10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
10 сар 7, 2026

Монгол улс, Олон улсын хөлбөмбөгийн холбооны харилцаа

2026.10.01. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзав. Монгол Улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээс хойш холбооны хамт олон манай улсын хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн 2015 оноос хойш Төв аймагт Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай, Шинэ Яармагт бүтэн стандартын хөлбөмбөгийн талбай бүхий Техникийн төв, “FIFA Arena” төслийн хүрээнд 20х40 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг 33 дугаар сургуульд байгуулж, хүүхэд, залуусыг хөлбөмбөгөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд ирэх жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хөлбөмбөгийн цомын тэмцээн хамтран зохион байгуулах зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.  Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай шигшээ багийн бэлтгэлийн төвд зочилж, анх удаа FIFA-гийн 15 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүслээ гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.