Богдын засгийн газар

Зүрчид ба манжийн ялгаа
2025.06.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголчууд 17-19 зууны үeд манжийн дарлалд 200 гаруй жил орж байсныг түүх гэрчилнэ. Эндээс манж гэж чухам ямар күндэстэн юм бэ гэх асуулт урган гардаг. Тэгвэл зүрчид угсааныхан манж үндэстэн байсан аж. Зүрчид гэж хэн бэ гэдгийг түүхийн сурвалжаас лавшруулж ойлгож болох талтай. МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан Иүлүйгийн харъяанд байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд Мохе аймгуудын Хар-ус (heishui) овог Жүрчин овогтон болсноор Жүрчидийн суурь тавигдсан тухай википедиад өгүүлжээ. Зүрчидүүд 12-р зуунд мандаж эхэлсэн манж үндэстний өвөг дээдэс бөгөөд нүүдэлчин ард түмэн байжээ. 12-р зуунд монгол угсааны Кидан Улсын харьяанд явсан тэд 1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулжээ. Улмаар үргэлжлүүлэн байлдсаар 1125 онд Кидан гүрнийг мөхөөсөн байна. 1135 онд монголчуудыг гэнэдүүлэн довтолж, 1938 онд амжилтгүй болж, 1147 онд найрамдаж байжээ. Харин 1210 онд Чингис хаанд элч илгээн алба барихыг тулган шаарджээ. Үүнээс үүдэж Чингис хаан Алтан улсад 1211 онд довтолж, 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Харин Өгөөдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүр мөсөн мөхөөсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн ч энэ нь өрөөсгөл байлаа. Зүрчидийн байгуулсан Алтан улс 13 зууны үед Их Монгол Улсад эзлэгдсэн ч, 17-19 зууны үед манж гэхээр нэрээр эргэн сэргэж монголчуудыг эзэлж 200 гаруй жил дарлалдаа байлгаасан ажээ. Тодруулбал, 16-р зуунд Мин улсын захиргааны Хайши, Жяньжоу, Ерэнь гэсэн гурван хэсэгт хуваагдаж байсан тэдээс Жяньжоу зөрчиний буюу зүрчидийн Нурхач баатар олон аймаг дагуулж, хожуу Алтан Улсыг байгуулсан ба үндэстнийхээ нэрийг 1635 онд Манж, улсынхаа нэрийг 1636 онд Чин хэмээн нэрийджээ. Чин улс, Дайчин гүрнийг зүрчид угсааныхан, хожим өөрсдийгөө манж хэмээн нэрлэсэн үндэстэн үүсгэн байгуулж захирсан бөгөөд 1636-1912 оны хооронд оршин тогтносон хаант улс байсан гэж ойлгож болох талтай. Зүрчид үндэстний Нурхач Баатарын 1616 онд байгуулсан хожуу Алтан улс 1636 онд Өвөр Монгол, 1644-1662 оны хооронд бүх Хятадыг, 1683 онд Тайвань арлыг, 1697 онд Халх Монголыг, 1758 онд Зүүнгар болон Дорнод Туркестаныг тус тус эзлэн авсан гэдэг. Харин 1800-аад оноос хүч нь сулран доройтсоор 1911 онд мөхсөн аж. Үндсэндээ бол зүрчидүүдийн байгуулсан улсыг эхэндээ Алтан улс, дараа нь Манж, Чин, Дайчин хэмээн янз бүрээр нэрлээд буй хэрэг юм. Дайчин нь Алтан улс хэмээн орчуулагдах нь бий аж. Эртний зүрчидийн Алтан улсыг, хожуу Алтан улс буюу Дайчин улс гэдгээр нь ялгадаг ажээ. Газар нутгийн тухайд эртний зүрчидийн Алтан улс, хожуу манжийн Алтан улс Дорнодын цаагуур Манжуур хавиар нутаглаж байсан байх магадлалтай. Яагаад гэхээр Монголын Дорнодын цаана, Хятадын Манжуурын нутагт манж гэх үгийн үндэс үлдэж, газрын зурагт тэмдэглэж үлдээснээс ингэж