8 сар 2026
М Т W Т F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
8 сар 26, 2026

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2026.08.26. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол, Британийн харилцаа өргөжин бэхжиж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Э.Самуэл Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 оны 01 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоожээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate