12 сар 26, 2024

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгов…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар авах хүсэлтээ ирүүлсэн Монгол ардын нам болон Ардчилсан намын төлөөлөлд өнөөдөр 2021 оны 06 сарын 05-ны өдөр сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар олголоо. Энэхүү үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлж дэд дарга Г.Билгүүн, Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй, Тамгын газрын ахлах мэргэжилтэн Г.Амаржавхлан, Монгол Ардын намыг төлөөлж хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Ардчилсан намыг төлөөлж тус намын дэд дарга Д.Ганбаяр нар болон холбогдох хүмүүс оролцлоо гэж Улсын бүртгэлийн газрын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс мэдээллээ.