7 сар 16, 2025

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр ОХУ-ын  Бүгд Найрамдах Буриад улсын засгийн газрын орлогч дарга, хөдөө аж ахуй, хүнсний сайд Галсан Евгеньевич Дареев болон сангийн сайд Эдуардович Мадаев-ийг хүлээн авч уузлав

2023.08.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Уулзалтаар Монгол Буриад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал болон цаашид аль салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгаа талаар талууд харилцан санал солилцлоо. Улаанбаатар хот Буриад улсын нийслэл Улаан-Үд хоттой найрамдалт харилцаатайгаас гадна эдийн засаг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажилладаг юм. Цаашид Монгол улсаас Бүгд Найрамдах Буриад улс руу хийх экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах боломжийг судлах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate