11 сар 17, 2024

Альфред Бернхард Нобель…

Альфред Нобелийг бага байхад эцэг нь их баян хүн байсан ч, дампуурсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ тэрбээр хожим эцгээсээ илүү хөрөнгөтэй суут хүн болж чадсан юм. Дайны үед анхны тэсрэх бөмбөг зохиож хөрөнгөжсөн хүн бол Альфред Нобель байлаа. Тиймээс түүнийг динамитын хаан гэж нэрийддэг билээ. Түүнд уншаагүй уран зохиол, судлаагүй шинжлэх ухаан, бүтээгээгүй баялаг гэж үгүй. Харамсалтай нь түүнд өв хөрөнгөө өвлүүлэх үр хүүхэд байсангүй. Тиймээс тэрээр нас барахынхаа өмнө нэгэн гэрээслэл бичиж үлдээсэн байна. Альфред Нобель: Миний хөрөнгийг банкинд найдвартай хадгалж физик, хими, эрүүл мэнд, уран зохиол болон энх тайвны үйлсэд чамгүй гавьяа зүтгэл гаргасан суут хүмүүст тусгай сангаар дамжуулж шагнал болгон олгоно уу гэжээ. Тиймээс хими, физик, уран зохиол, эрүүл мэндийн салбарт болон дэлхийн энхийн үйлст гавьяа зүтгэл гаргасан хүмүүсийг 1901 оноос эхлэн Нобелийн шагналаар шагнаж эхэлсэн юм. Альфред Нобель гэрээслэлдээ дээрх таван салбарыг нэрлээд, харин математикийн салбарыг дурдсангүй. Үүнийг сэтгэлтэй бүсгүй нь математикчтай гэр бүл болсонтой холбон тайлбарладаг билээ. Үүнээс үүдэж Рочинсон, Калдор, Лернер, Патинкин зэрэг эдийн засагчид нобелийн шагнал хүртэж чадаагүй юм. Тиймээс Нобелийн сан, Шведийн төв банктай хамтран нобелийн шагналыг эдийн засагчдад олгож байх шийдвэрийг хожим гаргасан байдаг. Ингээд 1969 оноос уг шагналыг эдийн засагч, математикчдад олгож эхэлжээ. Энэ нь Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн төв банкны нэрэмжит шагнал гэдгээрээ алдартай. Норвегийн эрдэмтэн Рагнар Фриш хамгийн анхны нобелийн шагнал хүртсэн эдийн засагч бол, түүний араас Эрик Мескин, Томас Шеллинг, Вернон Смит, Кругман Пол зэрэг эдийн засагчид уг шагналаар энгэрээ мялаасан байдаг. Нобелийн шагналыг Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр олгодог уламжлалтай. Нобелийн шагналыг 1.5 сая америк доллар дагалддаг гэх мэдээлэл бий.