12 сар 23, 2024

Токиогийн хөрөнгийн бирж…

Токиогийн хөрөнгийн бирж одоогоос 10 гаруй жилийн өмнө ажлын шинэ хувиарт шилжсэн тухай мэдээ гаргаж байлаа. Ази тивд байр сууриа хэдийнэ эзэлсэн Токиогийн хөрөнгийн биржийн ажилчид өмнө нь үдийн цайны цагтаа 90 минут зарцуулдаг байжээ. Тэгвэл 10 гаруй жилийн өмнөөс тус бирж цайны цаггүйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон юм. Токиогийн хөрөнгийн бирж өрсөлдөх чадавхиа дээшлүүлж, үйлчлүүлэгчдээ татах үүднээс тус байгууллагын удирдлагууд ийм шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна, токиогийн хөрөнгийн бирж өглөөний арилжаагаа эрт эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаж байв. Энэ үед Токиогийн хөрөнгийн бирж 1 их наяд 95 тэрбум ам.долларын арилжаа хийсэн байдаг. Энэ нь өмнөхөөсөө 0.5 хувиар өссөн үзүүлэлт байсан юм.