НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирлын мэндчилгээ
2026.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захирал Чю Дониу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе. Танай ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлт ерөөе” гэжээ.
