Эртний ба орчин үеийн торгоны зам

2025.06.23. Монгол Улс Улаанбаатар хот. Торгоны замаар хаанаас хаа хүртэл өвөг дээдэс минь жин тээдэг байсан юм бол гэж хаяа бодогддог. Ер нь бүхий л монголчууд торгоны зам хэмээн ярих дуртай ч, тэмээн жингийн цуваа хаанаас хаа хүрдэг байсан нь төдийлөн тодорхой бус. Торгоны замыг Eсүхэйн Тэмүүжинтэй ялгах салгахын аргагүй ч, би хувьдаа анхны eвроп жуулчин ирсэн замаар дараагийн жуулчин, гийчин, айлчин ирсээр буцсаар эцэстээ худалдаа наймааны гол төв торгоны зам үүссэн болов уу хэмээн таамагладаг. Учир нь Италийн аялагч Марко Пологийн Монголд ирсэн аяллын тэмдэглэл дэх газрын зураг зарим талаараа торгоны замтай төстэй юм билээ. Түүний монголд ирсэн зам гэдгийг тодотгох нь зөв. Харин буцахдаа Юань гүрнээс Энэтхэгийн далай гаталж Пeрсийн буланд хүрсэн мэт газрын зураг байдаг юм билээ. Тиймээс торгоны замыг харьцуулан судлах үүднээс эртний ба орчин үеийн торгоны замын зураг түүвэрлэв.








Үргэлжлэл бий…