3 сар 10, 2026

Францад суугаа Элчингүүдмонголын язгуур урлагийн тоглолт үзэв

2026.03.10. ОХУ. Санкт-Пeтeрбург. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам ЮНЕСКО-гийн дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн итгэмжит “Routes Nomades” холбоотой хамтран Монголын язгуур соёлын биет бус өвийг сурталчлах тоглолтыг 2026 оны гуравлугаар сарын 04-ны өдөр зохион байгуулжээ. Тоглолтыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчид болон соёл урлагийн салбарын хүндэт зочид үзэж сонирхсон байна. Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү тоглолтыг нээж үг хэлэхдээ, “Монгол Улс Дэлхийн өвийн хорооны шинээр сонгогдсон гишүүний хувьд тус хорооны үйл ажиллагаанд шинжлэх ухаанд суурилсан, бодит судалгаа, нотолгоонд тулгуурласан байх зарчмыг баримталж буйгаа онцлон тэмдэглээд дэлхийн байгалийн болон соёлын хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилгын төлөө хорооны гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэхүү тоглолтод ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, уртын дуу болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан лимбийг битүү амьсгаагаар хөгжимдөх арга техникийн дээжээс уртын дууч Х.Эрдэнэцэцэг, морин хуурч Н.Хулан, лимбэч О.Эрхэс нар сонирхуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate