Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гуравдугаар улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдөр боллоо. Ээлжит хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад албан тушаалтнууд оролцлоо. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт, Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах тухай, Сэндбокс зохицуулалтын орчин журам, Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр болон Зээлжих зэрэглэлийн талаар хэлэлцсэн байна.