12 сар 7, 2025

Монголын эдийн засгийн чуулган-2025

Маргаашийн төлөө хамтдаа уриатай Монголын эдийн засгийн чуулган 2025 маргааш эхэлнэ

2025.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Маргаашийн төлөө хамтдаа уриатай Монголын эдийн засгийн чуулган 2025 Улаанбаатар хотноо  маргааш эхэлнэ. Монголын эдийн засгийн чуулган бол Монгол Улсын олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах талаар олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Засгийн газрын гишүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ажиллахыг даалгалаа. Чуулганаар тогтвортой засаглал, ил тод зохицуулалт, бодлогын уялдаа холбоо, институтийн чадавх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломж, дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөцийг бэлтгэх, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ жилийн Монголын эдийн засгийн чуулган-2025 арга хэмжээг хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж байгаа юм. Тиймээс Монголын эдийн засгийн чуулган-2025 арга хэмжээнд монгол иргэн 1 сая төгрөг, гадаадын иргэн 500 ам.долларын такс төлж оролцох мэдээлэл албан ёсны цахим хаягт нь тавигджээ. Энэ сарын 8,9-ний өдрүүдэд Монголын эдийн засгийн чуулганы үндсэн хэлэлцүүлэг Төрийн ордонд, салбар хуралдаан Туушин зочид буудалд болох юм байна. Хоёр өдөр үргэлжлэх Монголын эдийн засгийн чуулганы хөтөлбөр зарлагдсан бөгөөд дараах зурагт хуудаснаас товч мэдээлэл авч болох юм.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.