Туркменистаны ерөнхийлөгчийн мэндчилгээ
2026.07.13. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ. “Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу. Энэ завшааныг ашиглан Танд эрүүл энх, аз жаргал хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийг ерөөе” гэжээ.
