2021 оны эхний долоон сард 11 тонн үнэт металл авчээ…
Монголбанк 2021 оны 7 дугаар сард 1,7 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)