ойлгож болох талтай юм. Манжуурт эртнээс Сяньби, Кидан, Зүрчид, Манж, Монголын нутаг байсан бол, одоо хятадууд давамгай суудаг байна. Манжуур нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хот аж. ОХУ-тай хиллэх хил дээр оршдог тус хот нь БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хилийн блом бөгөөд 696.3 хавтгай дөрвөлжин киломeтр нутагт 2010 оны байдлаар 300000 хүн суудаг гэх судалгаа байдаг ажээ. Үүнээс гадна, манжууд Уссури болон хар мөрний ойролцоо нутаглаж байсан тухай нэвтэрхий тольд өгүүлжээ. Монголчууд Амар мөрнийг Хар мөрөн гэж нэрлэж иржээ. Энэ мөрөн Манжуурт Хятад, Орос хоёрын хил болон урсаж Номхон далайн Татарын хоолойд цутгадаг мөрөн аж. Харин Татарын хоолой нь Алс Дорнод дахь Оросын нутаг Сахалиныг холбодог, дундуур урсдаг байх. Эндээс ОХУ-ын Хабаровск мужид Уссурь болон Амар мөрний ойролцоо манжууд нутаглаж байжээ гэж тайлж болохоор байна. Гэхдээ ганц манж бус татар гэх хэллэг энд орж буйг анзаарч болно. Мөн эдгээр нэршил сахалинтай ойролцоо байх бөгөөд, Япон улс хойд талаараа Сахалиныг хиллэдэг билээ. Өөрөөр хэлбэл, Японы ард талд, Оросын нутагт Сахалин оршдог билээ. Эндээс бас нэг зүйл тайлж болохоор байгаа нь Оросын алс дорнодын наагуур орших Якутууд цааш нүүдэллэсээр Японд хүрснээо Якуза гэх нэршил үүссн байх талтай. Ямар нэг байдлаар татар, якут, якуза, манж, манжуур гэхчлэн эдгээр нэр газарзүйн байршлийн хувьд ойролцоо байх бөгөөд, магадгүй манжуудыг улс бүр өөрөөр дууддаг байсан байж болох талтай ч, аль нь монгол үндэстэн, аль манж байсан гэдгийг ялгаж, салахын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй. Ямарч байсан Татарууд Алтан улстай хиллэдэг байсан газрын зураг олж судалгаанд нэмэрлэв. Манж үндэстэн устсан гэдэг ч манжуудын нутаглаж байсан гэх Уссурийн хавьцаа Сахалин байх бөгөөд Японтой ойр буй нь сонирхолтой. Эндээс чукотзийн якуутууд урд Япон руугаа нүүдэллэсэн байх талтай харагддаг. Якут болон якуза гэх нэршлээр нь. Дээр манжууд япончуудтай түүхээр холбогддог нэг хэсэг бий. Тэр япончууд манжуурыг эзэлж байсан явдал юм. Манжуур, Манжаас гадна бас нэг сонирхол татам нэршил бол Дачин юм. Пeтро-Чайна-Дачин-Тамсаг гэх нэршлийн утгыг тайлбаас Тамсаг дахь Хятад, Манжийн газрын тосны үйлдвэр гэж ойлгож болохоор байна. Энэ мэт газарзүйн байршил болон нэршлээр ажваас манжууд нэг хэсэг Монгол, Төвд Хятадыг бүхэлд нь ноёлж байсан учраас ийм нэршил үлдэхгүй гээд ч яах вэ дээ. Монголын түүхийг хэдэн зуун удаа уншаад бүрэн ойлгогддоггүй мэт санагддаг. Зөвхөн дотоодыг нь судлах бус, урд, хойд, дэлхийн улсуудын түүхийг судлахаар илүү тайлагдаж ойлгогддог нууц биш билээ. Учир нь монголын нутаг дэвсгэрт Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан, Хамаг Монгол, Их Монгол, Монгол эзэнт гүрэн, түүний бүрэлдэхүүн Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улс, Юань гүрэн оршин тогтнож, залгуулаад бага хаадын үe үргэлжилдэг бөгөөд ази, eвропын цээжинд