Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2009
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 2 сар   6 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Төрсний гэрчилгээ хэрхэн авдаг вэ…

Иргэд шинээр мэндэлсэн балчир үрдээ төрсний гэрчилгээ авах ёстой. Балчир үр тань төрсний гэрчилгээ авч байж, сая нэг Монгол Улсын иргэн гэдэг эрхэм алдарыг хүртдэг билээ. Гэтэл эцэг, эхчүүд шинээр мэндэлсэн балчир үрдээ төрсний гэрчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, хичнээн төгрөг төлөх ёстойг тэр бүр мэддэгүй. Тиймээс ч, тэд дутуу бичиг баримт бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандах нь цөөнгүй. Нэгэнт бичиг, баримт дутуу бүрдүүлсэн тул аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар шинээр мэндэлсэн үрд тань төрсний гэрчилгээ өгөхгүй нь ойлгомжой. Үүнээс үүдээд эцэг, эхчүүд алтан цагаа гарздан харъяа аймаг дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын хаалгыг олонтоо татдаг. Эцэг, эхчүүдэд тулгардаг энэ хүндрэл бэрхшээлийг бага ч болтугай хөнгөвчлөхөөр төрсний гэрчилгээ хэрхэн авах ёстой мэргэжилтнээс тодруулав. Үүнд, Улсын бүртгэлийн газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Нямцэцэг: Төрсний гэрчилгээ авахад эцэг, эхийн иргэний үнэмлэх, төрөх газраас өгсөн нярайн эрүүл мэндийн дэвтэр, эрүүл бойжиж буй тухайн өрхийн эмчийн тодорхойлолт хэрэгтэй. Хэрэв эцгээрээ овоглохыг хүсвэл, эцэг эх хоёр гэрлэсний гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай. Гэрчилгээ байхгүй тохиолдолд, хоёулаа биечлэн очиж тусгай маягтын дагуу иргэний бүртгэлийн ажилтан дээр өргөдөл бичиж, гарын үсэг зуралцана. Шинээр төрсөн хүүхэддээ төрсний гэрчилгээ төв суурин газарт 15, алслагдсан газарт 30 хоногийн дотор авах ёстой бөгөөд иргэний бүртгэлийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ. Хэрэв хүүхэд гэртээ төрсөн бол дээрх материалаас гадна, хөндлөнгийн гурван хүний гэрчилсэн өргөдлийг нэмж бүрдүүлсэн байх шаардлагатай. Хураамжийн хувьд бол 2500 төгрөг байдаг. Төрсний гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд манай иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд хандаж, архивын лавлагаа авна. Лавлагаагаа тухайн харъяа дүүргийнхээ иргэний бүртгэлийн ажилтан дээр барьж очиж, тухайн лавлагаагаараа гэрчилгээ бичүүлж авна. Торгуулийн хувьд 1000-5000 мянган төгрөг хүртэл байдаг. Гэрчилгээний үнэ бол 2500 төгрөгөө төлөөд авах боломжтой байгаа гэсэн тайлбар өгсөн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.