Дипломын эмхэтгэл
Өөрийнхөө бүх мэдээ нийтлэлийг нийлүүлж нийтлэлийн эмхэтгэл гаргасан. Хажуугаар нь монголын нөлөө бүхий улстөрч У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Намын дарга байх үеийн гадаад улсад хийсэн албан айлчлал, гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээж авч уулзсан айлчлалыг dailypost.mn сайт тухай бүрт нь гадаад, дотоодын уншигчдад хүргэж ирснээ эмхэтгэсэн. Нийтлэлийн эмхэтгэл, айлчлалын эмхэтгэллийг одоогоор эмхэтгээд 700 гаруй хуудас гаруй материал дээр ажиллаж байна. Эндээс Эволюция нарратива в Монгольской политической журналистике сэдвээр магистрын диссертация гаргахаар төлөвлөж байна. Магистрын ажлын бүтэц: введения, двух глав и заключения. Первая глава является теоретической, а 2 глава является практической (здесь уже у вас должен быть представлен анализ, сравнение и т.д.). Объем работы: от 75 страниц и 75 источников в списке литературы байх юм. 700 гаруй хуудас эмхэтгэлээс, мэдээж тэдний анхны эх сурвалж албан мэдээ, гадаадын хэвлэлийн мэдээ, өөрийн сайтын мэдээтэй харьцуулсан судалгаа хийнэ. Энэ бол далайгаас сувд шүүрдэж, өвснөөс зүү эрэхтэй ижил юм байна. Гэхдээ одоогоор эхлүүлчихээд сууж байна. Албан мэдээллүүдийг нэмж оруулах, гадаадын хэвлэлд гарсан мэдээлийг харьцуулах зорилгоор олж нөхөж оруулах нь зөв гэж үзлээ. Эндээс хичээлийн Контент анализ хичээл, дипломын ажлын хоёрдугаар бүлэг ддавхар гарахаар тооцлоо. Үргэлжлүүлээд дээрх эмхэтгэлийг суурь судалгаа болгож, дээр дурдсан дипломын диссертацийг гаргах нь оновчтой гэж үзлээ. Туршилтаар хийж үзсэн ч, эхлээд монгол хэлээр буюу эх хэл дээрээ бичиж, дараа нь орчуулах хөрвүүлэх ажиллагаанд орох ёстой юм байна гэдэг шийдэлд хэд хоног оролдож суугаад хүрлээ. Шинэчлэн бичих бүрт файл шинэчлэгдэнэ. Энэ судалгааны ажил учраас хуулбарлаж өөр зүйлд ашиглаж болохгүйг анхаарна уу. Өөрөө судалгаагаа хийхэд хялбарчлах байдлаар оруулсан болно…
