Гадаадын төрийн тэргүүнүүдийн мэндчилгээ
2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нидерландын Хаант Улсын Цог жавхлант Хаан Виллэм-Александер, Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Илияна Йотова, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, Саудын Арабын Хаант Улсын Хоёр Ариун сүмийг хамгаалагч, Хаан Салман Бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлагч Ханхүү, Ерөнхий сайд Мохамед Бин Салман Аль-Сауд, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль-Сиси, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын нар мэндчилгээ ирүүлжээ. Төрийн тэргүүнүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэтгэлээ илэрхийлж, ардын хувьсгал ялсны 105 жилийн ойг тохиолдуулан танд болон танай ард түмэнд баяр хүргэж, бидний найрсаг харилцаа хоёр ард түмний эрх ашигт нийцэн цаашид хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөжээ.
