12 сар 5, 2025

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановтой санамж бичигт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, манай улс санхүүгийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гээд төсөв боловсруулах, батлах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, санхүүгийн удирдлагад хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Хоёр тал ийнхүү дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Мөн хоёр улсын Сангийн сайд нар, Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Нэн тэргүүнд худалдааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хялбарчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломжийг харилцан бүрдүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ.

Үүнээс гадна хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах зэрэг хоёр талын санхүүгийн харилцааны гол сэдвүүдийн талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын зарим гишүүдийн хамт ОХУ-ын Москва хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Порно и очень интересноОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй хийсэн уулзалтаар:

🔹Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв.
🔹ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээ амаллаа.
🔹Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.
🔹”Транзит Монгол Улс” болох” зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
🔹2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохиров.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалтаар:

🔹Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулах,
🔹Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх,
🔹Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлж, хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх талаар ярилцаж, санал тавив.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate