Бельгийн хаан Филиппийн мэндчилгээ
2026.07.13. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бельгийн Хаант Улсын Цог жавхлант хаан Филипп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг, Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөе” гэжээ.
