7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 14, 2026

Вьетнамын ерөнхийлөгчийн мэндчилгээ

2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ. “Төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон таны гэргий, Монголын ахан дүүс, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үед бидэнд хүндэтгэл үзүүлж, чин үнэнч, халуун дотноор хүлээн авсныг миний бие санан дурсаж байдаг юм. Харилцаагаа хоёр улсын язгуур эрх ашигт нийцүүлэн улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ дашрамд анх удаа тэмдэглэж буй “Дэлхийн адууны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.