Байгаль нуураас Цагаан хэрэм, Хүннү гүрэн Ромын эзэн гүрэнтэй зэрэгцэн оршиж байсан учраас Итали хавиас ч үүх түүх нь гарч ирэх магадлал өндөр байдаг. Цаашлаад Италийн аялагч Америго Веспучи 1507 онд Америк тивд очсон учраас Америк тив хэмээн нэрлэсэн гэж үздэг. Хүннүгийн Атилла хаан Ромыг донсолгож явсныг түүх гэрчилнэ. Ромд хүрсэн хүннүчүүд, эсвэл италичууд далайгаар цааш гарч Америк тив хүрчихсэн байхыг ч үгүйсгэх аргагүй түүхтэй хүмүүс юм. Атилла гэх үг Италиа гэх үгтэй ойролцоо дууддаг тул, ийнхүү жишээлж ярив. Америк тивийн уугуул иргэд нь индианчууд бөгөөд тэднийг тив хуваагдах үед америк талдаа гарчихсан. Үгүй бол Берингийн хоолойгоор Чукоткоос Аляск руу дамжаад хэсэг якутууд америк талдаа гарчихсан болов уу хэсээн таамалглах ч үндэслэлтэй. Учир нь якут, индиан гэх хоёр үндэстэн өөр тивд байх атлаа бөө мөргөл шүтдэг, урцанд амьдардаг гэхчлэн нүүдэлчдийн зан үйл, ёс заншил зарим талаараа ажиглагддаг учраас тэр юм. Ялгаатай тал нэг нь хүйтэн уур амьсгал, нөгөө дулаан уур амьсгалд дасан зохицож буйгаараа ялгаатай аж. Тухайлбал, хувцас өмсгөлөөс гадна, уур амьсгалын байдал үүнд нь нөлөөлсөн байж таарна. За тэгээд ази, европын цээжинд монголчууд эзлэн түрэмгийлж байхад, нөгөөдүүл нь эзлэгдэхгүй гэж хичээж байхад, зарим нэг ухаантай суутнууд аль хэдийнэ дайн дажингааё зугатаж европоос нүүх нь нүүж, шинэ тив нээгээд суурьчихсан байх жишээтэй. Тухайлбал, Италийн аялагч Америго Веспучи Америк тивийг нээсэн бол, Голландын далайчин Австрали тивийг нээсэн байх жишээтэй. Дайн байлдаанаас зугатаж нэг юм шинэ тив нээгээд очтол eвропуудаас өрсөөд индианчууд аль эрт очоод суурьшчихсан байх нь мэдээж таагүй бил тэдэнд. Тйиээс л eвропчуудыг амeриз тив очингуутаа уугуул иргэдийг нь хядаж, газар нутгийг нь булаасан нь түүхийн эмгэнэлтэй хэсгийн нэг. Ийнхүү монголын түүх олон мянган жилийн түүхтэй бөгөөд тэдний соёл иргэншил хаанаас ч гарч ирэх магадлалтай байдаг тул зөвхөн дотоодын төдийгүй, гадаадын түүхийг судлах явцад бүр илүү тайлагддаг хэмээн ойлгодог. Цаашлаад дэлхийн олон улстай дайтаж, эзлэхдээ эзэлж, эзлэгдэхдээ эзлэгдэж, торгоны замаар худалдаа наймаа олон улстай хийдэг улс байсан тул, түүхийг нь тайлж уншихын тулд дотоодын түүхийг уншиж тал хэсгийг нь, гадаадын түүхийг уншиж бүрэн тайлах бололцоотой нь маргаангүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, дотоодын түүхээс нэг хэсэг нь, харин дотоодод огт сонсож байгаагүй гадаадын түүхээс нөгөө хэсгийг нь тайлах боложтой хэмээн үздэг тул өнөөдөр зүрчид болон манж гэж хэн юм бэ гэдгийг онцлохыг зорилоо.

Богдын засгийн газар
2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. 1911.12.29-ний өдөр эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ. Богд хааны зарлигаар тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн
- Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.
Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үед байгуулагдсан юм.

