12 сар 4, 2024

Гадаад худалдааны алдагдал буурав…

Үндэсний статистикийн хороо наймдугаар сарын эдийн засгийн тойм судалгааг танилцууллаа. Тэдний хийсэн судалгаагаар инфляци буурчээ. Инфляци өнгөрсөн сараасаа 0.6 хувиар буурч жилийн 2.2 хувь болсон байна. Эдийн засгийн суурь үнэд тооцогддог шатахууны үнэ өсч байгаа учраас инфляци буурах биш, өснө гэж эдийн засагчид таамаглаж байсан ч, эсрэгээрээ буурсан байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга Баасанжав: Оюутны сургалтын төлбөр өссөн, шатахууны үнэ нэмэгдсэн ч гэлээ инфляци буурсан. Үүнээс бусад макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайнгүй хэвээр байна хэмээн ярив. Тухайлбал, аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сараасаа 0.3 хувиар өсч, 2 тэрбум 588 сая төгрөгт хүрсэн байна. Үүний 173 сая төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл юм. Харин 355 сая төгрөг нь чанаргүй зээл юм. Ер нь хугацаа хэтэрсэн зээл болон чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аль аль нь өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн бол, чанаргүй зээл 5 дахин нэмэдсэн байна. Дэлхийн банкныхан гадаад худалдааны алдагдал 600 сая төгрөг болж буурсан гэсэн бол, Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар гадаад худалдааны алдагдал 186 сая доллараар хэмжигдэж байх юм. Гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин багассан байна. Гадаад худалдааны алдагдал буурсан нь экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар, импорт 38 хувиар буурсантай холбоотой аж. Зэсийн баяжмалын үнийн дүн 55 хувиар, цайрын баяжмалын үнийн дүн 44 хувиар, алтны үнийн дүн 46  хувиар буурсан нь экспорт буурахад нөлөөлжээ. Гадаад худалдаа алдагдалтай гарч байгаа цагт, улсын төсөв алдагдалүй гарч байсан удаа байсангүй. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнээс орж ирэх орлого багасч байгаа  тул, улсын төсөвт орж ирэх мөнгө багасдаг. Тэр ч утгаараа, гадаад худалдаа алдагдалтай гарч байгаа цагт, улсын төсөв үргэлж алдагдалтайгардаг. Оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 335 орчим сая төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн зарлагын өсөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн, татварын орлого 26 хувиар буурсан нь нөлөөлжээ.