Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
2026.07.08. Монгол улс. Улаанбаатархот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ. Бригадын генерал цолыг:
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Намсрайн Лхагвасайхан нарт хүртээлээ.
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Эрхэмбаярын Гансүх,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Адъяабазарын Намсаманд,
Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Жанчивдоржийн Батбаатар нарт цэргийн дээд медаль хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Лхагвасайхан нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Цагдаагийн ерөнхий газарт мөн болжээ.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд оролцож баяр хүргэж, амжилт хүслээ. Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар нь эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт 25 жил ажилласан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын яруу алдар үүрд мандан бадраг гэжээ.
Дашрамд дурдахад 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) Тэргүүн дэд даргаар Ж.Батбаатарыг томилжээ. Тэрбээр Цагдаагийн байгууллагад 18 жил, төрийн албанд нийт 26 жил тасралтгүй ажилласан, Авлигатай тэмцэх газрын (АТГ) Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажилласан туршлагатай.
Ж.Батбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нутаг Говь-Алтайнх гэдгээр нь хүмүүс андахгүй. Нутаг нугаараа У.Хүрэлсүхийн ойрын хүрээллийн хүн. Тиймээс Ж.Батбаатарыг унаган У.Хүрэлсүхийн угшилын хүн гэж нутгийнхан ярьцгаадаг юм.
