7 сар 17, 2025

Сангийн сайд Б.Жавхлан Бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Сингхтэй бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

2023.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс/БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Сингхтэй бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх Монгол Улсад ажилласан хугацаандаа Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагаа, найрамдлын Мөнхийн Хөшөө болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдацтай эрчимжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Сангийн сайд Б.Жавхлан онцлон тэмдэглэв.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate