9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
9 сар 10, 2026

Чингис хаан музей болон Гандантэгчэнлин хийдэд зочиллоо

2026.09.09. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх төрт ёсны түүхийг өгүүлсэн үзмэрүүдтэй танилцаж, музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж үлдээлээ. Хүндэт зочид мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, Мэгжид Жанрайсэг шүтээн болон хийдийн соёлын үнэт өвийг үзэж сонирхлоо гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate