7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 14, 2026

Туркийн Ерөнхийлөгчийн мэндчилгээ

2026.07.13. Монгол улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан мэндчилгээ ирүүллээ. “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон нөхөрсөг Монголын ард түмэнд өөрийн улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн онд манай улсад хийсэн Таны айлчлалын сайхан дурсамж сэтгэлд тодхон байна. Энэ айлчлалын үр дүнд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн  харилцаа цаашид бүхий л салбарт уламж өргөжин хөгжиж, бэхжинэ гэдэгт итгэл төгс байна. Энэ завшааныг ашиглан Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.