7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 14, 2026

Италийн Ерөнхийлөгчийн мэндчилгээ

2026.07.13. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өнгөрсөн 12 дугаар сард таны хийсэн айлчлал манай хоёр орны гайхалтай харилцааг бодитоор батлан “Стратегийн түншлэл”-д хүргэсэнд чин сэтгэлээсээ баяртай байна. Улаанбаатар, Ром хот хооронд аль хэдийн бий болсон нөхөрлөл, хамтын ажиллагааны бат бөх, гүн гүнзгий холбоо, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлэх, дундын ашиг сонирхлын хүрээн дэх хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нэмэх гарцуудыг эрэлхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлье” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.