10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
10 сар 21, 2026

Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэн Берлинд нээгдлээ

2026.10.21. Герман. Берлин. Чингис хаан Үндэсний музей нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Европ, Ази тивийн найман 8 улсад Чингис хаан, монголчуудын түүх, нүүдэлчдийн урлагийн чиглэлээ тусгай үзэсгэлэнгүүдийг гаргаж, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэ байна. Энэ удаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын Музейн арал дахь Жеймс Симоны галерейд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар оролцов. Тус үзэсгэлэнг ХБНГУ-ын Пруссын соёлын өвийн сангийн харьяа Берлиний улсын музейн Өвөг ба эртний түүхийн музей, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын түүх, соёл, нүүдэлчдийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах, дэлхийн түүхэнд Монголчуудын оруулсан хувь нэмрийг өргөн хүрээнд танилцуулах чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол, Германы соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Үзэсгэлэнгээр дамжуулан ертөнц дахинд энх амгаланг тогтоож, ЕвроАзийн их солилцоог буй болгож, өрнө дорнын ертөнцөд хамгийн томоохон хүчирхэг эзэнт улсыг байгуулсан Чингис хаан, түүний өвөг дээдэс, үр хойчсын түүхийг цогцоор нь харуулж буй юм.

Энэ удаагийн Берлин хотод зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн нь хамрах хүрээ, оролцож буй үзмэрийн агуулга, тоо хэмжээ, өргөн хүрээний олон асуудлыг багтааж байгаагаараа бусад улсад гаргаж буй үзэсгэлэнгүүдээс хамгийн томоохон нь болж байгаагаараа онцлогтой.

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Хархорин музейн сан хөмрөгөөс нийт 271 дэсийн 510 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэн толилуулж байна.

Тодруулбал, Үзэсгэлэнд дөрвөн байгууллагын 700 орчим дурсгалууд дэлгэгдэж, Берлиний номын санд хадгалж байсан маш ховор үзмэр, Монголын эзэнт гүрний холбогдолтой түүхийн ховор нандин олон дурсгалууд нэгтгэсэн. ХБНГУ-д ч Монголын Алдарт Турфаны цуглуулга, Иль хаант улсын үеийн чимэглэл зургууд, Монголын түүх, шашин, угсаатны зүй, соёлтой холбоотой бичгийн болон эд өлгийн зүйлсийн баялаг цуглуулгаас бүрдсэн.

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн судалгааны үр дүнг харуулахыг зорьжээ. Монгол Улсаас Герман улсад түүхэндээ анх 1989 онд Мюнхен, 2006 онд Бонн хотод, одоо Берлин хотод үзэсгэлэн гаргаж байсан бол, энэ удаад үзэсгэлэнгийн 90 хувьд Монгол Улсын сүүлийн 30 жилийн малтлага судалгааны ажлын үр дүнг харуулж буй гурав дахь үзэсгэлэн нь болж байгаа аж.

Берлиний музейн арал нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй дэлхийн соёлын голомт газар бөгөөд, Монголын Их хаанаар нэрлэгдсэн нүүдэлчдийн өв, соёлын дурсгал багтсан дээрх үзэсгэлэн зургаан сарын турш Монголын түүхийг Европийн үзэгчдэд зөв ойлгуулах, танин мэдүүлэх, сурталчлах боломжийг олгож байна. Үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-ээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate