Жаргаагүй нар жүжиг тайзнаа тавигдана
“Энэ орчлонд би
Энэрэл хайр бараадаж
Бодлоо чилээж
Бийрээ элээсээн…”
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулна. Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг 2026 оны 11 сарын 05-ны өдрөөс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах ажээ. Уг бүтээл их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, Улсын драмын эрдмийн театрын 95жилийн ойд зориулагджээ.
