Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж дууслаа…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021.05.10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо. Ийнхүү нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate