Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Оюу толгой 2020 оны тайлангаа танилцуулав…

Улаанбаатар. 2021-05-06. /DP/. Оюу толгой компани 2020 оны жилийн эцсийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Тус компани 2020 оны жилийн эцсийн байдлаар 200,000 хүнд цагт ногдох бүх гэмтэл, бэртлийн давтамж 0.15 хүртэл буурч, уг үзүүлэлтээр Рио Тинто группийн хэмжээнд тэргүүлэх уурхайн нэг хэвээр байна гэж тайландаа онцолсон байна. Оюу толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх: Оюу толгой төслийн хүрээнд өнөөг хүртэл дотоодод нийт 24.1 их наяд төгрөг зарцуулсан гэжээ. Тэгвэл Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: 2020 онд ус дахин ашиглалтын дундаж түвшнийг 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлж 87.7 хувьд хүргэлээ. Говь нутгийн хувьд ус чухал баялаг учраас дахин ашиглах үйл явцаа улам сайжруулсны сацуу хэмнэх чиглэлээр орон нутагт үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлсээр байх болно гэж онцолжээ. Оюу толгой компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер: Гүний уурхайн төслийн хувьд уурхайн шинэ зураг төслийг эцэслэн боловсруулж цаашдын хөгжил, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх үндэс суурийг тавилаа. Мөн Удирдлагын баг гүний уурхайн төслийн багуудыг үйл ажиллагааны хэсэг рүү амжилттай шилжүүлж, үйлдвэрлэлийг эхлүүлэхэд итгэлтэй байгаагаа нотлон харууллаа гэжээ. Эндээс Оюу толгой компанийн 2020 оны жилийн тайлан бүрэн эхээр нь үзнэ үү.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.