Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

FATF-аас өндөр үнэлгээ авав…

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгээс Малайз Улсын Куала Лумпур хотод 2022 оны 07 сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж буй Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан холбогдох байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ФАТФ-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ийн үнэлгээг ахиулах чиглэлээр Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Дахин үнэлгээний тайлан, тодруулгыг тухай бүр хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан. 2022.07.27-ны өдөр Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгээс Монгол Улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж батлав. Хуралдаанаар Дахин үнэлгээг Зөвлөмж 15-ын хүрээнд танилцуулж, Монгол Улсын Зөвлөмж 15-ын үнэлгээг хагас хэрэгжсэн гэж 2021 онд үнэлснийг дийлэнх нь хэрэгжсэн болгож, 1 шатаар амжилттай ахиулав. Зөвлөмж 15-ын үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39 бүрэн хэрэгжсэн болон дийлэнх нь хэрэгжсэн үнэлгээтэй болж ахиц гаргав. Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаар Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгийн гишүүн орнуудад Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн туршлагаас хуваалцаж илтгэл тавьж оролцлоо. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгийн дарга болон төлөөлөл Монгол Улсад баяр хүргэж, үнэлгээг ахиулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлсэнд баяр хүргэж, сайшаав. Түүнчлэн Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгийн дарга Иан Маккартни Д.Баярсайхан дарга болон холбогдох байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзалт зохион байгуулсан бөгөөд цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож ажиллав. Мөн ФАТФ-ын шинээр томилогдсон Ерөнхийлөгч Ража Кумар болон гишүүн орнуудын төлөөлөлтэй Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо сэдэвт уулзалтад оролцлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate