeting tool going forward.

Судалгаанд нэмэлтээр ашигласан материал:
1. Хөрөнгө оруулалтын статистик Download
2. Цайрын баяжмалын борлуулалтын үнэлгээDownload
3. Төмрийн баяжмалын экспортын жишиг үнэDownload
4. Жоншны зах зээлийн судалгааDownload
5. Цайр олборлолт ба зах зээлийн хэтийн төлөвDownload
6. Алт олборлолт зах зээлийн хэтийн төлөвDownload
7. Оюутолгой баримтын товчоонDownload
8. Оюутолгойн санхүүжилтийн тайланDownload
10. Айвенхоу майнзын арбитрын мэдээ 2011.12.12.Download
11.Айвенхоу майнзын арбитрын мэдээ 2011.12.13.Download
14. Энтри голдын танилцуулгаDownload
15. Илтгэл- Ашигт малтмалын газарDownload
16. Илтгэл-Гаалийн ерөнхий газарDownload
20. Илтгэл-ЭрдэнэбилгүүнDownload
21. Илтгэл-Ричард ПомфретDownload
22. Винсвей компанийн судалгааDownload