GR-коммуникации в современных медиасистемах
2026.11.19. ОХУ. Санкт-Петербург. Өнөөдрийн хичээл Коммерсантъ cонины байранд мастер класс хэлбэрээр явагдлаа. Энд баклаврт суралцаж байхдаа хичээл дээр байнга коммерсанъ сонин дээр анализ хийж явсан нь саяхных. Харин магистарт суралцахаар эргэн ирэхдээ энэ сонины тухай хичээл дээр хатуугийн тэмдэг буюу мягкий знак хэмээх богино хэмжээний нийтлэл бичсэн санагдаж байна. Тэгвэл дараагийн семестрт буюу өнөөдөр Коммерсант сонины байранд мастер хичээл оров. Оросоор “Коммерсантъ”, монголоор “Худалдаачин” гэх нэртэй уг хэвлэл тус улсын улс төр, эдийн засаг, бизнесийн тэргүүлэх өдөр тутмын сонин юм. Тус улсын хамгийн нөлөө бүхий гурван бизнесийн өдөр тутмын сонины нэгд зүй ёсоор тооцогддог. Уг сонины анхны хувилбар 1909 онд Хаант Орос улсад хэвлэгдэж байсан бөгөөд 1917 оны хувьсгалын дараа хаагдсан түүхтэй. Сэтгүүлч Владимир Яковлев 1989 онд уг сониныг дахин сэргээн байгуулж, Зөвлөлт болон пост-Зөвлөлтийн үеийн хамгийн анхны хувийн хэвшлийн бие даасан бизнесийн хэвлэлүүдийн нэг болгосон. Сонины нэрийн төгсгөлд байдаг «Ъ» (хатуугийн тэмдэг) нь 1917 оны бичгийн дүрмийн шинэчлэлээс өмнөх уламжлалт орос хэлний бичлэгийг хадгалж, түүхэн залгамж чанар, ажил хэрэгч байдлыг илэрхийлдэг. Тус хэвлэл гадаадю дотоодын олон улсын улс төр, макро эдийн засаг, санхүүгийн зах зээл, томоохон компаниудын мэдээ, хууль эрх зүй, соёл урлаг, спортын мэдээллийг нийтэлдэг. Коммерсантъ хэвлэлийн газар нь өдөр тутмын сониноос гадна цахим мэдээллийн портал, радио станц («Коммерсантъ FM»), мөн долоо хоног тутмын болон сар тутмын төрөлжсөн сэтгүүлүүдийг эрхлэн гаргадаг байна.

