Канадын Амбан захирагчийн мэндчилгээ
2026.06.17. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Л.Арбор баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ. Канадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Энэ баяр бол танай улсын баялаг өв соёл, өнө эртний өв уламжлалыг бататган харуулахын сацуу ард иргэдийн тэсвэр хатуужил, эрх хүчийг илэрхийлдэг билээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлж, оролцоог хангасан засаглал, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэхийн төлөө байна. Канад, Монгол хоёр улсын түншлэл ирэх жилүүдэд улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэжээ.
