Чехийн eрөнхийлөгчийн мэндчилгээ
2026.07.15. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд, “Эрхэм Ерөнхийлөгч өө, Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай найрсаг ард түмэнд баярын мэндчилгээ хүргэж байгааг минь хүлээн авна уу. Таны 2025 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Иж бүрэн түншлэлийн талаарх Хамтарсан тунхаглал” нь бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хамтын эрмэлзлийн тод илэрхийлэл болсон билээ. Танд ажлын амжилт, Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.
