Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

4 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 3 сар   5 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

149.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав…

2021-04-23. Улаанбаатар./DP/. Энэ өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахимаар явагдлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам, зөвлөмжид заасны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ийнхүү цахим хэлбэрээр хурлыг зохион байгуулжээ.

Хурлыг компанийн www.ett.mn вэб сайт болон 1072 Хувьцаа Мэдэээллийн төв фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын саналын эрх бүхий төлөөлөгчид болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцсон байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай, Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах тухай, Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх арга хэмжээний тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ.

Эрдэнэс Тавантолгой ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах Тавантолгой түлш ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.

Цаашид компанийг хөгжүүлэх А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулан батлуулсан бөгөөд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд компанийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ЭТТ-Бондоор хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, томоохон төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн нөөцийг бүрдүүлэх чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа тухай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар яригдсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.