12 сар 31, 2024

284 барилгад 540 тэрбум төгрөг түгжигджээ…

Манай улсад өнөөдөр гурван мянга гаруй барилгын компани үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ тэдний дийлэнх нь санхүүгийн чадамжгүй гэж хэлж болно. Гэсэн атлаа, үйл ажиллагаагаа явуулж, барилга барисаар ирсэн гэвэл та бүү гайхаарай. Ихэнх барилгын компаниуд манайх ийм орон сууц барьж байгаа. Нэг жилийн дараа ашиглалтад орно. Метр квадрат нь төчнөөн америк доллар гэж иргэдээс орон сууцны захиалга авч, төлбөрийг нь урьдчилан авдаг. Өөрөөр хэлбэл, тэд өөрийн хөрөнгөөр барилга барьж худалдах бус, иргэдийн мөнгөөр барилга бариад өндөр үнээр зардаг байсан гэсэн үг юм. Энэ бизнес эхэндээ барилгын компаниудыг ёстой хөлжүүлдэг арга хэрэгсэл болоод байсан цаг саяхан. Харин орон сууцнууд хугацаандаа ашиглалтад ордоггүй. Тиймээс баригдаж дуусаагүй орон сууцанд мөнгө түгжихгүй. Түүний орон баригдаж дууссан орон сууц худалдаж авсан нь дээр иргэд үздэг болжээ. Үүнээс үүдэн бэлэн мөнгө урьдчилж өгөөд орон сууц захиалагчид сүүлийн үед эрс багассан байна. Нөгөөтэйгүүр, арилжааны банкууд орон сууцны зээл тэр бүр гаргахаа больжээ. Зарим банкууд орон сууцны зээл гаргаж байгаа ч, өндөр шаардлага тавьдаг болсон байна. Тухайлбал, ХААН банк барилгын гүйцэтгэл нь 80 хувьтай байгаа 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа. Зөвхөн энэ компаниудын байрнаас иргэд худалдан авбал, орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж. Голомт банкны тухайд худалдан авах орон сууцныхаа 40 хувийн урьдчилан төлөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Монгол шуудан банк зөвхөн Орчлон констракшн болон Эм Би Си компанийн барьж байгаа орон сууцнаас худалдан авбал иргэдэд орон сууцны зээл олгоно. Гэхдээ орон сууцны 50 хувийг өөрсдөө төлөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Харин Капитрон банкныхан манай санхүүжилтээр баригдсан, Ами, Энфикс зэрэг компанийн байрнаас худалдаж авах иргэнд орон сууцны зээл олгоно гэж байгаа юм. Энэ зээлд хамрагдахын тулд мөн л урьдчилгаанд 50 хувийг төлсөн байх шаардлагатай. Өмнө нь арилжааны банкууд орон сууцны үнийн дүнгийн 70 хүртэлх хувийг зээлдэг байсан. Харин одоо 50 хүртэлх хувийг зээлдэг болоод байна. Гэхдээ зөвхөн баригдаж дуусч байгаа барилгуудад орон сууцны зээл олгож байна. Үүнээс үүдээд зээлээр орон сууц худалдан авах иргэд эрс цөөрч байгаа юм. Эдгээрээс үүдэн иргэд баригдсан болон баригдаж байгаа орон сууц худалдан авах нь эрс цөөрөөд байна. Энэ нь барилгын компаниудыг эргэлтийн хөрөнггүйд хүргэж, хаа сайгүй баригдаж дуусаагүй барилга сүндэрлэсээр л… Баригдаж дуусаагүй барилга сүндэрлэх нь энхүүхэнд. Хамгийн чухал нь баригдаж дуусаагүй барилгуудад иргэдийн маш их хэмжээний мөнгө түгжигдэж байгаа явдал. Тэх худалдааны төвийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат: Гурван хоногийн өмнө хямралын яаж давах вэ гэсэн семинар хийсэн. Барилгын яамнаас мэргэжилтнүүд ирсэн. Тэд 284 дусаагүй барилга зөвхөн Улаанбаатар хотод байгаа тухай ярьж байна. Хөдөө орон нутгийн дүн ирээгүй гэж байна. Тэгэхээр 284 барилгад 540 орчим тэрбум төгрөгийн зээл түгжигдсэн. Хувь хүмүүсээс авсан мөнгө түгжигдсэн, тэр байрыг гэрээлж авсан хүмүүсийн мөнгө түгжигдсэн байна гэж ойлгож болно хэмээн ярив. Тэгвэл, Барилга хот байгуулалтын яамныхан улсын хэмжээнд 420 гаруй барилгын ажил зогссон. Үүний 80 нь хөдөө, орон нутагт. Харин 340 гаруй нь нийслэл хотод байгаа. Эдгээр барилгуудад 960 гаруй тэрбум төгрөг түгжигдсэн тухай ярьж байгаа юм. Энэ мөнгөний багагүй хувь нь иргэдийн мөнгө ойлгож болно. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалахдаа урьдчилж өгсөн мөнгө гэж ойлгож болох юм. Иргэдийн энэ мөнгийг барилгын компаниуд эргүүлэн олгох боломжтой юу гэсэн асуултад холбогдох яамны хүмүүс бололцоогүй. Барилгын компаниуд бүх мөнгөө барилгадаа оруулсан. Одоо тэдэнд мөнгө байхгүй. Иргэдийг хохиролгүй болголхын тулд дутуу барьсан барилгаа дуусгах хэрэгтэй байгаа юм. Дутуу баригдсан барилгуудыг барьж дуусгахад 530 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдаж байгаа. Энэ хөрөнгийн олж дутуу баригдсан барилгуудаа барьвал, нэг талаас иргэд, нөгөө талаас барилгын компаниуд хүндрэлээс гарна. Ингэхийн тулд банкууд бага хүүтэй зээл олгох, барилгын салбарынханд олгосон зээлийн хугацааг сунгах хэрэгтэй байгаа тухай мэргэжлийн хүмүүс ярив. Барилга, хот байгуулалтын яамны Барилга орон сууцны нийтийн аж, ахуйн газрын дарга Баасан: 2008 оны аравдугаар сараас хойш зээл олголт зогссон. Тиймээс зээлийнхээ хугацааг хойшлуулж өгөөч ээ. Зээлийнхээ хүүг бууруулж өгөөч гэсэн асуудлыг тавих болсон. Үүний хажуугаар угсралтын компаниуд байрныхаа үнийг яг бодитой үнэд нь оруулж ирье. Бид бодитой үнийн судалгаа хийхэд, нэг метр квадрат орон сууцны үнэ 670 мянган төгрөг болж байна. Үндсэндээ бол, угсралтын компаниуд бодитой үнээр борлуулах хэрэгтэй талаар ярьсан юм. Барилгын компаниудад олгосон зээлийн хугацааг сунгаж, мөн тэдэнд бага хүүтэй зээл олгож, барилгын салбарыг босгоё гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэгвэл, өнөөдөр арилжааны банкууд өөрсдөө хүнд байгаа. Энэ үед арилжааны банкуудаас барилгын салбарыг дэмжих 530 тэрбум төгрөг гарч ирэх нь юу л бол. Үүнийг бага хүүтэй зээлж чадахгүй. Харин зээлийн хугацааг сунгаж магадгүй гэж гэж эдийн засагчид үзэж байна. Тэгэхээр банкууд бидэнд мөнгө зээлнэ. Түүгээр нь барилгаа барьж дуусгана гэж найдах тийм ч оновчтой алхам биш бололтой. Барилгын салбарынхан уналтаас гарах өөр нэг гарц бол бодит өртөгөөр нь орон сууцаа худалддаг болох явдал. Өнөөдөр орон сууцны нэг метр квадрат нь 670 мянган төгрөгийн өртөгөөр босч байгаа. Энэ бодит өртөгөөр орон сууцаа худалддаг болвол, иргэд орон сууц худалдаж авах нь ихэснэ гэж Барилга орон сууцны нийтийн аж ахуйн газрын дарга Баасан үзэж байгаа юм. Түүнтэй Тэх худалдааны төвийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат мөн санал нэг байгаа юм.