7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 14, 2026

Францын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

2026.07.13. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэм Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.“Эрхэм ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж буйг хүлээн авна уу. 2023 онд Та бид хоёр харилцан төрийн айлчлал хийснээс хойш харилцаа, хамтын ажиллагаа онцгой эрчимжсэнийг тэмдэглэхийг хүсэж байна. Эрчим хүч, эрчим хүчний шилжилт, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, соёл гээд олон салбарын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичнэ гэдэгт итгэлтэй байна. Тантай хамт хоёр улсынхаа бие даасан байдал, стратегийн хараат бус байдлыг улам бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Дэлхий даяар нүүр тулж буй байгаль орчны сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад хувь нэмрээ оруулах СОР17 хуралд амжилт хүсэн, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.