Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Хорхе Рамираз Валлежо: Өрсөлдөх чадвар бол…

Харвардын Бизнесийн Стратеги ба Өрсөлдөх чадвар сургуулийн профессор Хорхе Рамираз Валлежо, Дэлхийн банкны Вашингтон дахь төвийн Олон улсын худалдааны департаментийн багийнхан 2009 оны тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд манай улсад ажилласан юм. Тэд өрсөлдөх чадварын нэгдсэн ойлголтод хүрэх, уг санаачилгыг дахин эрчимжүүлэх талаар ярилцаад буцсан. Энэ үеэр профессор Хорхе Рамираз Валлежо: Монгол улсын стратегийн тааламжтай байршил нь хөгжлийн тулгуур болох талтай ч, тээврийн дэд бүтцийн хөгжил сул, эдийн засгийн бүтэц хязгаарлагдмал, бизнесийн орчин бэхжиж чадаагүй байгаа нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтад байнга доогуур байранд явахад хүргэж байна. Эдгээрийг ажил хэрэг болгоход үндсэн хоёр асуудал чухлаар тавигдаж байна. Нэгдүгээрт: Өрсөлдөх чадварын санаачилгыг үндэсний үнэлэмжийн үнэт зүйлийн хүрээнд Монгол улсын өвөрмөц газар зүйн байршил, хүний хүчин зүйлийн асар их нөөц болон байгалийн баялагт тулгуурласан үндэсний эдийн засгийг хөгжүүлэх тодорхой стратегид түшиглэх шаардлагатай. Хоёрдугаарт: Улсын болон хувийн хэвшлийн нухацтай яриа хэлэлцээ, засгийн газар болон хувийн хэвшлийн уялдаа холбоо, тэдний дэмжлэгтэйгээр энэхүү өрсөлдөх чадварын санаачилгыг манлайлагч нь хувийн хэвшил байх юм гэж тодорхойлсон. Эцэст нь тэрбээр монголын өрсөлдөх чадварын зөвлөл байгуулах тухай санал дэвшүүлж байлаа. Энэ зөвлөлийн дор үндэсний хэмжээний болон эдийн засгийн тодорхой салбарын кластеруудын өрсөлдөх чадварын талаархи санаачилгуудыг нэгтгэсэн өргөн хүрээтэй хөтөлбөр бий болох юм. Зөвлөл нь бие даасан байгууллага байх бөгөөд улсын болон хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчид, иргэний нийгмийн хяналтын дор ажиллах юм. Үндэсний өрсөлдөх чадварыг өндөр түвшинд гаргах асуудал нь богино хугацаанд хурдан хэрэгжих асуудал биш бөгөөд урт удаан үргэлжлэх үйл явц гэдгийг онцолсон байдаг. Үндэсний өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадсан улс орнууд нь богино, дунд, урт хугацааны тэргүүлэх зорилтуудаа тодорхойлон тэнцвэржүүлж, хүчээ нэгтгэн тууштай ажиллаж ирсэн байдаг. Тиймээс тэд өрсөлдөх чадварын санаачилгыг цаашид ч үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байдаг юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.