7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 14, 2026

Арменийн ерөнхийлөгчийн мэндчилгээ

2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурян баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай  ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Харилцан хүндлэл, итгэлцэлд суурилсан найрсаг харилцаагаа бид өндөр үнэлж, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг билээ. Харилцаа, хамтын ажиллагааны нөөц боломжийг хоёр талын хамтын хүчин чармайлтаар бүрэн ашиглана гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.