Богд хааны ордон музей
2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. ХVII зуунаас ХХ зууны эхэн үе хүртэл Монголд найман Богд Жавзандамба хутагт албан ёсоор Монголын бурханы шашны тэргүүнд өргөмжлөгдөж байжээ. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар (1635-1723), II Богд Жавзандбамба хутагт Лувсандамбийдонмэ (1724-1757) нар Монголоос тодорсон бол, III-VIII Богд Жавзандамба хутагтын дүрүүдийг Манжийн хааны зарлигийн дагуу Төвдөөс тодруулсан байна. VIII Богд Жавзандамба хутагт 1869 оны намрын сүүл сарын шинийн 8-ны өдөр Лхас хотын ойролцоо Далай ламын шадар түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын гэр бүлд мэндэлжээ. 1871.12.20-ны өдөр Далай лам тэргүүтэй лам нар Гончигцэрэнгийн хөвгүүнийг Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээний хойт дүр мөн болохыг тодруулжээ. Далай лам түүнд номын нэр хайрлаж, хадаг, бурхан сахиус шагнажээ. Монголоос Сайн ноён хан аймгийн Чин ван Санга-шри, Түшээт хан аймгийн засаг чин ван Лувсанбазар, Да хүрээний хамба номун хан Балданчоймбол, да лам Дашдорж нар тэргүүтэй 400 гаруй хүн 1874.09.30-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Их хүрээнд залж, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 5-нд Хутагтын ширээнээ өргөмжилж, Халхын 4 аймаг, шавь 5 газраас Бат-Оршил өргөжээ. 1875 онд Манж чин гүрний эзэн хаан VIII Богдод алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг шагнажээ. Халх монголын найман Богд Жавзандамба хутагаас ганцхан VIII Богд Жавзандамба хатан буулгасан, гавжийн дамжаа барьсан нь урьд урьдын дүрүүдээс өвөрмөц намтартай хүн байжээ. Энэ үйл явдал 1908 онд тохиосон аж. VIII Богд Жавзандамба хутагт Ар, Өвөр Монгол болон бусад монголчуудын дунд нэр хүндтэй байсан учраас Монголын эрх чөлөөний хувьсгалыг санаачлагчид түүнийг хүрээлж, Манж чин гүрний 220 гаруй жилийн дарлалыг халж, тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахын төлөө тууштай тэмцэж байжээ. Үүний үр дүнд 1911.12.29-ны өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хаанаар, хатан Дондовдуламыг Улсын эх дагинаар өргөмжилсөн байна. Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Богдын төвийн шар ордныг Төрийн шар ордон болгож, тэнд төр шашны үйлийг хослуулан өрнүүлж байжээ. VIII Богд Жавзандамба хутагт 1911-1919 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт нарангэрэлт түмэннаст эзэн хаан, 1921-1924 онд буюу ардын хувьсгалын дараа шашны асуудал эрхэлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад мөн оны хавар 55 настайдаа өвчний улмаас таалал төгссөн тухай Богд хааны ордон музейнхэн өгүүлдэг юм. Богд хааны ордныг хожим музей болгосон бөгөөд 8600 гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Уг музейг жилд 40000 гаруй мянган хүн үзэж сонирхдог байна. Музейгээ Богд хааны зуны ордон, өвлийн ордоноос бүрдэнэ. Богд хааны зуны ордоноос түүний бурхан шашны эдэлж хэрэглэж байсан зүйлийг үзэж болох бол, өвлийн ордонд Богд хаан болон Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан зүйлүүд тавигджээ.

Богд хааны өвөл, зуны ордон
Сэрүүн асар: Махранзын сүмийн баруун, зүүн хойд хэсэгт байрлах хонх, хэнгэрэгийн задгай асрыг Сэрүүн асар хэмээнэ. Богд хаан, Эх дагина ордонд морилох, мордох цагт цохиж, дэлддэг байжээ.
