4 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
6 сар 20, 2026

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026.04.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД:
  • Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис,
  • Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби,
  • Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла,
  • Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой,
  • Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Элчин сайдууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.