Марханз сүм: Махранзын сүмийг 1903 онд барьж дотор нь ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч хаадыг цаасан шуумлын аргаар бүтээн залжээ. Махранз гэдэг нь Махаража буюу Их хаан гэсэн утгатай санскрит үг юм. Махранзуудыг сүм хийдэд залан тахиснаар гадаад, дотоодын саад тотгорыг арилгаж, хорт дайснаас хамгаалах учиртай. Дөрвөн их хаад хөө дуулга асаан сүрт их баатрын дүрээр сүмбэр уулын дөрвөн талд зогсоно. Махранзууд бурхан багшид шашныг хамгаалах ам тангараг өргөсөн учир сүм хийдийн үүдэнд бүтээдэг ёсон буй болжээ. Энэ сүмд ороход хүний нүдэнд үзэгдэх болоод үл үзэгдэх муу зүйл бүхэн арилан ариусан хэмээдэг. Хүсэлт тэнгэрийн орны эзэд өөр өөрийн эздийг барин хөрст газар амьтны олбог дээр заларна. ОРОН САХИГЧ – DHRTARASHTRA: Гандирсын чуулганыг эрхшээгч зүүн зүгийг саихгч их хаан Ёолхорсүрэн хуяг дуулга өмсөн, догшин баатрын дүртэй, тунгалаг маргадын цагаан өнгийн лагшинтай оршино. Үнэр идэштэн буюу үнэрээр хооллогчдын хаан тэрээр орлонгийн амьтанд хорт дуугаа үл сонгохын тулд тэнгэрийн хөгжим бийвааг эгшиглүүлэн байна. САЙН БҮС МЭЛМИЙТ- VIRUPAKSA: Лусын чуулганыг эрхшээгч баруун зүгийг сахигч, хүчит эзэн Жамийсан шүрэн улаан лагшинтай, баруун мутартаа алтан суваргатай, зүүндээ лусын амьтан барьсан, газар лусын хорлолооос хамгаалах бэлгэдэлтэй. Түүний нүд хортой тул хүн амьтан өөрийг нь харахаас урьтаж алтан суваргаа харуулах гэж дээр өргөсөн гэдэг. ТИЙН СОНСОГЧИЙН ХӨВҮҮН- VAISRAVANA: Ягчисийн чуулганыг эрхшээгч, амьтан бүгдийн үгүйрэн хоосрох зовлонгоос гэтэлгэгч, хойд зүгийг тэтгэгч Намсрай алтан шаргал лагшинтай, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барьж, амаа жимийсэн дүрээр ажирдаг. Түүний амьсгал хортой тул амьтанд хорлол үйлдэхгүйн тулд амаа жимийсэн байдаг аж. Баху Ратна хэмээх бодисадва хүмүүний үгүйрэл хоосролын зовлонг арилгахын тулд эдгээр тэнгэр Намсрай болон мэндэлсэн гэдэг. ҮЛЭМЖ ТӨРӨЛТ – VIRUDHAKA: Аварга биет чөтгөрүүдийг захирагч бараан хар хөх лагшинтай Пагжийбуу урд зүгийг сахин хамгаалахаар оршино. Тэрээр илд барин хилэгнэсэн догшин дүрийг үзүүлсэн нь түүний лагшин хортой учраас аливаа амьтныг биедээ үл хүргэхийн учир аж. Түүний хувцасны урд хормойн хэсгийг загас хэлбэрээр дүрсэлсэн нь урд төрөлдөө лус байсныг илтгэнэ. Дөрвөн их хааны өлмий дор тэрсүүдийн найман амьтныг номхотгосныг илтгэн харуулсан баримал амьтны дүрсүүд байна.
Шүтээн зургийн сүм: Дэлхий дахинаа Танка хэмээн алдаршсан урлахуйн ухааны нэгэн төрлийг монголчууд Шүтээн зураг хэмээн нэрийддэг. Энэ урлал нь Монголд XVIII зууны үеэс эрчимтэй хөгжиж, XX зууны эхэн үед нүүдэлчин соёл иргэншлийн онцлогт тохирсон дүр төрх өнгө аястай болж, дүрслэл илэрхийлэл гүйцэтгэлийн өндөр түвшинд хүрчээ. Буддын шашин дэлгэрснээр Энэтхэг, Төвдийн бурхан шүтээн бүтээх хэв маяг, арга уламжлалыг өөрийн нүүдэлчин соёл, иргэншлийн онцлогт тохируулан өвөрмөц дүр төрх, өнгө аястай болгожээ. Монголын алдартай урчууд гол төлөв хүрээний 30 аймагт төвлөрч, бурханы шашны урлахуй ухааныг хөгжүүлэн шүтээн зургийн дүрслэл илэрхийллийн олон аргаар том, бага хэмжээтэй бүтээн туурвиж байжээ. Бурхан урлалын охь болсон эдгээр бүтээлүүдийн ихэнх нь эдүгээ үед уламжлагдан иржээ. Бурхан бүтээх үйл ажиллагаа нь зураач хүнээс нарийн дэг журам, бясалгал шаарддаг аж. Монголчууд уран зурагтаа үндсэн таван өнгө /хөх, улаан, шар, цагаан, ногоон/ хослуулан ашигладаг, голдуу эрдэсийн будаг хэрэглэж, тэдгээрийг нухах, дэвтээх, шатаах зэргээр өөрсдөө бэлтгэдэг байжээ. Шүтээн зургийг нагтан буюу хар дэвсгэрт, мартан буюу улаан дэвсгэрт, сэртан буюу шар дэвсгэрт, гартан буюу цагаан дэвсгэрт хэмээн дэвсгэрийн өнгөөр нь ялган бүтээдэг байна. Монгол урчууд байгалийн, тэр дундаа газрын, бурхан сахиусын орших орныг дүрслэн зурдаг нь бусад орны шүтээн зургаас ялгаатай аж. Энэ сүмд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бурхан урлалын охь болсон бүтээлүүдээс дэлгэн үзүүлжээ.
Эрдэм итгэмжит сүм: Энэ сүмд жил бүр зуны сүүл сард Дэчингалав хийдээс 16 лам залагдан ирж Богд гэгээний нас буяны мөрд зориулан тус сүмийн гол тасалгаанд Найданчог хэмээх ном хурдаг байв. Хурлын үед баруун талын тасалгаанд хурал номын зүйлийг бэлтгэдэг тахилчид, зүүн талд Богд гэгээн залардаг байжээ. Эдүгээ энэ сүмд хурал ном хурах үед ашигладаг байсан шашны хөгжмийн зэмсэг, адис өгөх зориулалт бүхий сунтаг тэргүүтэй эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ.
Зээгт наамлын /торгон зураг/ сүм: Монгол ур ухааныг гайхуулсан зээгт наамлын урлаг нь XIX зууны сүүл XX зууны эхээр шүтээн зургийн урлалтай өрсөлдөж, зарим талаараа ноёлох шинжтэй болсон. Учир нь энэ аргаар урласан бурханы зохиомж дүрслэл, өнгө зохилдлого, зураас нь бүх талаараа уран зурагтай адил мэт боловч урлаачид үндсэн зургаа гаргасны дараа будахын оронд торго, хоргойг өнгө зохицуулан нааж, алт мөнгөн утсаар зээглэж, улмаар шүр, сувд, оюу зэрэг эрдэнийн чулууг шигтгэн, торгон зээгээр өнгө ялган урлагийн өндөр түвшинд хатгаж урлах нь будгаар ялгасан зургаас олон талаар илүү баян тансаг өнгөлөг бөгөөд эдлэг болдог онцлогтой ажээ. Монголын шүтээн урлахуй ухааны нэгэн дэг сургууль болох Их хүрээний сургуулийн даамал Андуу нарын аймгийн зураач З.Хасгомбо, Тавхай, Тамжав нарын удирдлага дор гэгээн сангийн 24 уран хатгамалч, мөн Богдын хүрээний урчуудын бүтээсэн маш ховор нандин, том хэмжээний торгон зургууд музейд хадгалагдаж байна. Зээгт наамлын урлаг нь хүннүгийн үеэс уламжлагдсан ардын урлагийн уламжлалд тулгуурлан бурханы шашин дэлгэрсэнтэй холбогдон хөгжлийнхөө оргилд хүрсэн түүхтэй. Энэхүү урлаг нь дөрвөн улирлын турш нүүдэл суудал хийдэг монголчуудын хувьд өнө удаан хадгалагдах онцлог шинжтэй бөгөөд аян замд эдэлгээ даах, урт удаан жилээр хадгалагдах боломжтой учраас нүүдэлчин монголчуудын дунд ихэд дэлгэрчээ.
Өвлийн ордон: VIII Богд Живзундамба хааны өвлийн ордон болох хоёр давхар орон маягийн цагаан байшин нь Хаант Орос Улсын барилгачдын зураг төслөөр баригджээ. Манжийн эзэн хаан буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээсэн учир байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж, нэмэлт засвар хийгдэж тэрхүү хэл амыг даруулж байсан аж. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт хорин жил өвөлжсөн байна.
Хүлээлгийн өрөө: VIII Богд Живзундамба хутагтад бараалхахаар аймаг, хошуунаас ирэгсэд түр саатан хүлээдэг өрөө, Хананд шар торгон дэвсгэр дээр Төв Монгол бичгээр буяныг аривижуулагч, олон бүхний оройн чандмань Очирдарийн хувилгаан гэсэн магтаал байсан ажээ.

Богдын цэцэрлэгт хүрээлэн
2024.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Богд хааны ордон музей. Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн 2020.09.24 нээгдсэн юм. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол гэж тодотгож болох соёлыг судлаж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай. Сүүлийн жилүүдэд Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг сайжруулж байна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг засч сайжруулж, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ хэмээн хэлж байв. Тэр нь ч биеллээ олж, Богдын цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр жуулчдын хөлд дарагдаж, амралт зугаалгын төв болжээ. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцолбороор нь бүтээжээ. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамжийн дагуу Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг ийнхүү бүтээжээ. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, Сэнзо констракшн компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулсан байна. Богд хааны хөшөөтөр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна. Харин Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны Наран тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны Дэгрээ тамга, Гүюг хааны Хос онгин тамга, Мөнх хааны Сэрээ тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээжээ.
